Генерал Власов Хятадад зөвлөхөөр ажиллаж байсан уу?

Эзлэгдсэн нутаг дэвсгэр дээр Власовын явуулж асан үйл ажиллагааны тухай, дайны эцсээр түүнийг баривчилж Зөвлөлтийн эрх баригчдад тушаахад оролцсон офицеруудын дурсамж ч сүүлийн жилүүдэд олны хүртээл болсон. Харин өргөсөн тангарагтаа үнэнч байж чадалгүй, амь насаа дүүжлүүрт дуусгасан цэргийн энэ даргын амьдралын Хятад улстай холбоотой хэсэг нь одоо хэр бүрхэг байгаа юм.
Зөвлөлтийн цэргийн зөвлөхүүд Хятадад үнэлж баршгүй туе хүргэсэн юм. Япон- Хятадын дайны эхний жил буюу 1937 онд герман зөвлөхүүдтэй байсан япончууд Хятадын умардад 1100 км, Янцы мөрний хөндийд 650 км цөмрөөд байв. Хятадууд тэнгисийн болон агаарын цэргийн флотоо бүхэлд нь, их буу, танкныхаа тэн хагасыг алдчихаад байлаа. Энэ асар их хохирол туе орныг сүйрлийн ирмэгт аваачаад байв. Ингээд Чан Кайшигийн Засгийн газар ЗХУ-аас тусламж хүсчээ. Зөвлөлтийн цэргийн мэргэжилтнүүд хамгаалалтын болон довтолгооны төлөвлөгөө боловеруулж хэрэгжүүлэв.
Өөрийн цэргийн зөвлөх А.Черепановтой нэгэн удаа ярилцаж байгаад генерал иссимус Чан Кайши фронт, армийн штабуудын дарга нарын албан тушаалд зарим зөвлөхүүдээ ажиллуулах зөвшөөрлийг Зөвлөлтийн Засгийн газраас хүссэн байна. Дайны хоёр дахь жил буюу 1938 онд япончуудын давшилтын хурдац эре удааширч, Хятадын армийн амедаг хохирол огцом багасав. Зөвлөхүүдийнхээ тоог нэмэхийг Сталинд Чан Кайши нэг буе удаа хүсэлт болгож байлаа.
Власов 1938,онд Хятадыг зорив. Түүнийг явахаас өмнө ангид нь нэгэн явдал болжээ. Маршал Блюхерийн гарын үсэг бүхий хөргийг нь Власовын өрөөний хананд өлгөсөн байна. Тэгтэл дивизийн комиссар нь үүнийг харчихаад Би л та байсан бол энэ зургийг авч хаяна гэжээ. Тэгэх болчихеон гэж үү хэмээн асуухад Тэгсэн гэсэн хариу өгсөн аж. Энэ юу гэсэн үг вэ гэвэл маршалыг нэгэнт баривчилчихсан бөгөөд түүнтэй холбоотой аливаа зүйлииг мартсан нь өлзийтэй болоод байжээ.
Баривчилгааны их давалгаа Власовыг хараахан дайраагүй байсан ч цаашид ийм юм түүнд тохиолдохгүйг хэн батлах билээ. Дайн байлдаантай байгаа Хятад руу явах тушаал гэнэтхэн ирлээ. Саяхан хурандаа цолтой болсон, цааш ахих ирээдүйтэй офицерыг энэ шийдвэр аюултай газраас холдуулав.
Власов эхлээд Чунцин хотод хэл тавилаа. Чан Кайшигийн Засгийн газар энд төвлөрч байжээ. Хуран-дааг дивизийн командлаг^ийн цэргийн гол зөвлөх А.Черепановын дэргэд штабын даргаар томилов. Зөвлөлтийн офицерууд энд Хятадын цэргийн хувцас өмсөнө. Тэр нь цолны ялгах тэмдэггүй. Офицерууд бүгд нууц нэртэй. Власовын нууц нэр нь Волков. Хятадын армийн командлах бүрэлдэхүүнд тактикийв асуудлаар лекц унших нь Власовын нэг гол үүрэг байлаа. Хэрэв дайн дууссаны дараа Өрнөдөд гарсан нийтлэлүүдээр цэгнэж үзвэл Власовын лекцийг сонсогчид нь их өндэр үнэлж байжээ. Ямар ч байлаа гэсэн Власовыг бие даасан хариуцлагатай үүрэгтэйгээр 1939 оны хоёрдугаар сард фронт руу илгээсэн юм.
