Цоодолын Хулан Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ

-Та ур орсон, хийц сайтай, сайхан эдээр гоёдог. Дээлнүүдээ хэнээр оёулдаг юм бэ?
-Дээр үеийн дарга нарт дээл хийдэг байсан Долзод гэж хөгшин нэг хэсэг оёсон. Одоо утас зүү барихаар даралт нь ихсэж нүд нь бүрэлзээд болдоггүй гэнэ. Тэгэхээр нь би торгоны дэлгүүрт Дагиймаа гэж оёдолчин охинтой танилцсан. Алгуурханаар түүнийг өөрийн дээлний хүн болгосон гэх үү дээ. Миний дээлнүүд хүн харахад аятайхан байж магадгүй ч, үнэн хэрэгтэй манайд байдаг л торго дурдан шүу дээ.
-Дөнгөж эртээрхэн гудамжинд хальт таарахад цасан охин шиг үс сормуус нь цантчихсан, цагаан өдөн хүрэмтэй бүжин шигамьтан дэрвэлзээд өнгөрсөн. Нэг харахад хачин тогтвортой, донж намба төгс монголжин авхай, дараа нэг таарахад бөөн жийнс, куртка болчихеон жаахан охин дэгдэжявах юмаа?
-Аа, би их хувирамтгай. Сэтгэлийн хөдлөлөө дагаж хувцасладаг. Зүгээр л хийж бүтээж байгаа юм санаанд багтаж гарт орж ирээд, өө хөөрхий амьдрал гэдэгучрыг нь олоход тиим ч хэцуү эд бас биш байж шүү гэж түрхэн тайтгарах үедээ л хүн гоёдог шиг санагддаг. Бас хэн нэгэнд уурлахдаа шар хөдөлж хүний нү-дэнд муухай харагдахгүй юмсан гэхдээ хэр чадлаараа гангалахыг боддог байх. Явуухулан цасан цагаан цамц, зүеэм индүүдлэгтэй өмд өмч сархад хүртдэг байсан гэнэ лээ.
-Тэртээх ерээд оны залуу гоо Хулан. Насаа бодохоор бид залуухан хэвээрээ байгаа ч зөндөө ихийг үзэж туулсан санагдах нь хачин. Эсвэл үнэхээр чамламааргүй он цагийг эдлээденгөрөөчихөв үү. Та юу гэж бодож байна вэ?
-Он цаг аймшигтай хурдан юм аа. Орь залуухан явахдаа би хурдан хөгшрөх юмсан гэж санадаг байж. Яагаад гээч. Миний хорин нас ерэн оны цасан шуурга дундуур, магадгүй эрх чөлөөний талбайд цантаж холхисон үй олныг зүсэн над руу чиглэн ирээд, ядуурал хоосрол, бухимдал дунд жаварт хайрагдсан цэцэг шиг ургаж өнгөрсөн юм. Тэр үеийн залуу нас бүгдийнх л тиим байсан шүү дээ. Ард түмэн түүхээ эргэж харах тэр алтан хоромд гэрч болж, олонтойгоо хамт зовж жаргасан. Талхны дараалалд хүүхэд үрэгдэж байсан тэр үеийг одоотой харьцуулахад даанч итгэмээргүй. Хүнийг зовлон, тэр тусмаа бусдын зовлон өр нимгэлж, хүн болго-дог шиг байгаа юм. Он цагийг хоног жилээр биш, хонгор зүрхний эдэлеэн баяр гунигаар хэмждэг бололтой юм аа.
-Хулан даан ч нялхаараа олны өмнө гарч иреэн. Ний нуугүй хэлэхэд биднийг бараа сураг ч үгүй явахад од болчихсон байж. Гэхдээ энэ бүхнийг өөрийнхөө амьдралд юу авчирсан гэж боддог вэ?
-Энэ асуултад найз нь хариулмааргүй байна аа.
-Дураараа л бол. Гэвч өөрөө зөвшөөрөл өгсөн өгөөгүй дураараа л хүн дээ?
-Дараагийнхаа асуултыг тавь л даа. /инээв/
-Зүлгэн дээр гэрээ бариад
Зүгээр л нэг амьдрахсан…гэж бичиж өөрөө нэг их шуугиан тарьж байсан. Тэр үед үнэхээр тиим баймаар байв уу?
