Садар самууны түймэр Монголыг залгих нь ээ

Садар самууныг сурталчилсан кино, зургийг Монголд янз бүрийн замаар оруулж, борлуулахаас гадна манайхан өөрсдөө хийж интернэтээр болон худалдааны төвүүдэд нууцаар худалдах болжээ. Үүнд тавих хараа хяналт бараг үгүй. Садар самуунтай тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуулийн хэрэгжилтэд төдийлөн анхаарахгүй байгаа нь бусармаг энэ явдлыг газар авахад хүргэсэн. Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалтгай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд сэжиг бүхий хүмүүс, кино прокатын цэгүүдээс садар самууныг илт сурталчилсан видео хуурцагийг хураан авдаг гэнэ лээ. Энэ сарын дундуур тус хэлтсийнхэн садар самуун видео кино хувилж, олшруулж, худалддаг нэр бүхий 12 хүнийг саатуулсан. Тэд Нарантуул захал худалддаг байсан нь мөрдөн байцаалтын явцад тоДорхой болсон бөгөөд тэднээс садар самууныг сурталчилсан 120 төрлийн кино хурааснаас гадна хувилж, олшруулдаг төхөөрөмж, тусгай байрыг нь хүртэл илрүүлжээ. Дээрх 12 хүн тэдгээрийг ОХУ, БНХАУ, Хонконг, Тайваниас нууцаар оруулж ирдэг нь тогтоогдсон юм. Эдгээр хүмүүст Эрүүгийн хууль, Садар самуунтай тэмцэх тухай хуульд зааснаар арга хэмжээ авах болно гэж ЭЦГ-ын холбогдох албаны хүн ярьсан. Харин энэ нь тэдэнд нэг их хүнд шийтгэл болохгүй хэдэн төгрөгөөр торгуулиад өнгөрөх байлгүй. Угаасаа манай хуулийн заалт нь тиим зөөлөн юм чинь. Гадаадаас кино оруулж ирж хувилагчид ч яахав. Харин монгол охидыг худалдах, садар самуун үйл явдалтай кинонд тоглуулдаг, бүлэг хүмуүсийг мэдсээр атлаа арга хэмжээ аваагүй нь хачирхмаар. Өнгөрсөн онд шүү дээ. Дунд сургуулийн хэсэг сурагчид үеиин охидоо уруу татан нэгэн зочид буудалд зураг авсан гэдэг. Энэ явдал тухайн үедээ шуугиан тарьж байсан ч продюсер, оператор нь олдолгүйгээс тэгехийгээд дарагдсан. Үүнийг тагнуул, цагдаагийнхан шалгаад ч нэг их амжилт олоогүй болов уу. Одоо харин ийм кино хийгчид олширсоор. Монголд суурьшсан гадаадын иргэд кино зураг авах нь элбэг болжээ. Тэр дундаа солонгосчууд дийлэнхийг нь бэлтгэдэг гэхэд хилсдэхгүй. Харин уг кинондоо 15-18 насны охидыг тоглуулдаг гэнэ. Жүжигчин охидоо 50 орчим ам.доллараар хөлсөлдөг аж. Уг киног хийгчид бүтээлээ гадаадад гарган худалдах, интернетэд байрлуулах зэргээр Монголыг өөр байдлаар сурталчилж байгаа юм. Саяхан Өгийнуурын жуулчдын баазад очиж амарсан нэгэн танил маань ч энэ тухай халаглан ярьж байсан. Тэрбээр, Дунд эргэм насны гадаадын хоёр эр Улаанбаатар хотоос 15-16 насны 4-5 охинтой очиж нэг гэрт бүгдээрээ ороод өдөр, шөнөгүй, нохой, гахайнаас ч дор юм болж байснаар зогеохгүй видео бичлэг хийж, фото зураг ч авч байсан. Бодвол тэд өөрсдийн авсан киногоо аль нэг улсад худалдаж байгаа биз гэсэн юм. Охидыг