Мөнхийн хайр бол үргэлж мөрөөдөл байдаг.

? + ? = Хайр дурлал
Ямар ч ухаантан, философич, эрдэмтэн мэргэд үүнд хариулт өгч чадаагүйгээс гадна хайр дурлалд тодорхойлолт өгч чадаагүй. Иймээс хайр дурлалд тодорхой томьёо, ухагдахуун гэж байдаггүй. Хүний сэтгэл үргэлж нууцлагдмал тайлагдашгүй байсаар ирсэнтэй адил хайр дурлал ч мөн адил тайлагдашгүй зүйл биз. Гэвч бид хайр дурлалыг үргэлж хаалттай хананы цаадах нууцлаг, халдашгүй зүйл мэт үздэггүй. Учир нь бид хэн нэгэн хөвгүүнийг үргэлж бодож бас түүний төлөө юу ч хийхээс буцахгүй бүр өөртөө байгаа үнэ цэнэтэй бүхнээ зориулахаас буцахгүй болсон үедээ бид бүгд л би дурлачихлаа, хайр сэтгэл намайг эзэмдэж гэж ойлгодог.
Тэгээд ч эмэгтэй хүн эр хүнээс илүү аливаа асуудлыг сэтгэл зүрхэндээ ойр хүлээн авдаг. Гэвч мөнхийн хайр бол үргэлж мөрөөдөл байдаг. Бид түүнийг хүлээж бас хайж, олсон ч бид түүнийгээ алдаж бас дахин эрэлд гардаггүй гэж үү? Иймээс хүн гэгч амьтан үргэлж өөрийнхөө мөрөөдөлдөө хүрэхийн тулд түүнийхээ төлөө тэмцэж бас зорьдог билээ.
Шинж тэмдэг
Бидний дунд хайр дурлал бол өвчин, харин мөнхийн хайр бол эдгэршгүй өвчин гэдэг үг бий. Харин хайр дурлалтай учирсан эсэхээ хэрхэн мэдэх вэ?
– Чи үргэлж би биш харин бид гэж ярьдаг.
– Заримдаа чи хайртай хөвгүүнээ хараад миний нэр түүний нэртэй буюу овогтой маш гайхалтай зохицдог гэж боддог.
– Түүнд зориулж чи кофе чанаж , өндөг шарж бас амттай олон хоол хийж сурсан.
– Найз охиддоо урьд нь гаргадаг байсан цагаа тэдэнд биш харин хайртдаа зориулдаг болох. Эхэндээ чамд хэцүү бас найз охид чинь чамгүйгээр өрөвдөлтэй, уйтгартай байх мэт санагдах боловч чи эцсийн бүлэгт энэ бүхэн аймшигтай бас сэтгэлээ шаналгах асуудал биш гэдэгт итгэлтэй байх болно.
– Чи түүнийг цай чанга сорон уух болон өрөөн дотуур дэмий сэлгүүцэх гээд ер нь түүний хийж байгаа тааламжгүй үйлдлүүдийг уучлахад бэлэн байх.
– Чи түүнийг гэрийнхэнтэйгээ танилцуулахыг хүсдэг.
– Шинэ хувцас худалдан авах бүрдээ энэ түүнд таагдах болов уу гэж өөрөө өөртөө асуулт тавьдаг.
– Чи Формула 1 үздэг болохоос гадна сумо сонирхож хөл бөмбөгийн тэмцээнүүдийг алгасахгүй үзэхийг хичээдэг болох.
– Долоо хоног түүнтэй уулзаагүй үедээ тамын тогоонд шарагдаж байгаа мэт байдаг.
– Түүнийг өвдсөн эсвэл бухимдуу үед чи байж суух газраа олохгүй тэвддэг бол түүнийг баяртай байгаа үед хүүхэд шиг л баярлаж хөөрдөг.

Хэрхэн хайр дурлалаа хадгалж үлдэх вэ?
1. Түүнийг хүндэтгэ. Чи түүний бодлыг хүлээн зөвшөөрөхгүй байж болно, гэхдээ түүнийг нь хайхрахгүй байж болохгүй.
2. Итгэ. 200% түүнд итгэдэг байх ёстой.
3. Түүнийг сонирх. Түүнийг амьдрал, гэр бүл, үзэл бодол, сонирхдог зүйл гээд юм бүхнийг нь сонирх.
4. Түүнийг өөрт чинь анхаарал тавьж байгаад нь талархаж хариу болгож биш харин үнэн сэтгэлээсээ өөрийнхөөрөө хайрла.
5. Эелдэг байж сур. Зөвхөн охид чихээрээ дурладаггүй, хөвгүүд ч бас чихээрээ дурладгийг сана.
6. Уучилж сур. Тэвчээртэй байж түүний тайлбарыг сонсож түүнд уучлалт үзүүлж сур.
