Хэрэв та цаг бэлэглэх гэж байгаа бол

Шинэ 2005 он хаяанд ирлээ. Хүн болгон шинэ жилээр бие биедээ бэлэг дурсгал өгч, сайн сайхны ерөөл дэвшүүлдэг. Бэлэг өгөхдөө бас учиртай ханддаг нь соёлт ертөнцөд эртнээс баримталдаг уламжлал юм. Жишээ нь, та он солигдохын өмнө хэн нэгэнд цаг дурсгахаар шийджээ гэж бодъё. Тэгвэл бэлгийн цаг үнэтэй сайн байх нь чухал ч мэдүүштэй нэг зүйл бий.
Хүмүүс шинэ цаг авахдаа өөрийнхөө зан аашид тааруулж авна гэдгийг төдийлөн анзаардаггүй.
Товчхон өгүүлэхэд, зүүсэн цагны нь хэлбэрээр тухайн хүн ямар ааш зантайг битүүхэн сонжиж
мэдээд авч болдог байна. Энэ удаа бид цаг өгөхдөө цаад хүнийхээ зан аашинд хэрхэн тохруулах талаар товчхон
санамж бэлтгэлээ. Зүүсэн цагаар нь хүний ааш занг танихад ч энэ

санамж тус болох биз ээ.

ДУГАРИГ

Ийм хэлбэртэй цагийг маш шаргуу, туйлбартай, дотроо бодолтой, дороо суурьтай, сонгодог хөгжим, уран зураг, уран зохиол их сонирхдог хүнд бэлэглэхэд таарна. Одоо үед дугариг нүүртэй цагийг хуучны чамин загварыг эрхэмлэдэг шинэ цагийн ганган хээнцэрүүд зүүх болжээ.

ТЭГШ ӨНЦӨГТ

Тэвчээртэй, ухаалаг, элдэв хэл ам хийдэггүй, дэлгүүр хоршоогоор дэмий юм шохоорхох дуртай, өнгөт гоёмсог сэтгүүл уншдаг хүнд тэгш өнцөгт цаг аятайхан бэлэг болно.

ЗYРХЭВЧ

Їнэхээрийн цог бадрангуй, үе үе зөөлөн гуниглах дуртай, жинхэнэ гандан бууршгүй их хайр сэтгэлийг мөрөөдөн тэмүүлдэг, дурлалын сэдэвт олон ангит киног алдалгүй үздэг хүнд таарна. Гэхдээ ийм хүн мөнгөөр байн байн гачигддаг, бас хүслийнхээ хунтайжийг амьдралдаа олж чаддаггүй төөрч будилдаг хүнд зүрхэвч бэлэглэхэд санаанд нь таарах вий.

ЖИШYY ӨНЦӨГТ /трапец/

Орчин үеийн чамин загвар, моодыг ямагт анхааралтай ажигладаг, хавь орчныхоо хүмүүсийн анхааралд өртөх дуртай, эрх тушаал зэрэг дэв дэвших ахих дуртай хүнд брэнд маягийн хэлбэртэй цаг таардаг, ийм цаг зүүсэн үедээ ажил амьдрал нь өөдрөг буурь суурьтай хүний шинжийг илтгэн харуулдаг.

НYYРЭНДЭЭ ЗУРАГТАЙ ЦАГ

Уран бүтээлч, тэгэхдээ тун хэцүү ааштай хүмүүст нүүрэндээ зурагтай цаг таарна. Їе үе тольдох, этгээд сонин зураг харах дуртай хүнд ийм чамин дэлгэцтэй цаг тохирдгийг анзаарч аваарай.

ТЭГ ДӨРВӨЛЖИН
Ухаантай, өөртөө бат итгэлтэй, бусдыг царайчилдаггүй хүнд ийм загварын цаг аятайхан санагддаг. Ийм цагийг сүүлийн үед дотроо гурван жижиг нүүртэй хийж он, сар, өдөр, хэмжээ мэтийг заадаг учир ганган хүнд гархи нэмэр гэдгийг бодолцсон бололтой.
Ажил хэрэгч, хатуухан ааштай хатагтайд тэг дөрвөлжин цаг таарна. Ийм цагтай эмэгтэй үе үе буулт хийдэг тул зэрэг тушаал дэвшиж чаддаг хэмээн үздэг.