-Тиим шүү. Сонирхолтой нь, би энэ шүлгээ гал тогооныхоо өрөөнд олсон юм. Болор цом болох гээд унших шинэ шүлэг байдаггүй. Санаанд нэг юм дуншаад л яваад байсан. Тэгтэл хайрч байсан хуушуураа эргүүлэх тэр хооронд энэ мөр гялехийж, дэргэд байсан дэвтэртээ тэмдэглэж цааш нь үргэлжлүүлж дуусгаад, хиншүү хярвас болсон өрөөнөөсөө гарч шууд Болор цомын тайзнаа уншсан юм. Овоо амь бөхтэй шүлэг шүү. Амь зуулгын өрөөнд төрсен болохоор тэр биз дээ.
-Орос орон, саяын миний иш татдаг Зүлгэн дээр гэрээн бариад…гэх мэт шүлгүүдээ бичиж монголын яруу найрагт цахиур хагалж явахдаа ирээдүйд хэн болно гэж бодож байв аа?
-Ер нь бодох зав байсан юмуу.
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөревн
Шунхан улаан залуу нас минь гэгчээр…хэдэн жилийн дараахийг бүү хэл, өнөө маргаашаа мартчихсан дэвж явдаг цаг биз дээ. Өнөө ч гэсэн ирээдүйг бүү хэл ирэх долоо хоногт юу болохыг ч таахгүй л байна шүү.
-Харин одоо хэн баймаар байна вэ. Магадгүй анир гүм-хэн, тааваараа, олны өлөн ховдог сонирхлоос ангид амьдармаар байгаа юм биш үү?
-Хүний нүдэнд өртөөд байхгүй амьдармаар амьдармаар байна. Сүүлийн үед телевиз, сонин хэвлэлийн ярилцлагаас ч зугтах болсон. Энэ нь би л ганцаараа нэг их алдартай амьтан гээд байгаа юм биш, зүгээр л миний өчүүхэн алдар надад тээртэй санагдах уе бишгүй гарах юм. Хүүхэдтэйгээ гадаа хөөцөлдөж тогломоор, мөс таарвал гулгачихмаар, хайртай хүнтэйгээ хөтөлцөж явмаар гээдл амьдралын аар саархан баяржаргалыг олны гярхай харцнаас айгаад тэр бур эдэлжчадахгүй юм. Нэгталаар би чинь амьдарч үзээгүй л байгаа хүн шүу дээ. Харьцангуй багад олсон алдар хүнд хүнийг хөгшрүүлдэг л болохоос. Ма-най Саруулбуян ах намайг наснаасаа намтар нь урт гэж хөхөрч байсан. Үнэн дээ.
-Таныгзарим нь омголон, дүрэлзсэн халуун хүүхэн гэдэг. Гэтэл бас Хуланг чи зовлон үзээгүй амьтан гэж санана уу гэх хүн таарч байлаа?
-Дээлээ өмеч хүн даадаг шиг оногдсон хувь заяагаа би даанаа. Шударга бус юманд гал шиг дүрэлзэн асч, хайрын шүлгүүд минь улаа бутрам очис хаялж байвал би Хулан хэвээрээ яваа нь тэр. Зовдог юм гэхэд түүндээ ирлэгдэж, хат сууж байж хүнд үгээ хэлэх эрхтэй яруу найрагч болдог ч байж магадгүй. Эрх цагаан гартай, зовлон үзээгүй яруу найрагч гэж хаа ч байхгүй.
-Орос сургуульд онц сураад, нэртэй зохиолчийн зүстэй охин ургаж байж. Харин гэнэт уран зохиолын хүрээний задгай танхил, эрх дураараа авхай болох сонин замаар дуу аялаад алхчихсан. Огт өөр замаар номындуу явчих боломжоо яагаад гэнэт өөрчилсөн бэ?