7. Зохицож сур. Магадгүй чи бүгдийг өөрийнхөө хяналтанд байлгаж өөрийнхөө дүрмээр тоглохыг зорьдог нэгэн байж болно. Гэвч чи заримдаа өөрийн зарчмаасаа татгалзаж асуудлыг зөнгөөр нь орхиод үзээрэй. Та хоёрын харьцаа илүү баялаг бас сонирхолтой болох болно.
8. Түүнтэй хэзээ ч бүү хэрэлд. Харин түүнтэй маргалдаж мэтгэлцэж болно. Учир нь хэрүүл хүний хяналтыг үгүй болгодог тул чи түүнд хожим нь ямар муухай үг хэлчихсэнээ мэдээд өөрийгөө зүхэх биз.
9. Өөрийн бодол болон өөрсдийн харьцаандаа итгэл төгс байх. Энэ хэдийгээр их хэцүү зүйл ч энэ бүхнийг хийж чадснаар та хоёрын харьцаа улам бат бэх болох болно.
10. Асуудлыг хамтдаа шийдэж бай.

Бид яагаад хайр дурлалаа алддаг вэ?
Хайр дурлалаа алдах хадгалахаас ч хялбархан зүйл. Учир нь хайр дурлал маш эмзэг мэдрэмтгий байдаг.
– Романтик зүйлгүйгээс Хайр дурлал үргэлж шинэлэг бас сайхан зүйлээр дүүрэн байх ёстой. Иймээс нэг хэвийн хэвшмэл байдал түүнийг мөхөөдөг.
– Хөгжил дэвшилгүйгээс Хэрвээ чи цааш явах хүсэл сонирхолоо алдаж байгаа бол хайр дурлал чинь чамайг ямар нэгэн алхам хийхийг шаардаж байгаа хэрэг. Хүнд хөдөлгөөн чухал байдагтай адил хайр дурлалд ч хөдөлгөөн хэрэгтэй байдаг.
– Анхаарал халамжгүйгээс Хэн хэндээ анхаарал тавьж байхгүй бол та хоёрын харьцаа аажимдаа жирийн найз нөхдийн харьцаанаас ялгагдахаа болино. Иймээс бие биедээ анхаарал халамж тавьж хайрла.
– Чармайлтгүйгээс Хайр дурлал эцэг эхийн чинь төдийгүй найз нөхдийн чинь бодол санааг өөрчилж өөрсдийнхөө талаар нааштай бодолтой болоход тусладаг. Харин та хоёр өөрсдөө л өөрсдийн харьцаандаа анхаарал тавьж өмнөө тавьсан зорилгодоо үнэнч байж түүнийхээ төлөө зүтгэхгүй бол хайр дурлал үхэх болно. Хайр дурлал яг л цэцэг шиг. Иймээс түүнийг өдөр бүр усалж тордож байгаарай.

Тэд бие биенээ мөнхөд хайрласан
Одиссей ба Пенелопа
Бурхан хүртэл Одиссейг троянскийн дайнаас эргэж ирнэ гэдэгт итгэхгүй байсан. Тэр 25 жил сураггүй байсан ч түүний хайртай үнэнч гэргий Пенелопа түүнийг эргэж ирнэ гэдэгт итгэл төгс хүлээж чаддаг. Иймээс ч Одиссей түүнийхээ үнэнч бас няцашгүй сэтгэлийн үрээр өмнөө тулгарсан бүхнийг даван туулж эсэн мэнд эргэн ирж чаддаг билээ.
Ромео Ба Жульетта
Айдас үзэн ядалтын дор тэд бие биенээ хайрлан дурладаг. Чамгүйгээр би үхэх болно гэж тэд худал амлаагүй. Эмгэнэлт төгсгөлтэй энэ хосын түүх үеийн үед дурлалт хосуудад үлгэр болж мөнхийн хайрын тухай мөрөөддөг нэгний сэтгэлд хоногшсон сайхан түүх.
Николай Резанов ба Кончита Аргуэльо
Хайр дурлалынхаа эрэлд гарч гүн Резанов далайг гатлан Америкыг зорьдог. Тэр бас испани бүсгүй Кончита бие биедээ анхны харцаар дурладаг. Гэвч тэднийг сайхан амьдрал хүлээж байсангүй. Оросын хааны зарлигаар сурвалжит нутгийн бүсгүйтэй гэрлэх гэрлэлт Резановыг хүлээж байв. Түүний аялал дуусч хайртай бүсгүй Кончитагаа орхин одохоос өөр аргагүй байлаа. Кончитагийн хувьд тэрээр сахил хүртэн сүмд сууж хайртыгаа 35 жилийн турш дуугаа хураан хүлээсэн билээ.