фото зураг, кинонд тоглоход зуучилдаг 7-8 хүн байдаг. Охид тэдэнд мөнгенийхөө ихэнхийг өгдөг гэнэ. Үүнээс гадна охидыг бааранд ширээний үйлчлэгч болгон биеийг нь үнэлүүлдэгнөхдүүд ч байна. Нийслэлд ийм үйл ажиллагаа явуулдаг 21 бүлэг байгаагийн дийлэнхийг мөнөөх л хятад, солонгосчууд зохион байгуулдаг гэх юм. Гадаадынхан монголчуудыг үнэхээр доромжилж байгаагийн жишээ энэ. Баар, цэнгээний нууц газарт охидыг олноор нь цуглуулж тусгай өрөөнд оруулж байгаад үйлчлүүлэгчид нь бүсгүйчүүдийг сонирхсон үед 15-18 насны 20-30 охиноос сонголт хийлгэдэг байх юм. Тэднийг монгол гэхээсээ гадаадынхан авч, зочид буудалдаа эсвэл тухайн бааранд тусгайлан бэлтгэсэн өрөөнд дагуулан орж самуурдаг гэх юм билээ. Энэ мэтээр Монголын нийгмийн ядуу дорой байдлыг ашиглан гадаадынхан бэлжиж, монгол охидоор тоглож, тэдний нэр төр ариун биеэр хар бизнес хийх болсныг холбогдох байгууллага анхаарч буй болов уу. Охид садарлавал үндэстэн мөхнө хэмээн эртнээс ярьж, хэлж мөрдөж иреэн уламжлал маань өнөө үед алга боллоо гэж үү. Монголын үр сад өсч нэмэгдэж байвал улс орны эрх ашигт нийцэхсэн. Гэтэл төрөх насны цэл залуу охид бүсгүйчүүд маань садарлаад эхэлбэл тэднийг хэн орлох билээ.
(өнөөдөр 2004-12-27 302)

Хэрэв та овлигогүй нэгэн бол…
Дэлхии дахиныг өнгөрсөнд дарлаж, одоод айлгаж, ирээдүйд дарамтлах эрлэг болсон ДОХ, бэлгийн замын халдварт өвчин хүн төрөлхтөн бидний мөнхийн айдас түгшүүр байсаар ирсэн.
Харин энэ айдас хүйдсийг бий болгосон өдөөгч нь хүн гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэгвэл хүнийг хэн уруу татав гэдэгт асуудлын зангилаа байгаа юм.
Мэдээллийн эринд амьдарч буй хүн төрөлхтөнд шинэ зууны дэвшилтэт технологи интернэт амин хэрэгцээ нь байсаар ирсэн. Ертөнцийг аалзны тор мэт хэрэх сүлжээнд хэдэн саяар тоологдох вэб хуудас бий. Үүний тусламжтайгаар бид өөрт хэрэгтэй мэдээллийг цуглуулж; бусдад түгээж, өөрийгөө, бусдыг болон ер нь л рекламдаж болох бүхнийг дамжуулдаг шүү дээ. Одоо интернэтийн сүлжээнд хэчнээн вэб хуудас байдгийг тогтоох боломжгүй- болсон. Дэлхийн аль ч өнцгөөс цаг, минут, секунд тутамд хэдэн арван мянгаар шинэ мэдээллийн уурхай мэндэлдэг болохоор тэр. Сайныг саар дагадагтай адил энэ бүгдээс болгоомжлох учир шалтгаан бий. Хэчнээн вэб байдгийг тогтоох боломжгүй ч тэдгээрээс хэд нь хүнд хэрэгтэйг барагцаалж болно. Интернэтийн сулжээн дэх нийт вэбийн 80 хувь нь садар самуун агуулгатай. Өөрөөр хэлбэл, 10 вэб тутмын найм нь танд эрээ цээргүй мэдээлэл хүргэх зорилготой гэсэн үг. Тэгэхээр та бидний мэдээллийн уурхай хэмээн нэрлэдэг өнөөх интернэт сайнаасаа саарыг илүү түгээж байгаа биз. Мэдээж энэ нь интернэтийн буруу биш. Хамгийн гол нь бид ямар мэдээллийг яаж ашиглахаас бүх зүйл хамаараад байгаа юм.