-Би аравдугаар ангиа төгсгөөд МУИС-ийн хэл уран зохиолын ангид шалгалт өгсөн. Орос сургуулиас ганцаараа монгол хэлний ангид орохоор зүтгэхэд олон хүн гайхсан даа. Аав маань бидний төлөө арын хаалгадана энэ тэр гэдгийг ч мэдэхгүй, ээж аавд чам шиг лойсон хүн байхгүй, энэ хүүхэд чинь одоо яах болж байна гэж үглээд л. Шалгалтандаа дээрээсээ гуравт орж, тэр жил ганцхан хүүхэд хотоос элсүүлэх тул би хасагдчихсан. Аав За ашгүй, одоо нэгэнт л ном сураагүйгээс хойш хөдөө гарч мал хариул гээд би гэдэг хүн Бүрэнгээдээ арилж өгөв өө. Тугалын хошуу эргүүлсэн шиг, сургууль соёл гээчийг мартаад жаргаж байтал найман сарын сүүлчээр хамаатны маань Бор ах мотоцикльтой давхиж ирээд, ээж аав чинь ир гэж хэлүүлжээ гэдэг юм байна. Би МУИС-д орохоор болжээ. Учир нь Ренчин гуайн охин Амина багш шалгалтын комисст байж орос хэл дээр бичсэн Би яагаад хэл шинжээч болохыг зорьсон бэ гэдэг зохион бичлэгийг маань уншаад уйлсан юм байжээ. Их эрдэмтэн, хэлмэгдсэн өвгөн, сайхан аавынх нь тухай хэн ч танихгүй зүгээр нэг муу охин бичихээр сэтгэл нь хөдлөө биз. Ардчилал дөнгөж эхэлж байсан цаг үе юмаа. Тэгээд л Амина багш онцгой авъяастаи хүүхэд байна хүсэлтээр авъя гэсэн юм билээ. Түүнийг нь С.Дулам, Ч.Дагвадорж багш нар уухайн тас дэмжиж, Ренчин гуай болон тэднийхээ буянаар сургуулийн хаалга татсан юм. Ээж уйлж, их сургуулийн үүдний хоёр шавар арслангийн аманд шар тос нялж билээ.
-Нялаад байхдаа яадаг юм бэ. Арай хундэтгэлтэй хэлж болноодоо?
-Нялсан л юм чинь дээ. /инээв/. Энэ өдөр л би хэл соёлтойгоо насан турш албан ёсоор холбогдсон юм даа.
-Хулан улстөрч, Хулан дарга, Хулан эрдэмтэн болж болох байсан шуу дээ?
-Одоо оройтсон нь юу байнаа. (инээв) Энэ бүх тодотгол дундаас найрагч Хулан гэдэг нь үүрдийн соёрхол юм. Улстөрчид ощорч, дарга солигдож, эрдэмтэд өвгөрдөг. Нэг хэсэг улстерөөр жаахан юм бичсэн. Намд элссэн. Харамсалтай нь хүн чанар, ёс суртахууныг тэндээс олж хараагүй. Олон жижиг амьтан нийлээд өөр нэг том амьтныг барьж идэхтэй ялгаагүй юм билээ, энэ нам энэ тэр чинь. Тэгээд би тэр л үед байх, Цэцэд мэргэдийн үгийг
Сонсоё уу гэсийм,
болих уу даа Цэн Цэнгээр урсдаг
Сэлбийнхээ урсгалыг чагная даа Цээжилдэг номын үсэг
Тания уу гэсийм, болих уу даа
Цэцэг цэцэгсийн маань үнэрт л
Толгой эргэж явъя даа…гэж өөртөө тунхагласан. Гэсэн хэдий ч улс төрөөс зайгаа аваад чамгүй хугацаа өнгөрсөн ч дуугүй байж үл тэвчих хором өдөр бүр гардаг.
-Энэ жилийн УИХ-ын сонгуулийн үеэр манай сонинд өгсөн ярилцлага тань нэлээн шуугиан тарьсан. Хүмүүс таныг ардчилсан хүчнийхнийг хүчтэй дэмжсэнд талархал-тай хандаж байх шиг байсан?
