Энгийн бөгөөд эрхэмсэг байх нь энэ шинэ жилийн имиж.

ХАМГИЙН ГОЛ НЬ ТАНЫ ЦАРАЙ, ХУВЦСАНД ЗОХИЦСОН БАЙХ
Энгийн эрхэмсэг байхын нууц нь өөрийнхөө бие хаа, нүүр царайнд зохицсон имижийг бүрдүүлэх. Нэг хэсэг манайхан шинэ жилийн
гоёлын засалт гэхээр бүгд л үсээ дээшээ шуудаг байсан үе хэдийнэ өнгөрсөн тухай үсчин ярьж байна. Үүнийг манай үсчдийн ур чадварын өсөлттэй холбон тайлбарлаж байлаа. Гэхдээ үсээ дээшээ шуухад зохидог хүмүүс бол үүнээс татгалзах хэрэггүй. Өдгөө хүмүүс үснийхээ тал хэсгийг шууж, үлдсэнийг нь хийсгэж орхих, эсвэл мушгирсан туузан хэлбэр гаргахыг илүүд үзэж байгаа бололтой. Сорыгөмнөх шигээ шулуун биш хөндлан, ташуу тавиулбал илүү зохимжтой. Улбар шар, улаан, шаргал өнгийг сонгоорой. Таны нүүр царайд тааруулан шинэлэг маяг оруулан янзалсан үсэнд ямар гоёл хийвэл дээр вэ. Учиргүй улаан, хөх, ягаан сороор үсээ нялах нь юу юм, гэхдээ баяр юм чинь гоёх хэрэгтэй. Бага зэрэг сор, гялалзсан од таныт бусдаас эохэмсэг хаоагдуүлах нь ээ.
Эрчүүд шинэ жилийн үдэшлэгт зангиагүй ордоггүй шиг үсээ аятайхан янзлуулчих хэрэгтэй.Үсэндээ бага зэрэг хэлбэр гаргаад сэнсдүүлчихэд л хангалттай гэсэн шүү. Гоёлын засалтад 30 минутаас нэг цаг зарцуулдаг бөгөөд 15 мянган төгрөгөөр өөртөө таалагдсан бас өрөөл бусдын харааг булаасан засалт хийлгэх боломжтой.
ЭРЧҮҮД ИХЭВЧЛЭН ХУМСАА ӨНГӨЛҮҮЛДЭГ
Маникур, педикур гэхээр бүсгүйчүүд л үйлчлүүлдэг байхаа больсон. Гар, хөлөндөө эрчүүд ч анхаарч болж гоо сайхныг зорьдог болжээ. Эрчүүд маникур хийлгээд хумсандаа тэжээлийн тос, маск тавиулж, хумсаа енгөлүүлдэг. Энэ нь гялалзсан сайхан харагдуулдаг юм. Долоо хоногт нэг удаа өнгөлүүлбэл өнгөө алдахгүй. Гэхдээ хумсаа хэт олон удаа өнгөлүүлээд байвал нимгэрдэг муу талтай хэмээн зөвлөж байна.
Эрчүүдээс илүү эмэгтэйчүүд хуруу хумсаа гоёх дуртай. Таны хумсыг гоё будаж, хээлэн янзалж болно. Эсвэл хиймэл хумс наагаад гоёж өгдөг. Хиймэл хумсыг торго, акрил, гел гэсэн гурван технологиор хийдэг. Мөн нэг удаагийн гоёлын хумс ч байна. Хумсыг бөгжилж, шигтгээ нааж, хээлж гоёно.
Сарнай X салон нь Америкийн ОР1 фирмийн бараа бүтээгдэхүүнийг тех-нологийнх нь дагуу хийдэг болохоор таны хумсыг гэмтээхгүй сайн талтай. Ер нь бусад салоноос ялгарах онцлогийнх нь нэг нь энэ. Гарандаа тэжээлийн тос түрхдэг шиг хумсандаа ч тэжээл өгөх тос, лак түрхэхгүй бол хугарч салаалдаг. Хумсны толион дээр цагаан толбо гараад байвал кали дутагдаж байгаагийн шинж гээд дотоод эрхтний бүхий л өөрчлөлтийг мэдэж болно. Энэ бүхнээс үүдэн ямар өвчтэй байгаагаа мэдээд авч болно гэж гоо засалчид зөвлөсөн.
Хэрэв гарынхаа хурууг гоё болгочихсон бол одоо хөлөндөө анхаар. Гоёлын даашинз дээрээ сандаал өмсөх гэж байгаа бол хөлийнхөө хумсыг гарынхтайгаа ижилсүүлж болно. Хөлийн эрхий хурууны хэлбэрийг засах үүднээс хиймэл хумс нааж, гоёмсог болгох ёстой. Хөлийн энэхүү арчилгаа нь нэг талаас гоёл, нөгөө талаас амралт юм. Учир нь хөлийн иллэг, массажыг хамт хийдэг болохоор тэр.
ХИЙМЭЛ СОРМУУС ГУРВАН САР ХҮРТЭЛ ТОГТОНО
Шингэн тачир сормуустай гэсэн гундуу бодлоо хойш орхи. Таны хүссэн хэлбэр, хэмжээ, гоёотой сормуусыгтэд хумүүст хийж эхэлсээр удсан учраас ийм итгэлтэй хэлээд байгаа юм. Хүсвэл та нэг удаагийн сормуус наалган бутэн 24 цагийн турш дэрвэлз-сэн нудтэй явж болно. Нэг хоног богинодоод байвал 14 хоногийн турш унадаггүй сор-муусыг сонго. Таны терөлх сормуусны завсар түүнээс ялгагдамгүй урт сормуусыг суулгаад өгнө гэсэн үг. Усанд дажгүй тэсвэртэи тэр сормуус тос үзэх л юм бол унаад ирнэ гэж мэдээрэй. Юмыг яаж мэ-дэхэв, санаандгүй тослосноос сормуус унаж эхэлбэл үлд-сэнийг нь өөрөө зулгаах гэж яарсны хэрэггүй. Заавал мэр-гэжлийн гоо сайханчид очин, тусгай уусмалаар арчуулан авахуулаарай. Хоёр долоо хоног багадаад байвал та гурван сарын турш дэрэвгэр урт сормуустай явах боломж бас бий. Нарийхан урт хял-гасан үсийг таны сормуусанд залгахаар доод тал нь гурван сар болдог гэсэн. Сормуус наахад буюу суулгахад ер өвддөггүй бөгөөд Англи, Со-лонгосын бүтээгдэхүүнууд.
Нэг удаагийн сормуус 8-10 мянган төгрөгбол 14 хоногийнх нь 15-18, гурван сарынх нь 30-40 мянгын үнэтэй.
УРУУЛАА Л ТОД ӨНГӨӨР БУД
Гоёлын будалт хийлгэхээ-сээ хэд хоногийн өмнө нүүрэн-дээтэжээлийн масктавиулбал гайхалтай үр дүн нь мэдэгдэнэ гэнэ. Ер нь гоёлын засалт хурц тод байдаг нь нүүрэнд их будаг ордог гэсэн үг биш. Тэгээд ч эмэгтэйчүүд хурц тод будаг-наас залхаж үл мэдэг, мэдэгдэхгуй шахам энгийн будалтыг сонгох болжээ. Охид нүдээхар өнгөөр будахыг илүүд үздэг болсон гэнэ. Сормуус, нудтэй зэрэгцээд од, шигтгээ наах нь ил үү залуумсаг төрхийг гаргаж ирдэг гэсэн шуу.
Харин уруулаа тод өнгөөр будаарай
(өдрийн сонин 2004.12.24 315)