Шуудангийн индекс юуг өгүүлдэг вэ?

харин шуудангийн салбарын байрлалыг тодорхойлсон шинжтэй байгаа нь түүний нийгмийн ач холбогдлыг бууруулж, индексжүүлэлтийн утга учрыг алдагдуулсан, зохицол муутай харагдаж байна.
Манай улсын шуудангийн индексуүд бүгд 21 гэсЗн ижил тоогоор эхэлж байгаа нь Монгол Улсын кодыг бэлгэдсэн утгатай хэдий ч хэт гадаад тал руугаа чиглэсэн,., өөрийн үйл ажиллагааны цөм нь болсон дотоодын үйлчлүүлэгчид рүүгээхандаагүй, тэдэндаль болох ойлгомжтой, энгийн хялбар байж чадаагүй нь шуудангийн индексийн талаарх бодит . ойлголтыг төөрөгдүүлэхэдхүргэж байна. Тэгээд ч шуудангийн индексүүд нь өөр. хоброндоо үл ялгагдах ижил оронтой тоогоор эхэлсэн байгаа нь цаашид үйлчлэгч, үйлчлүүлэгчдийн эргэлзээг төрүүлэх, эзнээ олохгүй уйлчилгээ саатах, теөрөх будилах магадлал өндөртэй байгаа юм.
Шуудангийн индекс буюу код нь аль ч улсын Роз1соС1.е буюу йр сое-ё-ийн нзгэ-н адил шуудангаар үйлчлүүлэгчиин байрлаж буй хаягийг тодорхойлох үндсэн хэрэгсэл байх бөгөөд үйлчилгээний хамрах хүрээний хувьд ңэг талаас тухайн үйлчилгээ эзэндээ түргэн шуурхай хүрэх боломжийг хангасан, нөгөө талаас уг үйлчилгээг үзүүлж буй байгууллагын ажилд хүндрэл учр.уулахгүй байх зарчмыг баримталсан оновчтой байрлал бүхий гудамж, замаар зааглагдсан хил хязгаартай тодорхой хэсэг газрыг хамарсан байдаг.
Монгол Улсын нутаг дэвсгэрийг засаг, захиргааны зохион байгуулалт, бүс нутгийн онцлог байдал, хүн амын суурьшил ба нягтаршил,. хот төлөвлөлтийн бодлоготой уялдуулан бичил хэсгүүдэд хуваан коджуулах асуудал. улс төр, нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, коджуулалт нь нийгмийн чухал хэрэгцээ болох шуудан-холбоо, гал коианд, цагдаа, түргэн тусламжийн болон брокер, дилер, дистирбьютерийн үйлчилгээг эзэңд нь цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэх боломжийг бий болгохоос гадна улс терийн сонгуулийн хэсэг, хороог оновчтой зохион баигуулах, малын болон хүн амын тооллого явуулах системийг боловсронгуй болгох, нийтийг хамарсан нийгмийн чанартай судалгааг зохион баигуулах, улс орңы батлах хамгаалахын болон цэрэг дайны тактикийг зөв төлөвлех зэрэг нийгмийн төдийгүй улс төр, эдийн засгийн олон чухал ач холбогдолтой билээ. Тэгэхээр Монгол орны нутаг дэвсгэрийг коджуулах буюу дахин индексжүүлэх асуудал нь зөвхөн шуудан холбооны байгууллагын асуудалбиш төрийн бодлогын хэмжээнд зөв оновчтой, нэгдмэл шийдвэр гаргах шаардлагатай олон чухал асуудлуудын нэгдэл билээ. Иймд бид коджуулах ажлыг мэргэжлийн байгууллагуудын тусламжтайгаар тусгай баг бүрдүүлэн судалгаа шинжилгээний материал дээр тулгуурлан цогц хэлбэрээр үндэс суурьтай шийдвэрлэх нь үр дүнгээ өгсөн ажил болно гэж үзэж байна. Ялангуяа коджуулах ажлыг бүсчилсэн хөгжлийн үзэл барим-тлалтай уялдуулан хэрэгжүүлэх явдал стратегийн чухал ач холбогдолтой юм..
