Ихэмсэг хэрнээ энгийн загварыг сонгоорой

Ихэмсэг тансаг байдал баярыг чимж, өөртөе итгэлтэй өөдрөг байхад чинь шинэ жилийн гоёл гарцаагүй туслах болно.
Шилмэл загвар компанийн загвар зохион бүтээгч А.Баянзул энэ жилийн гоёлын даашинзны загварыг тодорхойлж байна. Тэрбээр Гоёл 2005 наадамд гоёлын даашинзны загвараар амжилттай оролцсон юм.
-Та шинэ жилийн үдэшлэгт оролцох бүсгүйчүүдэд ямар даашинз санал болгох вэ?
-Ойрын өдрүүдэд гоёлын даашинз хамгийн их эрэлттэй байгаа. Дээдсийн хүрээлэнгийн тансаг байдлыг илтгэх үдшийн даашинз нь сэтгэлийн хөөрлийг илтгэх гүн ягаан, улаан өнгөтэй, эмэгтэй хүний биеийн галбирыш тодотгож бие барьсан, энгийн атлаа чамин байвал бүсгүйчүүд маань цаг үедээ зохицсон харагдана. Мэн үзмэн ягаан, хар алтлаг енгө зонхилж шүр шигтгэж оёсон, зүүлт зангиа цэцэг чимэглэлүүд тансаг байдлыг илүү тодруулдаг. Сүүлийн үед бүсгүйчүүд завсрын өнгөнөөс татгалзах болжээ. Си си загвар хоцрогдсон гэдгийг энэ дашрамд бүсгүйчүүддээ дуулгая.
-Бусад гоёл, зүүлт чимгийн тухайд?
-Дэгжин туфль, зүүлт, үс засалт зэрэг нь даашинзыг тодотгодог. Энэ оны загварын ерөнхий чиг хандлага энгийн хээнцэр, ихэмсэг байх төлөвтэй. Гоёлын хувьд ч адил. Даашинз тань үнэтэй гял цал байвал үсэээнгийн засах хэрэгтэй. Бүх юм нь хэт гоё, үсэндээ сор цацаж овоолсон зарим бүсгүй яг л шинэ жилийн гацуур шиг харагддаг шүү дээ. Тиймээс өөртөө тохирсон даашинз өмсч, өөрийгөө яаж харахыг төсөөлж байснаараа бүх зүйлийг сонгоорой. Ваар хэлбэрийн өсгийтэй туфль болон үнэт чулууны хослолтой, алтлаг, өнгөлөг зүүлт сондрыг энэ жилийн хувцас чимэглэлд санал болгож байна.
-Таны Гоёл-2005-д зориулж бүтээсэн даашинзууд эзэнтэй болчихсои уу. Загварыг тань хэн хэн амилуулав?
-Ихэнх нь зарагдаж дууссан. Миний оёсон даашинзууд хийц нь энгийн чамин атлаа эмэгтэйлиг байдлыг тодотгосон, үдэшлэг хүлээн авалтад зориулагдсан. Шилмэл загвар-ын загвар өмсөгчид өмссөн. Мисс Содтуяагийн хар даашинз, топ модель Баярзулын шагнал гардахдаа өмссөн даашинзыг үзэгчид санаж байгаа байх.
-Үс засалт, нүүр будалтаа хувцсандаа тохируулах хэрэгтэй гэдэг байх аа?
-Гоёлын будалт тод, хүнд өнгөтэй буе, хамгийн гол нь нүүрний хэлбэрийг зассан байхад болно. Задгай шулуун үс энэ жилийн гоёлд дэгжин харагдана шүү.
(өнөөдөр 2004-12-27 302)