Монголд эмэгтэйчүүдийг ялгаварладаг уу?

Бас гэр орны ажил, угаах цэвэрлэх, хоол унд хийх үүрэгтэй гэж харуулсан төрөл бүрийн барааны сурталчилгаа олширч. Угаалгын нунтгаар эмэгтэй хүн хувцсаа угааж байхад эрэгтэй нь хэвтэж амарч байгаа юм уу, эсвэл дэлгүүрээс бараа, са.ванг нь худалдан авчирч байгаагаар харуулдаг. Энэ бүхэн зүгээр л хэвшсэн ойлголт, сүржигнэх эд биш гэж уү? Ахуйн хүрээнд ингэж хүйсээр ялгаварлах үзэл нь мэдээллийн хэрэгслэлээр цацагдсаар байна.
Манайд өрхийн тэргүүн, ноён нуруу, нэгдүгээр хүн нь эрэгтэй хүн байх ёстой гэсэн үзэл хэвээр хадгалагдан үлдсэн. Энэ байдал нь улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт албан бусаар мөрдөгдсөөр байна. Гэр бүл, нийгмийн хүрээнд элдэв төрлийн хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнхийг эрэгтэйчүүд эзэлж байгаа нь мөнгө, хөрөнгө, эрх мэдэл тэдний гарт төвлөрч байгаагийн нотолгоо юм. Нийгэмд тогтсон энэ узэл нь уламжлалт ёс заншлаас улбаалсан гэж үзэх үндэслэлтэй гэнэ. Иргэний, ардчилсан нийгэмд амьдарч буй монголчууд уламжлалт ёс заншлаа сэргээж, иргэдийн шүтэн бишрэх эрх чөлөө нь нээгдсэн. Үүнтэй холбоотойгоор эмэгтэй хүн очдоггүй газар, гардаггүй уул овоог тахин шүтэж эрэгтэйчүүдийн сүр хүч, эрх ямба, хөрөнгө чинээг гайхуулсан ёслолууд сэргэж, бүсгүйчуүдийг дорд үзэх хандлага ихэсч байна. Энэ нь тэдний нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэхэд сөргөөр нөлөөлж байна.
Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хороонд манай улсаас илтгэл тавихад Танай эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээсээ их боловсролтой болсон байна. Энэ боломжийг Засгийн газраас чйнь яагаад ашиглахгүй байна вэ гээд улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд танайд ялгаварлан гадуурхалт их байна гэж дүгнэжээ. Юутай ч Монголын эмэгтэйчүүд хувь хүнийхээ эрхээр ухралттай гэж мэргэжлийн болон өөрсдийнх нь эрхийг хамгаалах байгууллагууд дүгнэдэг юм байна.
Энэхүү байдал нь эхнэрээ ажил хийлгэдэггүй, 25-аас доош насны эмэгтэйчүүдийг ажилд авах сонирхолгүй байдаг, сонгуульд нэр дэвшүүлэхдээ эмэгтэйчүүдийг ижил түвшинд авч үздэггүйтэй холбоотой юм. Ажил эрхлэхгүй байгаа хүүхнүүдээс ХЭҮТ-ийн хийсэн судалгаагаар Нөхөр ажил хийх боломж олгодоггүй гэсэн хариулт өгсөн эмэгтэйчүүдийг судлан үзэхэд бараг 45 хувь нь хамт олны дунд зодож, хэл амаар доромжилсон, 24 хувь нь иргэний баримт бичиг устгасан, 21 хувь нь уламжлалт үзлээс болж гэртээ хүүхдээ харж суух ёстой гэж ханддаг гэж хариулсан байх юм.
Мэн тэтгэвэрт эрт гаргасан, бүтцийн өөрчлөлтөд өртсөн, удирдлагын үзэмжид нийцээгүй, эмэгтэй учраас ажлаас халагдсан зэрэг шалтгаанаар албан бус хөдөлмөрт шилжсэн нийт хүмүүсийн 30.2 хувь нь эмэгтэйчүүд байсан байна.
Сонгуулийн тойргийг хуваарилах үед нэр хүндтэй, эсвэл хөрөнгө мөнгөтэй эрэгтэичүүд эхэлж тойргоо сонгодог бөгөөд харин бүсгүйчүүдэд ийм боломж бараг оногддоггүй байна. Тэдэнд сонголт байхгүй учраас тойргоо олон удаа солих, эсвэл насны хувьд тохиромжгүй гэж сонгуульд нэрийг нь дэвшүүлэхээс татгалзаж байжээ. Ингэж ажлаа хийж байгаа эсэхээр нь үнэлэхээсээ өмнө нас, хүйсээр ялгаварлах үзэл зонхилсоор байгаа юм.
Бусад орны жишээнээс ажиглаж байхад өндөр албан тушаал хашдаг эмэгтэйчүүд нь
хүүхнүүдийнхээ ажлыг дэмжиж, хамтарч ажиллаж, тэдний эрхийн төлөө тэмцдэг юм билээ. Харин манай Улсын их хурлын гишүүн эмэгтэйчүүд ингэж ажиллаж чаддаг болов уу.
(өнөөдөр 2004-12-27 302)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button