Хамгийн сүүлийн үеийн албан буе баримтаар шинээр мэндэлж буй 20 вэб тутмын 15-18 нь садар самууны сурталчилгаа-нууд аж. Тэгвэл магадгүй хэдхэн жилийн дараа цагаан нь 20, хар нь 80 гэсэн харьцаа устаж, 1-99 гэсэн харьцаа гараад ирж юуны магад. Хар талын вэб ингэж хурдацтай өсч байгаа нь хүмүүсийн ухамсартай холбоотой. Өөрөөр хэлбэл, интернэт ашиглаж буй хүмүүсийн дийлэнх нь их, бага хэмжээгээр садар самууныг сонирхож байгаа болохоор тэдэнд түгээж, түүгээр бизнес хийж, хөлжигчид өдрөөс өдөрт өесөөр.
Садар самууныг сурталчилсан энэ чиглэлийн бизнес дэндүү ашигтай болохоор үүнийг бүтээгч уран бүтээлчид улам мэргэшиж олширсоор байгаа юм. Хэзээ нэгэн цагт таны и-мэйл хаягаар садар самуун кинонд тоглох урилга ирж, асар их мөнгө амлахыг үгүйсгэх аргагүй. Өдөр хоног ирэх тусам тэдний арга барил нарийсч байгаа хэрэг.
И-мэйл хаягаар тань ирсэн иймэрхүү чиглэлийн вэбийн сурталчилгаа бухий мэндчилгээ-ний нэг хэсэг нь вирус дагуулсаар ирдэг биз дээ. Яагаав, өнөөх булк гэж нэрлээд байдаг дотор чинь ховедох мэргэжилтэн морилдог хэрэг. Тиймээс та түүнийг үзэж, сонирхож болохгүй, харин ч тэр дор нь устгаж бай. Хэрвээ үзвэл, түүнээс цаашхыг та биш тэд хянах болно. Өөрөөр хэлбэл, таны и-мэйл хаяг, компьютерийн уураг тархинд нөлөөлөн автоматаар суугдаж, энэ цагаас эхлэн та хүссэн хүсээгүй ч түүнтэй нөхөрлөх болно.
Садар самуун киноны жүжигчдийн багийг ихэвчлэн баар цэнгээний газраар хэсүүчлэн зугаа цэнгэл хөөн хийх ажилгүй залуус бүрдүүлнэ. Эсвэл амьдралын түвшин доогуур, нэн ядуу, мөнгө төгрөг яаралтай хэрэг болсон хүмүүс иймэрхүү зүйлд санамсаргүйгээр орооцолдох нь бий. Киног бүтээгчид хангалттай ашиг олдог учраас жүжигчид-дээ шан харамжийг нь харамгүй өгнө. Яваандаа авч буй мөнгөндөө урамшсан оролцон тоглогчид цаашдаа байнга тоглож, мэргэжлийн болдог аж. Мэдээж вэбүүд өөрсдийн хэрэглэгчдийг татахын тулд сексийн төрөл, байрлал, орчин гээд бүх зүйлээрээ өрсөлдөнө. Бас садар самуун киноны эхний хэегийг үнэгүй үзүүлж, таныт ховедоно. Хэрвээ Та тэсвэргүй, овилгогүй нэгэн бөл -түүнд хайр зарлаж, садар самууныг дэмжигч хүн дэлхийд нэгээр нэмэгдэж байгаа хэрэг. Киноныхоо үргэлжлэлийг үзэхийг хүсвэл тиим, ийм данс руу тэдөн ам.доллар шилжүүлнэ үү гэнэ. Тэгээд иймэрхүү маягаар танд садар самуун уран бүтээлээ сонирхуулж, хэтэвчнээс чинь бага багаар зулгаасаар ямар байдалд оруулахыг урьдчилан таашгүй. Хэрвээ иймэрхүү кино байнга үзээд байвал сүүлдээ биеэ барьж чадахгүйгээсээ болж гэр бүл, дотны хүнээсээ хөндийрөх, хүчингийн гэх мэт хэрэгт орооцолдох нь түгээмэл.