-Шинэ цагаан цамц өмеч, англиар яриад ч хуучин хоцрогдсон сэтгэлгээнээсээ салаагүй, одоо бүр үүн дээрээ нэмээд бухнийг зоосны нүхээр хардаг араншин манай намд нэмэгдээ юу даа. Хүн аливаа нам, эвсэлд элеэхээрээ дарга нартаа гөлөг шиг үнэнч байж, буруу зүйл хийсэн ч дагалдахыг хүлцдэг юм байна. Би тэгж чадэагүй. Хувь хүн талаасаа Л.Энэбиш гэж том уул байлаа. Тэр өнөө алга. Түүний хурээлэл ч алгуурхан алга болжээ. МАХН-ыг лоозогносон, сүр-жигнэсэн биш, хүнлэг шударга нам байлгахад Л.Энэбиш, шадар сайд Пүрэвдорж нар шиг жинхэнэ монгол улстөрчид ихээхэн үүрэгтэй байх байсан даа.
-Хулан МАХН-д 100 залуу гишүүн дагуулан элеэж байсан. Тэр ямар үе байсан бэ?
-1996 оны сонгуульд МАХН ялагдаж, хийсэн бүх гавъяаг нь баллуурдах сонирхолтой улс төрийн хүчин заегийн эрхэнд гарсан. Энэ үед МАХН-аас олон дарга урвасныг хэн хүнгүй мэднэ. Сэтгүүлчийн үзэгнээс эөр албан тушаал, эд хөрөнгөгүй миний бие зүгээр л Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад, бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг… гэх шүлгийн мөрийг санаж хүнлэг байя гэсэн дээ л энэ намд элссэн. Надад улс төрийн изм хамаагүй. Одоо ч гэсэн МАХН хэрэв цус сэлбэж албан тушаалын наймаанаас зориг-той татгалзаж, өөртөө долиго-ногчдын буе хатуу ч үнэн үгтэй гишүүдээ сонсох чадалтай байх аваас дахиад ч зуун гишүүн элсүүлэхэд бэлэн байна. Их эвслийн төрөөс ард түмэн ихийг хүлээж байна. Н.Энхбаяр Ц.Элбэгдоржийн төр засаг ямар байхаас ирээдүйн төрийн дүр төрх ихээхэн хамаарна. Энэ л удаад нийгэм, эдийн засаг, оюуны хүрээнд дорвитой шинэчлэл хийж, алдаагаа засч чадах аваас шууд ерөнхийлөгчийн засаглал руу, эсвэл цомхон парламентын засаглал руу шилжих нь зүйтэй гэж ард түмэн битүүхэндээ ярьж, хүсч байгаа шүү дээ. Энэ л дуу хоолойг хэвлэлийнхэн соргог хүлээн авч түгээж чадвал нүцгэн ноёдыг хөлбөрхөд юухан байхав дээ. Монголын ард түмэн өөртөө итгэх итгэлээ л битгий алдаасай.
-Тэгвэл Хулан Ням гариг-т сэтгүулчээр ажиллаж, өөрийн гэх өнгэ аясаар урласан чамин бичлэгууд үйлдвэрлэж байсан тэр ус ямар ус байсан юм бол. Тэгэснээ бас ляваадөгсөн?
-Төрд ажиллах, нэг хүнийг баяжуулахын тулд ажиллах хоёрын хооронд асар их зай бий. Ялангуяа хөдөлмөрөө зөв шударга унэлүулэхгүй бол хэн үнэгэн харанхуйгаар босч өглөө бур ажилдаа шогших юм. Хай-ран цагхугацаа биз дээ. Ажлын найман цаг, бутэн сарын цалинг нэг шүлэг уншаад олох ус зөндөө гэж бас онгиръё. Тиим л болохоор цалин горьдож, хурган дарга нар амнаасаа үг унагахыг анаж зогсохоос дур-гүй хурсэн юм.
-Тэр тиим байдаг байж. Гэхдээ яагаад ажил хэргийн шинжтэй эхлуулсэн бүх зүйлээ орхичихсон юм бэ?
-Харин тиим ээ. П.Бадарчид Бүсгүй хүн хайрын ихийг дагадаг гэсэн агуу сайхан мөр бий. Хайраас өөр юу ч намайг лав хүлэхгүй.
