УИХ-ыг тараая

Хуучирсан хувцсаа хогийн сав руу чулуудаж, эдэлж хэрэглэсэн аяга шаазангаа гудамжинд гарган хага шиддэг зан заншилтай улс үндэстнүүд ч энэ ертөнцөд бий.
Яг ийм маягаар шинэ оны өмнө УИХ-ыг хага шидмээр санагдаад болдоггүй ээ. Санагдах ч юу байхав, УИХ ажлаа хийхгуй нь. Арай хэтэрч байгаа юм биш үу гэсэн санал, захидал сонины хаягаар цөөнгүй ирэх болж. Монголыг бар байтугай, арслан болгох дайны юм амлаж, монголчуудыг бүгдийг нь саятан биш, тэрбумтан болгочих ухааны юм амлаж гарч ирсэн УИХ-ын эрхэм гишүүд мөнөөхөн хууль санаачилж, хуралдан хэлэлцэж, баталж, хэрэгжүүлэх их ажлаа умартан, залхууран гэдийх болов. Бяруу болоогүй байж бухын баадлаар баав гэдгийн үлгэрээр сонгогдоод хагас жилийн нүүр үзэлгүй тэд хуралдаанаа тасалж, хууль тогтоох танхимаасаа зугтан тэнүүчилж байна.
Ерөөсөө ч мордохын хазгай гэгчээр тэд сонгогдсон өдрөөсөө эхлээд л хуралдаанаа хийж чадахгүй гадаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр түлхүүлж, хөтлүүлж, бүр давраад аргадуулж, гуйлгуулах шахаж байж арай гэж нэг юм тангаргаа өргөсөн. Улсын төсвөө хойно урд нь оруулан байж, дутуу хагас батлахчаа аядсан. Төсөв хэлэлцэж байгаа тэднийг харахад дээхнэ үед байсан сул сурлагатай хүүхдүүдийг давтан хичээллүүлдэг өдөр өнжүүлэх бүлэг санаанд орсон шүү.
Дундуур нь нэг удаа баахан хуулийг ганцхан амьсгаагаар бөөндсөн. Кнопчид цөөнгүй цугласны баримт тэр. Сайдаа, дэд сайдаа тодруулах гэж хэчнээн юм болов. Саран дээрээс алт хайж байгаа аятай аяглах ч үнэндээ өөр юманд гогцоо нь байсныг мэргэн тумэн төвөггүй л ойлгож байлаа. Эрээвэр хураавар Засгийн газраа байгуулж, элдэв өнгийн дэд сайдтай болсныгоо тэд хийх ажлаа хийчихлээ хэмээн эндүүрээд байгаа юм биш байгаа даа.
Тогтсон журмаар бол даваад нам, эвслийн бүлэг, мягмар, лхагвад байнгын хороо, пүрэвт нэгдсэн чуулган хурапдах ёстой. Гэтэл энэ
долоо хоногийг Төрийн ордны баруун жигүүр дүнсийсээр үдлээ. Монгол төрийн алтан сүлд оршоостой УИХ-ын хуралдааны танхим шувууд нь буцсан нуур мэт уйтэй. Хэлэлиэх асуудлаа хзлэл-цээд, ээлжит амралт, завсар-лагаа авсан үед ч ордон ийм ажин түжин байдаггүй билээ. Хүүхдийн зулай мэт ним-гэрсэн улсынхаа төсөвт нэмэр болгож, онгорхой цоорхойг нь нөхеж цойлдох зорилгоор архи, тамхины онцгой албан татварын хэмжээг нэмсэнд нь Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан тул тэр хоригийг хүлээж авах, эсэх асуудлыг УИХ-ын Байнгын хороод уржигдар, нэгдсэн чуулган өчигдөр хэлэлцэх байв. Харамсалтай нь гишүүд ажлаа таслав.
18 гишүүнтэй Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10 гишүүнтэй байж сая хүчин төгэлдер болно. Гэтэл долоогоос хэтэрсэнгуй. Энэ хүмүүжилтэй долоогийн тоонд танхимд орж ирж бараагаа харуулаад гарсан, бичгээр саналаа өгсөн гишүүд багтаж байгаа гэнэ. Хуралдааныг даргалагч нь аргаа бараад утсаар, эсвэл мессежээр саналыг нь авдаг юм билүү гэсэн бараг бичихэд ичмээр юм яриад сууж байна. Годгор охидын харилцааны хэрэгслээр төрийн албыг эрхлэн хөтлөх тухай ярьж байна гэдэг УИХ үнэхээр дампуурлын ирмэгт тулж, төрийн машин гацаанд орсны шинж тэмдэг биш гэж үү?
Төсвийн байнгын хороо 33 гишүүнтэй, тэдний 17 нь ирвэл асуудлаа шийдвэрлэж болно. Гэтэл тав зургаагаас хэтэрсэнгүй. Байнгын хорооны дарга нь эзгүй учраас даргын үүргийг гүйцэтгэж буй Н.Энхболд гишүүн Арай дэндэж байна. УИХ-ын удирдлага, Тамгын газрын зүгээс бүхий л арга хэмжээг авлаа. Туслахуудаар нь дамжуулж, өөрсөдтэй нь утсаар яриад ч нэмэр алга. Ингээд хуралдаа ирэхгүй бол хэцүүдэх нь. Ажлаа хийхгүй байгаа УИХ-ын гишүүнд ямар арга хэмжээ авах вэ гэдгийг бодохгүй бол болохгүй юм шиг байна гэж арга барагдан ярьж сууна.