Дэлхийн заналт дайсан ДОХ, бэлгийн замын халдварт өвчнийг өдөөгч нь садар самуун, харин түүнийг өдөөгч нь хүмүүс бид. Садар самуун кино үйлдвэрлэгчид үйлчлүүлэгчидээ уйдаахгүйн тулд кинонд тоглосон жүжигч-дээ ойр ойрхон сольдог. Мөн үйлчлүүлэгчдийн сэтгэлийг илүү ихээр татахын тулд тэд жинхэнээсээ, бүр бэлгэвчгүй хавьтах нь бий. Харин өнөөдөр дэлхийд хэдэн саяар тоологдох вэбүүдийн 70-аас илүү хувь нь бий болоод нэлээд удаж буй. Энэ хугацаанд тэд хэчнээн хүнийг мөнгөөр худалдаж, уруу татсан бол гэхээс зүрхшээмээр. Хар ухаанаар бодоход л өдийд дэлхийн хүн амын хэдэн хувь нь садар самуунтай хутгалдаад амжсан бол гэдгийг барагцаалж болохоор болсон мэт. Хэдийгээр ихэнх улс интернэт дэх садар самуун агуулгыг хуулиар хориглосон байдаг ч, хууль бусаар үйл ажиллагаагаа явуулагчид улам бүр өсч үржсээр. Зөвхөн насанд хүрэгчдэд гэсэн нуувчны цаана мөнгөний төлөө юу ч хййхээс буцухгүй Садар самуун дэгдээгчид бий. Тэдэнтэй хэрхэн үр дүнтэй тэмцэхээ олон улсын хууль хяналтынхан одоо хэр нь олж амжаагүй нь харамсалтай.

Статистик мэдээ
-Дэлхийд ойролцоогоор садар самуун агуулга бүхий хоёр сая орчим вэб сайт бий
/2003 оны есдүгээр сарын 23-ны байдлаар.N21-12/
-Өдөрт дунджаар 32 сая хүн ийм төрлийн вэб сайтад зочилдог. Үүний 22.8 сая буюу 71 хувь нь эрэгтэйчүүд, 9.4 сая буюу 29 хувь нь эмэгтэйчүүд байдаг.
-Садар самуун вэб сонирхогчдын талаас илүү хувь нь эрх чөлөөг эрхэмлэгч АНУ-ын иргэн байдаг
-Ийм төрлийн бизнес эрхлэгчдийн нэг жилийн ашиг 4-10 тэрбум ам.доллар
-Автоматаар нээгддэг сурталчилгааны баннеруудын 74 хувь садар самуун агуулгатай
-Долоо хоногт дунджаар садар самуун 20-30 мянган гэрэл зургийг интернэтэд шинээр байршуулдаг
-Долоо хоног тутам садар самуун 30-40 мянга орчим кино нэмэгдцэг
-Жилд дунджаар насанд хүрээгүй 140 мянга орчим хүүхэд ийм төрлийн бизнест уруу татагддаг
-Насанд хүрээгүй таван хүүхэд тутмын нэг нь энэ төрлийн вэб үзэж сонирхдог
-Энэ төрлийн сайтын нийт үйлчлүүлэгчдийн 30 хувийг 15-24 насныхан, 49 хувь нь 25-45, 21 хувийг түүнээс дээш насныхан эзэлдэг.
-Интернэт дэх садар самуун кинонд тоглогчдийн 66 хувь нь 15-24, 30 хув нь 25-35, 4 хувь нь түүнээс дээш насныхан
-Интернэтээр садар самуун сонирхогчдын дунд орал буюу аман секс 15, группэн секс 55, хард кор буюу хамгийн хүнд хэлбэрийг үлдэх хувь нь сонирхдог
-Ази хүүхэн таашаагчид 39, өнгөт арьстан 11, европ, латин америк хүүхэн таашаагчид 50 хувь байдаг
-Хүчингийн хэргийн талаас илүү хувь нь энэ төрлийн сайт сонирхеноос үүдэлтэй.
(өнөөдөр 2004-12-27 302)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button