Н.Багабанди Ким Чен Иртэй яагаад уулзсангүй вэ?

Ерөнхийлөгчийн айлчлал дууссантай холбогдуулж Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил мэдээлэл хийлээ.
Тэрээр Ерөнхийлөгчийн айлчлал амжилттай болж өнгөрснийг дурдаад энэ удаагийн айлчлалын гол зорилго нь Солонгосын хойгийн маргаантай асуудалтай танилцаж байр сууриа илэрхийлэх, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа өргөжүулэх, манайд өрнөж буй өөрчлөлт шинэчлэлтийн талаар танилцуулах зэрэг байсан. Мөн манай Төрийн тэргүүн туе улсад 18 жилийн дараа албан ёсоор айлчилж байгаа нь онцлог байлаа. БНАСАУ нь манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон хоёр дахь улс бөгөөд сүүлийн жилүүдэд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжиж байгаа, хоёр Солонгостой манай улс нэг бүст оршдог гээд олон онцлогтой. Тиймээс уулзалтуудын үеэр бүс нутгийн хамтын ажиллагаа, аюулгүй байдлын талаар голлон яригдсан. Ерөнхийлөгч БНАСАУ-ын АДХТ-ийн даргатаи уулзаж хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцсанаас гадна Солонгосын хойгийн асуудлыг энх тайвны замаар шийдэх, энэ бүс нутаг цөмийн зэвсгээс ангид байх ёстой гэсэн саналаа хэлсэн бөгөөд цөмийн хөтөлбөрийн асуудлыг яриа хэлэлцээний замаар зохицуулахад чиглэгдсэн зургаан талт хэлэлцээ зогсонги байдалд орсонд харамсч байгаагаа илэрхийлжээ.
Айлчлалын үеэр хэд хэдэн тусгайлсан уул-залт болжээ. Уулзалтуудаар ирэх оны нэгдүгээр сарын 24-27-нд хоёр улсын Засгийн газар хоорондын комисс хуралдахаар болсон байна. Энэ хуралдаанаар худалдааны хэлэлцээр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах талаар илүү нарийвчлан ярилцахаар болжээ. Мөн тус улсаас ажиллах хүчнийг хөнгөлттэй нөхцлөөр авахаар тохиролцеон байна. Энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч тэмээн хяруулын аж ахуйтай танилцеан аж. Тэмээн хяруул нь их ашигтай амьтан бегөөд мах, арьс, ноос ноолуурыг ашигладаг аж. Ийм аж ахуйг манайд баигуулах талаар санал тавьсан бөгөөд Солонгосын мэргэжилтнүүд удахгүй ирж газар дээр нь танилцахаар болжээ. Ерөнхийлөгчийг дагалдан явсан манай бизнесийнхэн тодорхой санал тохиролцоонд хүрсэн байна. Барилга, зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар санал тавьсан аж. Ирэх хоёрдугаар сард манайд Хойд Солонгосын экспортын үзэегэлэн гарах бөгөед энэ үеэр хоёр талын бизнесмэнүүд гэрээ хэлцлээ эцэслэн баигуулах гэнэ.
Мэдээллийн төгегөлд сэтгүүлчдийн асууж байсан гол зүйл нь сүүлийн үед хэвлэлээр шуугих болсон БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир нас барсан, түүний зургийг буул-гаж байгаа гэдэг үнэн үү, яагаад түүнтэй уулзаагүй юм бэ гэсэн асуулт байв. Ц.Мөнх-Оргил сайд уг мэдээлэл ташаа гэж мэдэгдээд Бид уулзалтын үеэр түүнтэй уулзах санал тавьсан. Тэрээр ажил ихтэй гэж яригдаж байсан. Ер нь энэ удаагийн айлчлалын зорилго нь БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын даргатай уулзах байгаагүй. Солонгосын Үндсэн хуулиар АДХТ-ийн дарга нь төрийн тэргүүн байдаг. Тус улсын төрийн тэргүүн нь манай төрийн тэргүүнийг урьж, хоёр төрийн тэргүүн уулзсан байгаа. Харин зураг буулгаж байгаа талаар мэдээгүй. Бид хоёр хоногийн шахуу хөтөлбөртэй явсан болохоор үнэхээр анзаарагдаагүй гэж байлаа.
(өдрийн сонин 2004.12.24 315)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button