Алдагдлаа нөхөх шинэ арга

үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор мэдээ мэдээлэл, богино хэмжээний хүүхэлдэйн кино, хошин шог хөтөлбөр зэрэг нэвтрүүлгийг бэлтгэн явуулах гэнэ. Үүний зэрэгцээ компани, хувь хүмүүсийн зар сурталчилгаа, зорчигчдод зориулсан санамж, зөвлөгөөг дамжуулах юм байна.
Тус компани нь найман чиглэлд 70 автобусаар 30 мянга гаруй зорчигчдод үйлчилдэг учраас нэвтрүүлэг нь сард сая гаруй хүнд шууд хүрэх боломжтой гэнэ. Зорчигчдод хүртээмжтэй байх үүднээсээ автобус доторх жолоочийн кабины дээд талд 14 инчийн телевиз байрлуулж байгаа бөгөөд хамгийн хойно сууж яваа хүнд ч харагдахаар юм байна.
Хэдийгээр нэг хүнийг 519 төгрөгөөр тээвэрлэж, үүнээс хоёр дахин бага хураамж авч алдагдалтай ажиллаж байгаа ч ард түмний нуруун дээрх ачааг хүндрүүлэхгүйгээр дотоод нөөцөө яаж ашиглах вэ гэсэн арга сүвэгчилж байгаа нь энэ ажээ,
Гэхдээ тус компани компани, аж ахуйн нэгжүүдийн сурталчилгааг үнэ төлбөртэйгээр, нийгмийн захиалгатай сурталчилгаа, зөвлөгөөг үнэ төлбөргүй нэвтрүүлэх гэнэ. Мөн оны эхнээс автобусны тасалбарыг сугалаатай болгохоор төлөвлөж байна. Ингэснээр үйлчлүүлэгчдийн билет авах сонирхлыг бий болгох, улмаар хэл дор хөглөрч хэвтдэг тасалбарын үнэ цэнийг өргөхөөр ажиллаж байгаа гэнэ.
(өнөөдөр 2004-12-27 302)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button