Асашёорюүгийн шинэ жил 65 долларын үнэтэй

Менгэн мөчир цэнгүүнд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, урлаг, соёлын алдартнууд уригджээ. Их аварга Асашёорюү Дагвадорж цэнгүүндээ оролцохоор энэ сарын 27-нд Улаанбаатарт ирнэ. Энэ удаад Японы сүмочдоос аваргыг дагалдаж хүн ирэхгүй хэиээн тус сангийн менежер Н.Билэгсаихан мэдэгдлээ.
Асашёорюү сангаас оны шилдэг зургаан сурагч, гурван оюутан, байгууллагыг шалгаруулж.тэднийг цаашид байнга дэмжиж ажиллах юм байна. Цэнгүүнд оролцогчдын дунд азын сугалаа явуулж, Японд очиж сүмо үзэх эрх болон бусад хонжвор олгоно. Их аваргын шүтэн бишрэгч, дэмжигчид нь 65 ам.доллараар тасалбар худалдан аваад цэнгүүнд оролцож болох ажээ. Их аварга хүссэн хүн бүртэй зургаа авахуулах гэнэ. Тасалбарын үнэд гарын бэлэг багтсан байна.
Уг цэнгүүнийг ирэх жилээс өргөжүүлэн шилдгүүдээ улсын хэмжээнд шалгаруулахаар төлөвлөж байна.
(өнөөдөр 2004-12-27 302)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button