ХУУЧНЫГ БАРИМТЛАГЧ

Яравгардуу байрын ааштай хүнд наяад оны иймэрхүү хэлбэр хийцтэй цаг таарна. Харин ийм зан ааштай хүнд орчин үеийн гоёмсог цаг зүүж бай гэж сануулаад чамин цаг бэлэглэж цагаа нэг сольчих гэхэд илүүдэхгүй.

ОРИГ
Дээдсийн хавиар эргэлдэх, ямагт бусдын хараанд өртөж, гайхуулах сагсуурах дуртай хүнд ром тоотой, хачин зүүтэй этгээд ориг цаг тааруулж өгөхөд гэмгүй. Жирийн цаг бэлэглэвэл сэтгэл дундуур үлдэх байх гэж давхар бодолцоход зүгээр.

СПОРТ

Хичээл сургууль, алба ажил, хувийн амьдрал гээд бүх юмандаа өөрчлөлт хувьсгал хийх чадвартай, эдэлж хэрэглэсэн юмнаасаа салахад харамсдаггүй, ааштай хүнд хямд төсөр ийм цаг таарна. Цагаа харахын тулд халаасаа ухаж төнхөх ажил гардаг. Хаяж гээнэ гэж байхгүй сайн талтай.

АМБАСЫН YЕИЙН
Их л уян зөөлөн сэтгэлтэй, эцэг өвгөдийнхөө дурсгалыг хүндэтгэдэг, хамтран ажилладаг хүмүүсээрээ хүндлүүлдэг, нэг дассан эд юмаа орхих, солих дургүй хүнд таарах цаг.

ХАЙ-ТЕRС
Ер бусын, бусдаас онцгой, бас ч чамгүй ухаалаг, тэгсэн мөртлөө ажил дээрээ яс найман цаг суудаггүй, дураараа ажиллах дуртай хүнд Hi-tech маркийн цаг их зохино. Энэ цагийн хямд загварыг хуванцараар, үнэтэйг нь сансрын хайлшаар хийж, үнэт эрдэнийн чулуугаар чимдэг.

ЗУУВАН ДУГУЙ
Өө сэвгүй аятайхан зантай, банзал биш, өмд өмсөх дуртай, болзоо, уулзалтад хэзээ ч хоцордоггүй гэр орондоо хир тоосгүй, хэтэрхий цэмцгэр цэвэрхэн, үр хүүхэд нь онцсайн сурдаг хатагтайд тохирох цаг. Цагаан юм уу шаргал алтан өнгийн их биетэй зууван цаг бэлэглэхдээ жинхэнэ савхин оосор цуг өгөхөд тохиромжтой.

2005 оны чамин цаг

*Цагийн тоог арабаар тэмдэглэхээ
болих хандлагатай болжээ.
*Бат бөх ган юм уу титан оосор моодонд орж, ийм оосрыг ач гуч нартаа ч
өвлүүлж болно.
*Матар, могойн арьс юм уу загасны хайрсаар хийсэн оосор хамгийн чаминд тооцогдоно.
*Швейцарийн цагны компани алдарт тагнуулч Жеимс Бондын 007 дугаартай бөөн цуврал цаг хийсэн нь ирэх оны моод болно.
*Бөх бат төмөрлөг их биетэй, өргөн оосортой цаг байкер маягийн залууст төдийгүй сайн чанартай юм хэрэглэдэг хүмүүст ч их зохино гэж дизаинерууд үзэж байна.
*Японы алдарт пүүс зураг авдаг цаг, бичил компьютертэй цаг, хөгжим тоглуулагчтай цаг гээд янз бүрийн загвар гаргаж байна. Энэ зурагт 100 зураг авах боломжтой цагийг харуулжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button