Садар самууны түймэр Монголыг залгих нь ээ

Садар самууныг сурталчилсан кино, зургийг Монголд янз бүрийн замаар оруулж, борлуулахаас гадна манайхан өөрсдөө хийж интернэтээр болон худалдааны төвүүдэд нууцаар худалдах болжээ. Үүнд тавих хараа хяналт бараг үгүй. Садар самуунтай тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуулийн хэрэгжилтэд төдийлөн анхаарахгүй байгаа нь бусармаг энэ явдлыг газар авахад хүргэсэн. Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалтгай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд сэжиг бүхий хүмүүс, кино прокатын цэгүүдээс садар самууныг илт сурталчилсан видео хуурцагийг хураан авдаг гэнэ лээ. Энэ сарын дундуур тус хэлтсийнхэн садар самуун видео кино хувилж, олшруулж, худалддаг нэр бүхий 12 хүнийг саатуулсан. Тэд Нарантуул захал худалддаг байсан нь мөрдөн байцаалтын явцад тоДорхой болсон бөгөөд тэднээс садар самууныг сурталчилсан 120 төрлийн кино хурааснаас гадна хувилж, олшруулдаг төхөөрөмж, тусгай байрыг нь хүртэл илрүүлжээ. Дээрх 12 хүн тэдгээрийг ОХУ, БНХАУ, Хонконг, Тайваниас нууцаар оруулж ирдэг нь тогтоогдсон юм. Эдгээр хүмүүст Эрүүгийн хууль, Садар самуунтай тэмцэх тухай хуульд зааснаар арга хэмжээ авах болно гэж ЭЦГ-ын холбогдох албаны хүн ярьсан. Харин энэ нь тэдэнд нэг их хүнд шийтгэл болохгүй хэдэн төгрөгөөр торгуулиад өнгөрөх байлгүй. Угаасаа манай хуулийн заалт нь тиим зөөлөн юм чинь.
Гадаадаас кино оруулж ирж хувилагчид ч яахав. Харин монгол охидыг худалдах, садар самуун үйл явдалтай кинонд тоглуулдаг, бүлэг хүмуүсийг мэдсээр атлаа арга хэмжээ аваагүй нь хачирхмаар.
Өнгөрсөн онд шүү дээ. Дунд сургуулийн хэсэг сурагчид үеиин охидоо уруу татан нэгэн зочид буудалд зураг авсан гэдэг. Энэ явдал тухайн үедээ шуугиан тарьж байсан ч продюсер, оператор нь олдолгүйгээс тэгехийгээд дарагдсан. Үүнийг тагнуул, цагдаагийнхан шалгаад ч нэг их амжилт олоогүй болов уу. Одоо харин ийм кино хийгчид олширсоор. Монголд суурьшсан гадаадын иргэд кино зураг авах нь элбэг болжээ. Тэр дундаа солонгосчууд дийлэнхийг нь бэлтгэдэг гэхэд хилсдэхгүй. Харин уг кинондоо 15-18 насны охидыг тоглуулдаг гэнэ. Жүжигчин охидоо 50 орчим ам.доллараар хөлсөлдөг аж. Уг киног хийгчид бүтээлээ гадаадад гарган худалдах, интернетэд байрлуулах зэргээр Монголыг өөр байдлаар сурталчилж байгаа юм. Саяхан Өгийнуурын жуулчдын баазад очиж амарсан нэгэн танил маань ч энэ тухай халаглан ярьж байсан. Тэрбээр, Дунд эргэм насны гадаадын хоёр эр Улаанбаатар хотоос 15-16 насны 4-5 охинтой очиж нэг гэрт бүгдээрээ ороод өдөр, шөнөгүй, нохой, гахайнаас ч дор юм болж байснаар зогеохгүй видео бичлэг хийж, фото зураг ч авч байсан. Бодвол тэд өөрсдийн авсан киногоо аль нэг улсад худалдаж байгаа биз гэсэн юм. Охидыг фото зураг, кинонд тоглоход зуучилдаг 7-8 хүн байдаг. Охид тэдэнд мөнгенийхөө ихэнхийг өгдөг гэнэ.
Үүнээс гадна охидыг бааранд ширээний үйлчлэгч болгон биеийг нь үнэлүүлдэгнөхдүүд ч байна.
Нийслэлд ийм үйл ажиллагаа явуулдаг 21 бүлэг байгаагийн дийлэнхийг мөнөөх л хятад, солонгосчууд зохион байгуулдаг гэх юм. Гадаадынхан монголчуудыг үнэхээр доромжилж байгаагийн жишээ энэ. Баар, цэнгээний нууц газарт охидыг олноор нь цуглуулж тусгай өрөөнд оруулж байгаад үйлчлүүлэгчид нь бүсгүйчүүдийг сонирхсон үед 15-18 насны 20-30 охиноос сонголт хийлгэдэг байх юм. Тэднийг монгол гэхээсээ гадаадынхан авч, зочид буудалдаа эсвэл тухайн бааранд тусгайлан бэлтгэсэн өрөөнд дагуулан орж самуурдаг гэх юм билээ. Энэ мэтээр Монголын нийгмийн ядуу дорой байдлыг ашиглан гадаадынхан бэлжиж, монгол охидоор тоглож, тэдний нэр төр ариун биеэр хар бизнес хийх болсныг холбогдох байгууллага анхаарч буй болов уу.
Охид садарлавал үндэстэн мөхнө хэмээн эртнээс ярьж, хэлж мөрдөж иреэн уламжлал маань өнөө үед алга боллоо гэж үү. Монголын үр сад өсч нэмэгдэж байвал улс орны эрх ашигт нийцэхсэн. Гэтэл төрөх насны цэл залуу охид бүсгүйчүүд маань садарлаад эхэлбэл тэднийг хэн орлох билээ.
(өнөөдөр 2004-12-27 302)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button