Улстөрийн шинэ өрсөлдөгч төрөх нь

Бид АН-аас тусдаа узэл бодлоо илэрхийлж, нийгэм, улс төрийн тавцанд эзэлж байсан байр сууриа эргүүлэн олж авахыг хүсч байна. МСДН-д итгэж, эрх ашгаа төлөөлүүлж байсан нийгмийн хэсэг ч өнөөдөр энэ намыг үгүйлж, тэдний төлөө хариуцлагатай, шударга ажиллах эрүүл улс төрийн хучнийг хүсч байна. Түүнчлэн МАХН хуучин коммунист дарангуйлагч намын шууд үргэлжлэл бөгөөд мөнөөх арга барилаасаа нийгэмд дайсагнагч, реваншист, үндсэрхэх, ялгаварлан гадуурхах үзлийг дэлгэрүүлсээр байна.
Өнөөдөр эрх барьж буй намуудын туйлын зорилго нь эрх мэдэл, албан тушаал болон хувирлаа…. Улс төрийн шинэ хүчин МСДН-ыг байгуулах болсон шалтгаанаа тайлбарласан энэхүү мэдэгдлээр тус намын удирдлагаас МN-мэдээллийн төвд өчигдөр зарласан хэвлэлийн бага хурал эхлэв. Нийгэм, улс төрд үгүйлэгдэж байгаа социал демократ үзэл баримтлалыг жинхэнэ утгаар нь хөгжүул.эх. аорилготой энэ… нам тун удахгүй Монгол Улсын Дээд шуүхэд албан ёсоор бүртгүүлэхээр өргөдлөө өгөх гэнэ. Бүртгүүлснээс хойш 100 хоногийн дотор намынхаа их хурлыг товлон зарлана гэдгээ намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Сайнбаяр мэдэгдсэн. МСДН-ын дарга А.Ганбаатар -Хуульд зааснаар нам байгуулахад доод тал нь 800 гишүүнтэй байх ёстой. Энэ хүмүүс хэдийнэ бүрдсэн. Дөрвөн жилийн өмнө МСДН-ыг АН-д нэптэхдээ гишүүдийг нь дансаар шилжүүлж, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн. Биднии адил хүрэх зорилготой социал нэгдэж, цаашид мацай намын гишүүдийн тоо 20-30 мянгад хүрэх бололцообий. Хэдийгээр өнөөдөр бид парламентад суудалгүй ч үйл ажиллагаагаа, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эрүүл улс төрийн хүчин болж ажиллаж чадна. Түүнчлэн 2008 оны УИХ-ын сонгуульд улс төрийн нэг гол хүчин болон өрсөлдөнө гэж ярив.
(өнөөдөр 2004.12.24 300)