-Эрдэнэ баавай бид хоёр нэгэн удаа танайд зочилж, гадуур цахилж явдаг Хуланг анх удаа цай цуй болон ширээ засч өөр төрхөнд орохыг харж байсан. Лааны гэрэлд шулэг уншин, улаан дарс шимэж суусан тэр цаг хааяа санагдах юм?
-Утга зохиолын энэ мэт амьдрал хүнийг мансууруулах бодисоос ялгаагуй ховсдон татдаг шиг байгаа юм. Саявтархан зургуудаа үзэж суугаад Эрдэнэбаавай бид хоёр Америкийн хоёр өндөрийн өмнө зогсч байгаад авахуулсан зургаа хараад нэг шүлэг бичлээ.
-Тэр танайхаас гараад хаачсанбол оо?
-Жигжидсүрэн найруулагчийнхаар очиж шөнө хугасартал улаан дарс уугаад харьсан гэж ярьж байсан.
-Шинэ цагийн эр хүн гэх нэг ойлголт бий болжээ. Хачин хуншгүй, нуруугүй, бас турьгүй. Хуучин цагийн мөс чанараар, эрийн хатаараа гайхуулж явдаг хөг нь өнгөрсөн харагдах болж. Та шүлгүүдийн доторх эрчүүдээ нэг эр-гээд хар даа. Тиим биш байна гэж үү?
-Арьс өнгөөр ялгаварлагч гэдэг шиг би хүний гадаад төрхийг ааш араншинтай нь ихээхэн холбож боддог. Чи ч гэсэн ажиглаарай. Том чихтэй хүн харамч байхыг үзсэн үү.
-Битгий инээдхүргээд бай лдаа.
-Жижиг амтай хүн ховдог байхыг үзсэн үү. Өмөр өмөр гээд бага иднэ дээ. Түүн шиг бурхнаас заяасан зүс царай, ялангуяа сэрүү татсан тэгш цагаан шүд, усгал нүдийг шүлгэндээ оруулж эр хүнийг тэр бүхэнтэй нь хайрлахыг зорьж явжээ. Эрчүүдийг муу боллоо л гэх юм. Хүүхнүүд өөрсдийнхөө хүнийг олоогүй, олсон нэгнээ голж гоморхож явдгаастэр байх. Өнгэ гэрлийг нь зүлгэж тордвоос эр хүн бүхэн сайн сайхан чанар бий шүү дээ.
-Нууцхан учръя гэх мөртөө араа даачих сэтгэлййн тамиргүй хуншгүй эрчүүдийн дүр төрх бүсгүй найрагчдын бүтээлүүдээс хамар нэвт ханхалдаг. Таныхаас ч бас ?
-Үнсэлт даахгүй цэцэг шиг сэвтэж унаад л. Нэгэнт хайрыг хагацал дагадаг ертөнцийн жамыг ухаараагүй бол нэмж шаналаад яах юм бэ. Дурлах ч үгүй, шүлэгч бичихгүй гөлийсөн амьтан яваад л байг л дээ. Би лав шүлгэндээ гоморхож үзээгүй.
-Сайхан эр, сайхан хайр ховордсон гэж үнэн уү?
-Эрж хайж явсан биш дээ, найз нь. Сайхан эр хүн гэхээр бүсгүй дор бүрнээ нэг нэг төсөөлөлтэй.
-Сайхан хайр нь тэгээд?
-Сайхан хайр гэвэл үү. Дурлалын сээтэгнэл дуусч дундрах цагт хайр эхэлдэг гэж боддог. Хайр бол илүү гүн, уудам утта юм.
-Хайрлан дурлалцах гайхамшгийн мөчүүдийг эдэлж эдэлчихээд сайхан хоосрох, жаахан гунигтай хаягдах мөчуүдийн хачин ганирсан хөгжим таны шулгүүдэд бишгүй таардаг. Тиим мөрүүдээс хамгийн шилдгийг нь уншиж өгөөч?
-За байз юусан билээ.
Санаанд байгааг нь л хэлье.