Японд эсэргүүцэл үзүүлэх Хятадын хүчийг бэхжүүлэх бодлогыг Москва явуулж байлаа. Яагаад гэвэл Японы түрэмгий байдал Зөвлөлтийн Алс дорнодод аюул учруулж байсан билээ. Тэгэхдээ Зөвлөлтийн энэ бодлогыг хэрэгжүүлэхэд тун төвөгтэй байв. Энэ нь Чан Кайшигийн толгойлсон Гоминьдан нам, Мао Цэдуний удирдсан коммунист нам хоёрын зөрчилдөөнөөс ч зөвхөн шалтгаалсан юм биш. Генералиссимусын харьяанд нэр төдий байсан цэргүүдийг үнэн хэрэг дээрээ орон нутгийн засаг ноёд болчихоод байсан дарга нар удирдаж байв.
Цэргийн хоёрдугаар район (Шаньси муж)-ыг тэргүүлж байсан маршал Янь Сишань чухам яг ийм хүн байлаа. Энэ мужийг олон жил захирсан Янь Сишань түүнийг өөрийн эзэмшил нутаг мэт үзэж дээд газрын шийдвэрийг зориуд үл хэрэгсэнэ. Черепановын оролцоотойгоор Гоминьданы ерөнхий штабаас боловс-руулсан довтлох ажиллагаанд оролцох нь зайлшгүй чухал болохыг энэ дураараа эрд ойлгуулах үүрэг Власовт ногдож байлаа.
Власов-Волков ямар хүн болохоо Хятадад хэрхэн харуулав? Yйл явдлыг нүдээр үзсэн хүмүүсийн гэрчлэх нь хоорондоо ихэд зөрөөтэй байв. Зальтай маршал өөрийн армийн анги салбаруудаар хурандааг дагуулан удаан аялахдаа наргиан цэнгээн, жүжигчин хүүхнүүд, архи дарсыг урьтал болгож байсан талаар Зөвлөлтийн зөвлөхүүдийн нэг А.Калягин бичсэн байдаг. Тосгон гацаа бүрт очиход Жанжин Власов мандтугай гэж орос, хятад хэл дээр бичсэн зурагт хуу-дас, туг далбаа барьсан хүмүүс тэднийг угтдаг байж. Энэ байдал нь нэр алдар, эрх мэдэлд дуртай хурандаагийн сэтгэлд тун ч нийцэж, уушиг зүрхийг нь сагсайлгаж байлаа.
Түүний энэ бүхий явдал Зөвлөлтийн зөвлөхүүдийн сонорт хүрмэгц Власовыг Чунцинд дуудан ирүүлсэн байна. Хилийн чанадад Зөвлөлтийн коммунистын биеэ авч явах хэм хэмжээг зөрчсөний учир зөвлөхүүдийн намын байгууллага Черепановын санаачилгаар Власовт зэмлэл хүлээл-гэжээ. Хэдийгээр намаас хөөх тухай асуудал хөндөгдөөгүй ч ийм сахилга журам муутай офицер Хятад цаашид ажиллах боломжгүй гэж үзсэн аж. Удалгүй Власовыг эгүүлэн татав.
Аугаа их эх орны дайны жилүүдэд Власовын талаар сонинуудад магтаж сайшаасан зүйл бичиж байсан ахмад дайчин К.Токарев нэгэн таамаглал дэвшүүлсэн юм. Власов зөвлөхийн хувьд өөрийн өрсөлдөгчдийн талаар рапорт бичиж Чан Кайшид өгдөг байсан байж магадгүй юм. Зөвлөлтийн зөвлөхүүдийн бүлэг түүнийг намаас хөөсөн бөгөөд энэ хэргийг Москва-гийн сайхан сэтгэлтэй хүмүүс хав дарсан Сайхан сэтгэлтэй энэ хүмүүс хэн байсан бол? 1939 онд Гуйлинь хотын ресторанд Власовтой тааралдаж байсан К.Покровский түүнийг хүн төрхөө гээсэн амьтан гэж тодорхойлсон байдаг. Хятадад Власовын гаргаж байсан авир төрхийг ёс суртахууны хувьд унасан, улмаар санаагаа буруулсан хэмээн зүйрлэсэн.
