Таксины үнэ 300 болно

Тус холбооныхон үнэ нэмэх саналаа нийслэлийн тээвэр зохицуулалтын газарт хүргүүлсэн боловч тодорхой хариу өгөөгүй байна. Тиймээс холбооныхон дотооддоо хуралдаж 100 хувийн саналаар үнээ нэмэхээр тохирчээ.
1998 онд нэг км-ийн үнийг 300 төгрөгөөр тооцож, дараа нь 250 төгрөг болгон бууруулж байв. Гэвч өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, шатахууны үнэ 650-700 төгрөгт хүреэн учраас өөр аргагүй гэж шалтгаанаа тайлбарлаж байгаа юм.
Үйлчилгээний үнээ нэмэхдээ дэлхий нийтийн жишгийг дагаж тарифын хоёр шатлалтай болгож байгаа гэнэ. Хоёр км хүртэл явбал 500 төгрөг, түүнээс дээш км-т 300 төгрөг байхаар тооцжээ. Юутай ч энэ шинэ тариф нэгдүгээр сарын 3-наас мөрдөгдөх аж. Хотын хэмжээгээр нэг таксигаар өдөрт 50-60 хүн үйлчлүүлдэг гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр нийт 2800 таксигаар 140 мянган үйлчлүүлэгч зорчдог юм байна. Харин үйлчлүүлэгчид дээрх үнийн нэмэгдлийг дуун дээр хүлээн авахгүй нь мэдээж. Шатахууны үнэ огцом нэмэгдээгүй байгаа үед, түүнчлэн таксийн цоохруудыг нийтийн тээврийн бусад хэрэгелийнхэн даган дуурайх магадлалтай нөхцөлд холбооны бие даан гаргасан шийдвэрт олон хүн эмзэглэх нь лавтай.
(өнөөдөр 2004-12-27 302)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button