Яв даа, яв
Ялимгүй гуниг, баахан бардам зангаар үдэе
Үүдэн дээрээ гаргаж егье
Үнсүүлээд хэзээ ирэхийг чинь асууя
Яв даа, яв
Удвал нүдийг чинь нүд минь анх олоод
Уруулые чинь уруул минь тэмтрэхийг хүртлэх
Цаг хугацаа бол хайр дурлалын хугацаа юм
Цааш нь худал болно, одоо салъя
Амраг минь …гэдэгч билүү дээ. Хайртай хүмүүс бие биедээ анхаарал тавихаа больж, энэ хэзээд минийх гэж хэт хайхрамжгүй байхаас салдаг байх. Хүйтэн эелдэг харьцааг би лав тэвчихгүй.
-Үнэн юм шиг бичдэг юм уу, үнэнээ бичдэг юм уу гэж хүмүүс асуудаг л биз дээ?
-Аль аль нь бий.
-Хамгийн сүулд бичсэн шинэ шүлэгнээсээ ганц мөр уншиж өгч болно биз дээ?
-Дэлүүн болдогт залсан шиг хаантай байхыг хүснэ
Цэлт найман шарга шиг хурдтай байхыг хүснэ
Цэцгийн толгой тасдаггүй үртэй байхыг хүснэ
Цэцдийн толгой авдаггүй төртэп байхыг хүснэ…
-Галзуу мөрүүд байна?
-Сая Тусгаар тогтнол яруу найргийн наадамд уншсан шүлгийн хэсэг л дээ.
-Өөрийг тань бас их сайхан дуулдаг гэж сонссон. Хааяа хэд гурвуулаа суугаад гэгэлзтэл дуулалдах ч бас сайхан шүү. Хулангийн аялах дуртай дуу юу вэ?
-Худлаа ярьж байгаа юм аа. Би нэг их сайн дуулдаггүй. Харин сэтгэлээсээ дуулдаг байж магад. Ээжийн тухай, хайрын тухай, хүлэг морины тухай дуунд илүү дуртай. Сүүлийн үед Батсайхан, Эрдэнэтунгалаг нарыг сонсдог болсон. Сонирхуулаад хэлэхэд Урианхай, манай аав хоёрыг их донжтой дуулдаг гэдэг юм шүү дээ.
-Хулангийн шүлгээр дуулж байхтай олон таардаг. Тэднээс хамгийн таалагддаг нь ямар дуу вэ?
-Хайрлахын цаана гэж дуу бий. Ариунаа дуулсан даа.
-Таны аав төрийн соёрхолт Дөнгетийн цоодол. Аав ээж хоёрынхоо тухай цухас ч болов дурсахгүй юу. Зохиолчийн гэр бүлд өнгөрөөсөн бага насныхаа тухай?
-Миний муу ээж аав хоёр яахав дээ. Гурван охинтой. Охид юм болохоор ээж ээжээс, аав ааваас илүү зовдог биз. Бага нас гэвэл Туулын шугуйд ээж аавтайгаа зугаалж, эрвээхэй, соно хөөцөлдсөн балчир үө, тооны хичээлд авсан муу дүнгээ ээжээс нууж баллуурдсан дэвтэр, хөдөө байгаа өвөө, эмээгээ санасан өргөдөл, нэг зунжин уншсан Чеховын 15 боть, идэрхэн нас санагдаж байна.
-Аавынхаа ямар бүтээлд илүү хайртай вэ?
-Дуулиудад нь илүү хайртай. Явуухулангаас хойш дуулийг хэн ч ингэж бичээгүй. Сохор зоосны дууль ч аавын дуулийн дэргэд хийцийн, хэлбэрийн, агуулгын хувьд ялгаатай. Дуулийн шинэчлэлд аавын нэмэр дангаараа бий.
-Цоодол гуай таныг ер нь зэмлэдэг үү. Эсвэл дур зоргоор тань орхисон уу?
-Тэр нь үнэн байх аа. Аав маань байлаа ч ерөөсөө би албадлаганд орох дургүй, бусдыгч апбадах дургүй. Хэдэн удаа амьдрах гэж тэр вэ. Миний аав тэр жамыг мэддэг болохоор үглээд байхгүй. Хэлбэл ганц нэг ёж үгтэй. Тэр нь ховор доо.
-Та цээжний нууцаа ээж аав хоёрынхоо хэнд нь илүү нээдэг вэ?