Власов өөрийн хувийн хэлмэрчтэй байжээ. Сун Куэйчи гэдэг энэ хүн хожим нь өөрийн санаа нэгтнүүдээ дагуулан Чан Кайшигийн төлөө зүтгэсэн бөгөөд Тайванийн улс төрийн нөлөө бүхий хүн болжээ. Тэрбээр дурсамждаа үйл явдлыг огт өөрөөр дүрсэлсэн байдаг. Тэр орос хүн (Власов -Р.Ж) цаг үеийн зорилгод бодол ухаанаа төвлөрүүлэх онцгой чадвартай байсан бегөөд шийдвэрээсээ хэзээ ч эргэж буцдаггүй байсан хэмээн хэлмэрч нь нотолдог. Архи дарсны тухайд ёстой хир халдаахгүй. Фронтын тэргүүн шугаманд гарч ирчихээд байхдаа Власов Хэрэв япончуудын отолтод орчихвол намайг буудчихаарай гэж Сун Куэйчид тушааж байсан , гэнэ.
Хурандаагийн үйл ажиллагааг Чан Кайши өндэр үнэлдэг байв. Черепановыг нутаг буцахад Власовыг өөрийн цэргийн гол зөвлөхөөр томилсон байна. Өрнөдөд
Хэвлэгдсэн хэд эхдэн номонд ийн өгүүлсэн байдаг юм. 1939 оны эцсээр Власовыг эх орон руу нь буцаажээ. Явахын нь өмнө Чан Кайши түүнд талархлаа илэрхийлж Алтан лууны одон хэмээх дээд шагналаа хүртээж, алтан цаг дурсгасан байна. Өөрт нь ер бусын найрсаг хандаж байсан генералиссимус, түүний үзэсгэлэнт гэргийн тухай, түүнчлэн хүмүүсийн өгсөн бэлэг дурсгалын зүйлсийг ЗХУ-д хурааж авсан, Хятадаас араас нь явуулсан овор ихтэй ачаа тээшийг нь эзэнд нь өгөөгүй талаар Власов сүүлд ярьсан нь бий. Черепановыг явсаны дараа намын байгууллагадаа нөлөө бүхий хүн нь болсон гэж нотлохыг Власов өөрөө их оролддог байв.
Власовын Хятадад өнгө-рүүлсэн амьдралын талаар ярих, бичих нь Зөвлөлт засгийн үед хориотой зүйл байлаа. Японыг цохиход Зөвлөлтийн цэрэг дайчдын оролцооны талаар олон арван материал гарсан ч сүүлд нь эх орноосоо урвасан офицерын тухайд чив чимээгүй байсан юм. Шалтгаан нь тодорхой. Энэ асуудал бас зөвхөн түүхчдийн сонирхлыг татдаг ч юм биш.
Власов Зөвлөлтийн цэргийн зөвлөхүүдийг удирдаж байсан юм болов уу. Хятадад ажилласан нь армийн доторхи түүний байр суурийг бэхжүүлсэн үү, эсвэл шившиг болоод буцаж ирсэн үү?
Цэргийн түүхийн хүрээлэнгийн ажилтан Александр Колесник генерал Власовын Хятад дахь нууц-ын хөшгийг татах гэж оролдсон байна. 1938 оны аравдугаар сараас 1939 оны арваннэгдүгээр сард Хятад ажилласан хурандаа А.А.Власовын тухай материалыг энэ хүн олж авчээ. Тэр баримтад Власовыг сэтгэлийн их тэнхээтэй, чанга хатуу араншинтай нэр хүндтэй большевик гэж тодорхойл-жээ. Хариуцлагатай үүрэг даалгаврыг хамгийн хүнд хэцүү нөхцөл байдалд ч үлгэр жишээ биелүүлдэг, харин сэтгэлийн хямралаасаа болж зарим үед бүдүүлэг авир гаргадаг гэсэн байлаа. Хамгийн гол нь уг материалд Армийн штабын даргын албанд томилох төдийгүй хугацаанаас нь өмнө бригад командлан захйрагч цол олгох боломжтой хүн хэмээн дүгнэсэн байжээ.
Энэ үнэлэлт хятад хэлмэрчийнхтэй ойртох ба Оросын дурсамж зохиол бичигчдийн дүгнэлттэй тохирдоггүй. Дээр өгүүлсэн Александр Колесникийн үзэж буйгаар Власовыг буцсаны дараа Зөвлөлтийн цэргийн зөвлөхүүдийн бүлгийн удир-дагч байсан генерал К.Кача-нов олон зүйл хэлсэн байх учиртай аж. Гэтэл түүний гэрчилсэн материал хадга-лагдаж үлдсэнгүй. Генерал өөрөө ч 1941 оны намар Баруун фронтын удирдлагын хамт буудуулжээ. Власовыг шүүх хурал дээр түүний Хятад дахь үйл ажиллагааны талаар ер хөндсөнгүй.
(өнөөдөр 2004-12-27 302)