Мастер ба Маргарита
Маргаритагийнхаа төлөө тэрээр чөтгөр шуламд сүнсээ өгөхөд ч бэлэн байсан. Түүний хувьд нарт ертөнцөд хайртай бүсгүйтэйгээ хамт байхаас өөр ямар ч зүйл түүнийг хүний ертөнцөд уяж чадаагүй.
Ахмад Грей ба Ассоль
Мөрөөдөл биелсэн тухай түүх. Ассоль хэзээ нэгэн цагт хөлөг онгоцтой хаанхүү ирж өөрийг нь аваад явах болно гэж мөрөөддөг байлаа. Тэр өдөр бүр тэнгисрүү очдог байсан ба хүмүүс түүнийг шоолон хөхрөлддөг байв. Мөрөөдөлдөө амьдардаг үзэсгэлэнт охины ухай ахмад грей сонсон түүнийг олж очихыг хүсдэг ба тэд бие биенээ олсоноор охины мөрөөдөл биелж тэр мөнхөд хамтдаа байж үнэнчээр бие биенээ хайрладаг.
Статистик судалгаагаар
– Зуун ганц бие 17-23 настай эрчүүдийн 65% нь мөнхийн хайр гэж байдаггүй энэ бол бүтэшгүй зүйл гэж боддог байна.
– Харин тэдний 25% нь тэдний зүрх сэтгэл шархласан. Дахин хайр сэтгэлд цаламдуулж зүрх сэтгэлдээ авсан шархаа сэдрээхийг хүсэхгүй байгаагаас гадна мөнхийн хайрт итгэдэггүй байна. Yүнээс гадна дахин хайрын холбоо тогтоох бодолгүй бөгөөд үүнд яарахгүй байгаа гэсэн байна.
– Зуун залуу бүсгүйчүүдийн 78% нь мөнхийн хайр байдаг гэдэгт итгэдэг бөгөөд түүнтэй учрахыг хүсэн хүлээж байдаг гэсэн байна.
– Харин тавин хосын 40 нь үхэн үхтэлээ хамтдаа байна гэдэгт итгэлтэй байдаг байна. Учир нь тэд бие биедээ ухаангүй хайртай учир аз жаргалтай бас уулыг ч нураах хүчтэй гэж хариулцгаасан байна.
Бусдын бодол
Нараа 17 настай Мөнхийн хайр гэдэг бол харилцаа холбоо биш харин чиний сэтгэл зүрхэнд мөнхөд оршин тогтнож чамд бүх л амьдралын чинь туршид урам зориг бас эрч хүч бэлэглэгч юм.
Солонго 18 настай Чухам энэ юу болохыг хэлэх хэцүү. Гэхдээ би мөнхийн хайр гэж байдагт итгэдэг. Миний хувьд энэ бол маш хүчтэй мэдрэмж, яг л хүчтэй далайн давалгаанд цохигдож буй мэт сэтгэгдэл.
Чимгээ 20 настай Таалагддаг хөвгүүнээ бодох тааламжтай сайхан байдаг шиг мөнхийн хайр чиний бодолд оршдог. Гэхдээ мөнхийн хайр байдаг гэж бодох нь бүхнээс илүү сайхан.
Минжээ 17 настай Миний хувьд мөнхийн хайр гэж үхэн үхтэлээ хамтдаа амьдарч амьдралынхаа нэгээхэн хэсгийг хамтдаа туулахыг хэлэх байна. Би буруу бодож байж ч болох юм гэхдээ л би үүнд итгэлтэй байдаг.
Ариунаа 20 настай Мөнхийн хайр – чи түүнд хайртай бол тэр ажилдаа хайртай L Тиймээ би хэрвээ чи мөнхийн хайртайгаа учирсан л гэж бодож байгаа бол элдэв зүйлд анхааралаа хандуулж сатааралгүй гар гараасаа барилцан зөвхөн урагшаа л алхах ёстой гэж боддог.
Сонжоо – Чиний хайр мөнх үү?
Доорхи бяцхан сонжоогоор сонжиж өөрсдийнхөө хайрыг хэр хэмжээнд явж байгааг мэдээрэй.
1. Юунаас болж та хоёр муудалцдаг вэ?
А) Та хоёр муудалцаж хэрэлддэггүй.
Б) Түүний зан аашаас
В) Түүний амьдралыг үзэх үзлээс
Г) Түүний хөнгөн байдлаас
2.Кино хамтдаа үзсэнийхээ дараа
А) Нэг бодол санаатайгаа байгаагаа ярилцдаг.
Б) Чиний бодож байгаа буруу болохыг тэр аятайхан хэлдэг. (Чи өөрийнхөө бурууг мэдэж байгаа)
В) Ухаанаа алдтал маргалддаг.
Г) Нэг нэгнийхээ үзэл бодлыг хайхралгүй муудалцдаг.