-Мэдээж аавдаа. Аав нарыг панаалдахад амархан байдаг юм. Мэдэж ав. /инээв/
-Хүүгийнхээ аав Уянга найрагчийгтаалал төгссөний дараа таны сонинд өгсөн ярилцлага санагдаж байна. Хүүгээ тэврээд ганц сайн уйлж аваад тайтгарсан гэж та хэлсэн байсан?
-Гурван жил өнгөрчээ. Бурхан болоочийгоо зүүдлэх бүртээ Гандан гарч ном уншуулдаг. Олонтой, цайлган нь дэндсэн, мэдлэг боловсролтой хүн явсан юм шүү гэдгийг хүмүүст дахиад нэг сануулбал та бүхэн дургүйцэхгүй биз дээ.
-Дөрвөн-Уул гэдэг нэрийг хүүдээ яагаадөгсөн юм бэ?
-Аавын өгсөн нэр л дээ. Улсын голомт Улаанбаатарыг хорголсон дөрвөн уулан дундаа төр нь түвшин байхыг билэг бодож өгсөн юм.
-Та их удаан ганцаараа явлаа. Харин одоо энэ байдлаа орхиж, шинээр эхэлж байгаа гэх нэг сураг чих дэлсээд байх юм. Нөхөрт гарахаар шийдээ юу?
-Интернэтэд хүртэл мэдээ гарсан гээ биз дээ. Саяхан нэг шар сонинд Хулан нижгэр хурим хийнэ гэж миний өмнөөс бичсэн гэнэ лээ. Би сурвалжлагчтай нь ярьсан. Ашгүй дээ танай сонин миний хуримыг нижгэр хийж, зардлыг нь даах болоод тэгээ юү. Амьтан ах дүү нартаа хэзээ хэлэх вэ гэж би асуусан. Юу гэж л би амьдралыг таньж, хайр хагацал үзэж энэ тэр болчихоод 20 настай охин шиг нижгэр хурим хийнэ гэх мэтийн гэнэн балчир үг хэлэхэв дээ. Чи ч гэсэн мэдэж байгаа шүү дээ.
-Тэр залуу хаанахын хэн гэх азтай аавын хүү вэ ?
-Заавал хэлэх алба байна УУ Даа.
-Хэлчих л дээ?
-Ганцаар догшин амьдралыг минь гийгүүлж миний хүн таарсан юм. Хүлээж чадвал хүн хүссэнээ олдог юм билээ. Хязгааргүй жаргал би амлахгүй ч, зовдог юм гэхэд нь түшиг болохсон л гэж санадаг. Тэр хүн маань хуучнаар бол Сайн ноён хан аймгийн хүн л дээ.
-Түүндээ зориулж шүлэг бичсэн л биз дээ. Харин ямар шүлэг бичсэн нь сонин байна?
-Шүлэг зориулах миний ханьд багадна. Би түүндээ амьдралаа зориулна шүү дээ.
-Хэдхэн хоногийн дараа шинэ жил болно. Яаж тэмдэглэх гэж байна вэ?
-Гэр бүлээрээ салхинд гарна гэсэн. Хотын утаанаас холдож цасаар тоглоно доо. Бас албан байгууллагуудын урилга их байна.
-Өмсөх хувцсаа сонгочихсон уу?
-Өө, үгүй. Өнөөдөр л дэлгүүрээр явах санаатай.
-Ширээгээ юугаар чимэх гэж байна вэ. Сүүлийн үед айлууд шинэ жилийн ширээнийхээ хүндтэй зоогоор шарсан торой, эсвэл загасыг сонгодог болсон байна ?
-Манай хүн загас сайхан шардаг, хоол сайхан хийдэг болохоор баярын ширээндээ санаа зовохгүй байна. Хоёр цагийн л ажил. Хамгийн гол нь эрүүл бөгөөд эвтэй л байвал боллоо гэж бид хоёр ярьдаг. юм.
Хулан өөрийнхөөрөө л явж байна. Өөр хүнийхээр яв гэсэнч явахгүй.
Гэдэн хүргэж, гижиг ч хүргэж явах адын бүсгүй. Гэхдээ Хулангаа хармалмаар л байдаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button