Номын санд суух уу?

Таван сарын турш үзсэн хичээлээ эхнээс нь сөхөж унших хэрэг Болдод гарлаа. Лекцийн дэвтрээ хайлаа.Эрхбиш үрчийсэн нэг юм олдоно биз. Хуудсыг сөхвөл…. 9 сарын 1… гэж эхлээд лекцээ дурайтал сайхан бичжээ. Ашгүй дээ. Гэтэл арын хэдэн хуудсыг сөхвөл нэг л биш болоод явчихлаа.
Баяраа! Багшийн гар утсыг хар даа. Өчигдөр би хөөрхөн охинтой танилцсан. Баасан гаригт Хандгайт руу явж гулгах уу гэсэн есөн жорын юм бичсэн хуудас угтана. Яах вэ, маргааш шалгалттай. Гэтэл унших лекц юу ч байхгуй.
Энэ бол орчин цагийн оюутнуудын нийтлэг төрх. Улирлын шалгалт тохиож буй энэ үед Болдын адил оюутнууд ийм байдалтай байх вий.
Бичээгүй лекцээ нөхөх гэж оролдохгүй нь бур хачирхалтай. Өдий үед номын санд суугаад ч яах юм билээ. Хэрэв Болд 9 сарын 1 гэж хичээнгүй нь аргагүй бичсэн өдрөөс эхлэн номын санд суусан бол өдийд яах нь мэдээж. Хичээл номондоо Болдтой адилгүй ханддаггүй бусад оюутнууд тэгвэл номынсанд суудаг уу? Бараг үгүй л болов уу. Гэхдээ номын сан руу зүглэдэггүй оюутан бүрийг буруутгах нь өрөөсгөл.
Номоо эрээд алга болчихдог номын санчийг хүлээх хэчнээн тамтай болохыг оюутан байсан хэн бүхэн мэднэ. Их, дээд сургуулийн номын сангийн дийлэнх нь иймэрхүү хэлбэрээр оюутнуудад үйлчилдэг нь нууц биш. Улсын төв номын санд бол өдрийн талыг өнгөртөл хүлээсний эцэст сая нэг юм эрэл-ээ харна гээч. Иймэрхуү хэлбэрээр номоо олгодог номын санд оюутнууд зүглэхэд бэрх. Үүний оронд интернэт кафед суувал илүү үр дүнтэй байж ч мэднэ. Гэхдээ интернэтээс хайгаад олохгүй ховор мэдээллийг хаанаас эрэх вэ? Үүний тулд л номын сан хэрэгтэй болдог биш үү.
Тэгвэл оюутнууд юуны учир өөрийн сургууль эсвэл Улсын төв номын сан руу зорьдоггүй юм бол.
Монголын Нээлттэй нийгэм хүрээлэнгийн Сорос сангийн номын танхимд очсон хэн бүхэнд энэ асуултыг тайлах вий. Англи, Америк болон Европын их, дээд сургуульд суралцахыг хүссэн залууст зориулсан өргөн мэдээлэл агуулсан ном, товхимол байдаг.
TOEFL-ийн тухай зөвлөгөө өгөх төв бас бий. Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүсэгчдэд зориулан ярилцлага зохион байгуулна. Тэнд танхимд багтахгүй болтлоо оюутнууд олноор цуглахыг яана. Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн байранд саяхан байгуулагдсан Америкийн соёлын, мэдээллийн төвийн номын санд ч очвол иймэрхүү дүр зураг өмнөөс угтана.
Ингээд бодохоор номын санд суух сонирхол оюутнуудад бий гэж ойлгож болно. Үүнээс харахад гадаад орнуудын соёлыг илүү сонирхон, энэ чиглэлийн номын санд суухыг эрхэмлэх болжээ.
(өнөөдөр 2004-12-27 302)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button