Шуудангийн индексийг боловсронгуй болгох талаар тодорхой жишээ дурдан өгуүлье. Шуудангийн индекс болох зургаан оронтой тооны эхний хоёр цифр нь
тухайн хаяг.ийн аймаг, хотын харьяаЛлыг тодорхойлж чадах өөр хоорондоо ялгаатай, дахин давтагдашгүй тоо, эсвэл үсэг байх нь илүү зохимжтой юм.-
Тухайлбал, манай улсын аймаг, хотуудын нэрийг цагаан толгойн үсгийн дарааллаар байрлуулж дугаарлаад уг дугаараар тухайн аймгийн шуудангийн индексийг эхлүүлбэл 11**** гэсэн дугаараар эхэлсэн индекстэй ил захидал, илгээмж бүр нь Өмнөговь аймагт хаяглагдсан болохыг төвөггүй тодорхойлох бөгөөд үйлчлэгч, үйлчлүүлэгч нарт системтэй ойлголтыг анхнаас/ нь төрүүлэх юм.
01. Архангай АР 33
02. Баян-Өлгий БӨ 42
03. Баянхонгор БХ 44
04. Булган БУ 34
05. Говь-Алтай ГА 48
06. Дорноговь ДГ 52
07. Дорнод ДО 58
08. Дундговь ДУ 59
09. Завхан ЗА 46
10. Өвөрхангай ӨВ 32
11. Өмнөговь ӨМ 53
12. Сүхбаатар СҮ 51
13. Сэлэнгэ СБ 36
14. Төв ТЭ 27
15. Увс УВ 45
16. Ховд ХО 43
17. Хөвсгөл ХӨ 38
18. Хэнтий ХЭ 56
19. Дархан-Уул ДА 37
20. Орхон ОР 35
21.Говьсүмэр ГС 54
22. Улаанбаатар УБ 11
Шуудангийн индексийн дундах
хоёр цифрийг сонгохдоо шуудан холбооны практикт эртнээс хэрэглэж, олон нийтэд танил болсон аймаг хотуудын телефон ярианы кодыг ашиглавал шуудангийн индексийг тодорхойлоход бур л хялбар болно. Жишээлбэл **52** индекс нь Дорноговь аймагт, **35** индекс нь Орхон аймагт, **11** индекс нь Улаанбаатар хотод тус тус харьяалагдаж буй билээ.
Харин шуудангийн индексийн сүүлчийн хоёр цифр нь тухайн үйлчилгээний хүрээнд хамрагдах үйлчлүүлэгч нарт хүрч үйлчилж байгаа шуудангийн салбарын дугаар байх нь өөрийн сонгодог утгаараа зохимжтой юм. Жишээлбэл ****26 гэсэн индекст X хороолол, ****34 гэсэн индекст Буянт-Ухаа, ****43 гэсэн индекст 50 мянгатың шуудангийн салбарууд тус тус харьяалагдаж байгааг тухайн хорооллын оршин суугчйд төдийгүй нийслэлчүүд хүртэл -мэдэх тул индексийн тухай ойлголтыг хүмүүст хүргэхэд улам дөхөм болно.
Нэгэнт шуудангийн индексийн ялгаа нь аймаг, хотуудын харьяаллаар тодорхойлогдож байгаа учраас түүний ялгааг улам тод болгохын тулд аймаг, хотуудын товчилсон нэрийг шуудангийн индексийн урд нь авч хэрэглэвэл хаягийн харьяаллыг тодорхойлоход бур хялбар болно. Гэхдээ аймаг, хотуудын товчилсон нэрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарт бичигдсэн ДО-Дорнод, СБ-Сэлэнгэ, АР-Архангай гэсэн товчлолын хэлбэрээр нь авч ашиглавал илүү үр дүнтэй байх биз ээ.
(өнөөдөр 2004.12.24 300)