Соёлын өвөө даатгуулж, дуучид хоолойгоо үнэлэх цаг хэзээ ирэх вэ?

Эд хөрөнгийн даатгал, гэнэтийн ослын, авто тээврийн хэрэгсэл, түүнийг өмчлөгчийн болон жолоочийн хариуцлагын зэрэг маш олон даатгал бий. Гэтэл зарим хүн даатгалын ач тусыг тэр бүр сайн ойлгодоггүй. Энэ нь магадгүй манайхны өнгөроөн борооны хойноос цув нөмөрдвг хэнэггүй зантай ч холбоотой байж болох юм. Манай дунд сургуулийн нэгэн сурагч сая төгрөгөөр өөрийнхөө амь насыг даатгуулжээ. Тэгтэл санаандгүй осолд ороод 450 мянган төгрөг даатгуулсны буянаар авсан гэнэ. Ийм жишээ тун олон бөгөөд гайхаад байхаар зүйл биш хэмээн даатгалын мэргэжилтэн өгүүлсэн. Даатгалын ид шид тэгэхээр чамгүй байгаа биз.
Тэгвэл гадаадын өндэр хөгжилтэй улс оронд манайхаас эсрэгээр. Амь нас, эд хогшил, байшин барилга тэр ч үү хэл эд эрхтэнээ хүртэл даатгуулдаг гэх. Хөгжимчид гар хуруугаа, дуучид хоолойгоо, зарим хүн бүр үсээ ч даатгуулсан тохиолдол байдаг аж.
Манайд харин тэдэн шиг ийм өвөрмөц даатгалуудыг хараахан хийж эхлээгүй байна. Дуучид амин чухал эрхтэн болсон хоолойгоо даатгуулж байгаа тухай явган яриа бий болохоос даатгуулсан нь алга байна. Нэгэн чөлөөт хэвлэлд манай нэртэй дуучид тухайлбал, гавьяат Эрдэнэбат, Долгор нарыг Монгол даатгал-д хоолойгоо даатгуулснаар дуучдын салхийг хагаллаа гэсэн мэдээлэл гарсан юм. Энэ мэдээллийн мөрөөр тус компанид хандвал Энэ бол худлаа. Гавьяатууд бидэнтэй хамтран ажилласан болохоос хоолойгоо даатгуулсан юм байхгүй. Харин яваандаа ийм даатгал бий болох байх л даа хэмээсэн. Ер нь ч ийм төрлийн даатгалын үйлчилгээ эрхэлдэг газар Монголд одоогоор үгүй юм байна. Дуучдын хоолойн даатгал байтугай соёл урлагийн салбарын даатгал дөнгөж эхлэл төдий яваа гэнэ.
Харин 70 жилийн түүхтэй Монгол даатгал компанийнхан Монголд анх удаа соёлын өвийн даатгалыг бий болгохоор зэхээд буй. Аливаа улс, үндэстэн өөрийн
түүх, соёлын өвөөрөө бахархаж хайрлан хамгаалж ирсэн байдаг. Харин түүхийн урт удаан хугацааны туршид уламжлагдан хадгалагдаж ирсэн соёлын өвийг судлан шинжилж хадгалж хамгаалан хойч үедээ бүрэн бүтнээр нь өвлүүлэн үлдээх явдал нэн чухал. Манай улсад түүх, соёлын 228 хосгүй үнэт зүйлс байдаг гэсэн судалгаа бий. Тус үзмэрүүд нь Монгол Улсын соёлын өвийг хадгалан хамгаалж байдаг сум, хийд, музей, номын сан, эрдэнэсийн сан зэрэг газруудад хадгалагдаж буй. Эдгээр хосгүй үнэт зүйлсийг найдвартай хадгалах, учирч болох эрсдэлээс хамгаалахад даатгал онцгой чухал үүрэгтэй гэж үзэн Монгол даатгал компанийнхан юун түрүүн хосгуй үнэт зүйлсийг даатгалын үйлчилгээнд хамруулах талаар хэлэлцэж буй юм байна.
Сүүлийн жилүүдэд гадаад харилцаа хөгжиж байгаагаас манай улсаас цөөнгүй үзэегэлэн Элчин сайдын яамд, холбогдох байгууллагуудын тусламжтайгаар гадаадад жил бүр гардаг болсон. Харин үндэсний бахархал болсон соёлын өвийг тээвэрлэн авч явах, үзэегэлэн гаргах нь араасаа аль ч төрлийн эрсдлийг дагуулж байдаг. Харин тухайн хүлээн авч байгаа байгууллагаас тавьдаг эхний шалгуур нь үзмэрүүд даатгуулсан эсэхийг тодруулдаг аж. Гэтэл мамай музей, үзвэрийн газруудын төсөвт музейн бүх төрлийн болон гадаадад гаргах үзмэрийн даатгалын зардал тусгагдаагүй байдгаас даатгалд хамруулаагүй байдаг байна. Нөгөөтэйгүүр ийм төрлийн даатгал зах зээл дээр бий болоогүйгээс гадны байгууллагуудад даатгал төлөхөөс өөрцгүй болдог байна. Жилдээ том жижиг маш олон тооны үзэегэлэн гадаадад гардаг гэж үзвэл тэр хэмжээгээр даатгалд зарцуулсан мөнгө гадагшаа урсаж байна гэж ойлгож болно.
Гадаадын улс оронд соёлын өвийн даатгалын тал дээр ямар ажил хийдэг талаар сонирхвол Америкт музейгээ бүхэлд нь даатгалд хамруулдаг байна. Тухайлбал, музейн ховор нандин үзмэрүүд, түүнчлэн тэнд ажиллаж байгаа ажилчдын амь, нас, аюул ослын даатгал гэх зэргээр иж бүрэн цогцоор нь энэ үйлчилгээнд хамруулдаг байх юм. Харин Англид тээвэрлэлтийн тал дээр түлхүү анхаардаг байна. Хэрхэн тээвэрлэх вэ, яаж аюул осолгүй авч явах, газраар, агаараар тээвэрлэхэд юуг анхаарах вэ зэргээр энэ тал дээр тээвэрлэлтийн даатгал хийлгэдэг аж. Герман улс тэгвэл манайхтай анх удаа соёлын өвийн гэрээ хийхээр болоод байгаа аж.
Эцэст нь хэлэхэд, өвөг дээдсээс хадгалагдаж ирсэн соёлын хосгүй нандин өв, үнэт зүйлсээ Монголдоо л хадгалж, хамгаалж байя. Тэгэхдээ элдэв, аюул осол, гэмтэл эвдрэлээс нь сэргийлж даатгуулд хамруулъя.
(өнөөдөр 2004-12-27 302)