3. Чамайг араас чинь тэврэн өөрсдийгөө толинд хараад
А) Бид хамгийн нийцтэй зохимжтой хос гэж хэлдэг.
Б) Чамтай хамт байснаар тэр их азтай гэж хэлдэг
В) Толгойгоо угаах хэрэгтэй байна
Г) Түүнтэй хамт байснаар чи их азтай гэж хэлдэг.
4. Тэр чамайг найз нартайгаа танилцуулахдаа
А) Боломж гарахыг хүлээж байгаа
Б) Чамайг өөрийг нь найз нартайгаа танилцуулсаны дараа л
В) Чти тэднийг эртнээс мэддэг.
Г) Чи хүлээсээр л байгаа
5. Тэр чамд хайраа хэрхэн илэрхийлсэн вэ?
А) Цэцгийн баглаа барин өвдөглөн сууж
Б) Зөөлөн тэврээд
В) Хоолонд орж байхдаа
Г) Тэр хайраа илэрхийлээгүй л байгаа
6. Тэр чам уруу утасдаж сайхан нойрсоорой гэж хэлэхээс гадна
А) Өглөө болтол санах болно
Б) Сайхан нойрсоорой миний бяцхан
В) Чам уруу орой ер залгадаггүй
Г) Зүүдэндээ уулзахыг ерөөдөг
7. Та нарын эелдэг байдал
А) Та хоёр бие биедээ тохирсон хосууд
Б) Yргэлж шинэ зүйл сэдэж байдаг
В) Yргэлж чи өнөөдөр хамтдаа байхаа мэддэг.
Г) Тэр хаа нэг тйишээ яаралтай явах хэрэгтэй байдаг.
8. Долоо хоногт хэдэн удаа уулзалддаг вэ?
А) Өдөр бүр
Б) Хэн хэнд нь зав гарсан үед
В) Чамайг хүссэн үед
Г) Түүний хүссэн үед
9. Хоолны өрөөнд цай ууж суунгаа та хоёр
А) Хэдэн хүүхэдтэй болох тухай мөрөөдлөө ярилцдаг
Б) Хэрхэн үдшийг өнгөрөөсөн тухай
В) Та хоёр ховор ярьж их үнсэлцдэг.
Г) Түүний тухай
10. Та хоёр муудалцсан. Харин чи түүнд уурлан орхин одсон үед тэр
А) Чиний араас гүйнэ.
Б) Эхлээд хүлээнэ, гэвч тэр чиний араас очно.
В) Чамайг эргэж ирэхийг чинь хүлээнэ.
Г) Ямар ч тохиолдолд тэр чамайг буруутгана.
Одоо оноогоо бодоцгооё.
А – 0 Б – 1 В – 2 Г – 3
0 – 7
Боломж байна. Тэр үнэхээр чамтай хамт байхыг мөрөөддөг бололтой. Иймээс та хоёрын харьцаа урт удаан наслахаас гадна бат бөх байх болно. Гол нь чи түүнтэй хэзээ ч бүү муудалц. Түүний өөрт чинь тавьж байгаа анхаарал халамжийг үнэлж чаддаг байх ёстой. Түүний хандлага, өөртэй чинь харьцаж байгаа харьцааг сэтгэл зүрхэндээ ойр хүлээн авч түүнийг байгаагаар нь үнэлж хайрла.
8- 14
Та хоёр төгс хос юм. Тэр үнэхээр чамд дурлаж. Мэдээж энэ тодорхой зүйл биз та хоёрт, гэвч чи түүнд бэлэг биш гэдгийг сана. Та хоёрт хамтдаа байхад сонирхолтой байдаг төдийгүй үнсэлцэж ярилцаж суух ч таалагддаг. Гэхдээ хааяа ч болов чимээгүй бие биенээ ширтэн гар гараараа барилцан суухад ч тааламжтай байдгийг бүү мартаарай. Мөнхийн хайранд энэ маш чухал зүйл гэдгийг сана.
15- 22
Тэр ч төдийгүй чи ч өөрийн мэдрэмжинд итгэл төгс биш байгаа юм байна. Та хоёр өөр өөрсдийн ажлыг хийж өөр өөрсдийн амьдралаар амьдардаг. Харин та хоёрын харьцаа нэг хэвийн амьдралд чинь бяцхан зугаа цэнгэл авчирдаг өдрийн одтой адил. Иймээс бүгдийг өөрчлөх гээд үзээрэй. Нааштай үр дүн авчрах болно та хоёрын алхам.
23 түүнээс дээш
Тэр чамайг биш харин өөрийгөө юу юунаас ч илүү хайрладаг хүн аж. Иймээс хайр сэтгэлийнхээ аянд дахин гарч цааш түүнгүйгээр яв. Чамайг сайхан хайр хүлээж байгаа гэдэгт итгэ.
/Aфрадито 2004-12-15/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button