Ердийн олонх буюу нийт гишүүдийн 50 хувиас нэгэзр илүү гишүүн ирсэн тохиол-долд хууль хэлэлцэж, бүр баталж болдог энгийн бидний санаанд оромгүй аргыг хуульчилчихаад тэр тоондоо ч хүрч цуглаж чадахгүй байгаа УИХ-ыг яах ёстой юм бэ? Жирийн иргэдэд үйлчил-дгэг Хөдөлмөрийн „хуулиар бол тэд өдийд аль хэдийнэ халагдах болсон.
Ерөөсөө 18 гишүүнтэй байнгын хорооны найман нөхөр байхгүй байхад гаргасан шийдвэр хүчин төгэлдер болж байгаа нь зөв юм уу. Лобби буюу бие бие-нээ уруу татаж, нам нийлэн сэм хуйвалдах аргаар 10 нөхөр Монголын хууль ёсыг хааш нь ч хөтөлж чадах бололцоо бүрдчихээд байгаа шүү дээ.
…Дунд сургуулийн нэг ангийн 40 хүүхдийн 25 нь байхгүй байвал багш.хичээ-лийн эрхлэгч, захирлууд мэн-ч их юм болно оо доо. Захи-рал нь даргадаа дуудагдаж, магадгүй арга хэмжээ ава-хуулж, хичээлээ тасалсан багачууд нус нулимсандаа холилдон, аав ээжийн алганы амт үзэж таараа. Яг үүнтэй адил УИХ-ын гишүүдэд ч гэсэн алга, бүр суран бүсний амт үзүүлж яагаад болохгүй гэж. Гэвч тэднийг хурлаа тасалсантай нь, ёс зүйгээ умартсантай нь холбогдуулан хариуцлага тооцох механизм байдаггүй юм байна. Гишүүний халдашгүй дархан эрх гэдгийг арай хурлаа тасалж болно гээд ойлгочихсон юм биш байгаа даа.
Ажлаа хийдүүлсэн аваргууд хаахнуур манаргаж яваа нь хэний ч нүдний өмнө ил байгаа. Тэдний дийлэнх нь энд „тэндхийн. шинэ жилийн баяр хэсэн таваргаж яваа. Маргааш нь дэлгэцэнд багтахгүй шахуу бөлцийсөн нүдтэй амьтан нэг их сүрхий, дэлхийн хэмжээний, улсын бодлогын асуудал ярьж телевизээр ярина. Муугаа мэдэхгүй зурагтаар гарах дуртайг нь яана.
Нэг хэсэг нь илүү харж билүү долоон, энд тэндхийн агентлаг, албан газрын даргад, ядаж орлогч даргад өөрийнхөө хүнийг шургуулчих санаатай хор найруулж, ажил албандаа зүтгэж байгаа хэн нэгний хаалгыг амар заяа үзүүлэхгүй онголзуулж яваа аян дайнаас амар мэнд буцаж ирсэн хүн шиг шөнөдөө бусдаар дайлуулж, баар рестораны булан бөглүүд сүүтэгнэнэ. Зүгээр ч байхгүй эгэл иргэнээ барьж авч зодно.
Гарцаагүй шийдэх ёстой асуудлыг намын бүлэг ч гэнэ үү, логик утгаараа бол гал хам гэдэгтэй эгээ адил утгатай нэртэй шинэ маягийн Улс төрийн товчоон дээрээ ярьж байж, дараа нь УИХ-ын танхимын хаалгаар цухал-зуулна. УИХ-аас дээгүүр эрхтэй нам гэж, бүлэг гэж ер нь юу байна аа. Сэтгүүлчдийг оруулахгүй үүдээ хааж, харуул манаа гаднаа зогсоодгийг нь үзвэл тэнд яавч сайн сайхан юм ярьдаггүй байх гэсэн хар буумаар. Хүмүус бусдаас буруу, булхайгаа л дандаа нуудаг шүү дээ.
УИХ-ын гишүүн болж үзэхийн төлөө ёстой хөнжил-дөө унтах завгүй хөнөөлдөж байж гарч ирээд хагас жил боллоо. Чадал чансаа чинь сунаж, өрөөлд байтугай өертөө гологдож эхэлсэн тань үнэнээс үнэн болохоор одоо болоо юм биш үү. Ерөөсөө таръя. Бид төрийн жолоог тэгш барьж чадахгүй юм байна гээд үнэнээ хэлчихвэл уучилж, өршөөмтгий ард түмэн чинь танд муу санах байтугай, шулуухан, шударга дагаан эр.хэмээсэн сайдан нэрийг хайрлаж мэдиэ. Архи, спирт, тамхи гээд алив болохгүй, бүтэхгүйг хууль бусаар зөөж, албан тушаалын наймаа хийж, бусдыг зандарч, дарамталж, ажлын цаг гээч юманд баригдалгүй амар сайхан жаргаж явсан орчиндоо Таны буцаад оччих амархаан зам бол ТАРАХ.
Хэрэв төр түшсэн түшээгийн, түмнээ дээдэлсэн иргэний зориг гаргаж чадахгүй энэ маягаараа самуураад байвал төрхөмд тань буцаах ард түмний хөдөлгөөнийг Өнөөдөр сонин өрнүүлэхэд ч бэлэн байгаагаа сонордуулъя.
(өнөөдөр 2004.12.24 300)