Эх орон-Ардчилал эвсэл ганхаж эхлэв

Угаас Эх орон-Ардчилал эвслийн тулгуур баганын нэг болох АН-ыгтойрсон сүүлийн үеийн ойлгомжгүй байдал эвсэл ганхахад том нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. Тус намын ҮЗХ-ны гишүүд эвслийн удирдах дээд байгууллагыг зарлан хуралдуулах мэдэгдэл хийснээс үүдэн эртнээс үнэртэж байсан эвдрэлцэл албан ёсоор баталгаажих магадлал өндэр байна. Гэвч үунийг эвдрэлцэл гэж тайлбарлахад.хэцүү. Учир нь 2004 оны УИХ-ын сонгуульд нэг гал болж оролцон харьцангуй ялалт байгуулсан АН болон МАШСН-ууд угаас нэг дээвэр дор багтахгүй байх учир шалтгаан эвсэл байгуулагдсан өдрөөс бүр-дэж эхэлеэн гэж хэлж болно. Гэсэн хэдий ч тухайн үед ардчилсан хүчнүүд нэг шуудайд багтах нь юу юунаас ч илүү чухал байсан билээ.
Бидэнд байгаа мэдээгээр Эх орон-Ардчилал эвслийн удирдах дээд байгууллага мэн л амралтын өдөр буюу ням гаригт хуралдан, хамтын гэрээгээ цуцлахаар шамдаж байна. Эвслийн дүрэм ёсоор Эх орон-Ардчилал-ын хувь заяаг М.Энхсайхан, Б.Эр-дэнэбат нар шийдэх эрхтэй, удирдах дээд байгууллагыг тэд шууд зарлан хуралдуулах үүрэгтэй аж. Хамгийн сонирхолтой нь эвслийн дүрэм энгийнээс энгийн бөгөөд гэрээгээ цуцалж салж хагацахад ямар ч тевөггүй байдлаар батлагд-сан юм байна.
Эх орон-Ардчилал эвсэл задарснаар Монголын улс төрийн байдал хэрхэн өөрчлөгдөх вэ? Алдарт их зөвшилцлөөс өмнө энэ асуудал яригдаж байсныг санахад илүүдэхгүй. Маргаантай байгаа хоёр суудлыг эс тооцвол одоогоор УИХ-д МАХН 36, АН 25, МАШСН 7, ИЗБНН 2, БНН 1, бие даагчид гурван суудалтай байгаа. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар зөвшилцлөөр амьсгалж байх үедээ улс төрийн нөхцөл байдал ямраар эргэсэн ч Засгийн газарт өөрчлөлт орохгүй гэж мэдэгдэж байсан. Гэвч энэ нь хэдий хоёр талаае хийсэн зөвшилцөл боловч хууль зөрчсөн үйлдэл болж хувирах юм. Эвсэлд хууль ёсоор оногдож байгаа нийт 34 суудал энэхүү эвдрэлцлийг даган хуваагдсанаар МАХН-тай хүч тэнцүү засгийн эрх барьж байгаа АН 25 суудалтай үлдэн, цөөнх болохоос аргагүй.
Бие даагч гурван гишүүнээ нэмээд ч, маргаантай тойргоо аваад ч цөөнх хэвээр байх бөгөөд ийм тохиолдолд МАХН дангаараа Засгийн газраа байгуулах боломж бүрдэнэ. Мэдээж, энэ үед МАШСН-ын байр суурь шийдвэрлэх цэг болж тунхаглагдах магадлалтай. Анхлан мэдэгдсэн ёсоороо Эх орон-Ардчилал эвсэл задарсан ч улс төрийн тогтолцоо, Засгийн газрын бүрэлдэхүүн хэвээр үлдвэл парламентад МАШСН хамгийн нөлөө бүхий сөрөг хүчин болж бие даан ажиллах боломжтой. Ийм тохиолдолд гуравдагч хүчнийг парламентын гаднаас буе, дотроос хайж олох нь илүү үр дүнтэй. Юутай ч сүүлийн долоо хоногт АН гэнэтийн хувьегал хийснээр, шинэ жилийн баярын энэ өдрүүдэд Монголын улс төр хөдөлгөөнд орж эхлэв.
Өнөөг хүртэл МАХН болон АН-ын зөвшилцлийг хуивалдаан хэмээн хардаж
байсан бусад улс төрийн хүчний хувьд шинээр үүсч байгаа энэхүү нөхцөл байдал том боломж олгохыг үгүйсгэхгүй. МАШСН-ын долоон гишүүнд парламент дахь тэнцвэрт байдал болоод нээлттэй байдлын илэрхийлэл болох үүрэг оногдох юм. Өөрөөр хэлбэл, парламентын тэнхлэг гэж тодорхойлж болно. Энэ нам аливаа шийдвэрлэх асуудал, Үндсэн хуулийн өөрчлөлт шинэчлэлт, радио, телевизийн хууль зэрэг асуудалд МАХН, эсвэл АН-ын алиныг дэмжиж байгаагаас олон зүйл шалтгаална гэсэн үг.
Угаас ард түмэн их эвлэрлийн төрийг сонгохдоо ардчилсан парламентаар дамжуулан зорилгодоо хүрэхийг хүссэн. Харам-салтай нь өмнө байгаагүй олон нам хүчнээс бүрдсэн, магадгүй хамгийн ардчилсан байж- болох парламент зөвшилцөл хэмээгчийн дарам-тад хориотой сууж, МАХН болон АН-ын цөөн хэдэн хүн төр, түмний хувь заяаг шийдэх болсон нь нууц биш. Магадгүй, Эх орон-Ардчилал эвсэл задарснаар ардчилсан парламент зүй есоороо ажиллаж эхлэх бөгөөд энэ нь АН-ын хувьд ундсэн зорилгодоо үнэнч үлдэж, Монголын ардчиллын хүчтэй дуу хоолой болох үүд хаалга дахин нээгдэж ч болох юм. Зөвшилцлийн дарамтаас АН, МАШСН-ууд аврагдах боломжийг энэхүү нөхцөл байдал бий болгож байна. Шинэхэн парламентад тэдний үзэл бодол сонсогдохгүй болсоор удсан, АН-ын гал дөл мэт их зориг, үүргээ ухамсарласан сөрөг хүчний байр суурь нийгэмд үгүйлэгдсээр байгаа нь маргашгүй үнэн. МАШСН-ын хувьд ч ялгаагүй, эвсэлд багтан, ингэснээрээ зөвшилцлөөр амаа бариулсан нь тус намыг өлгийдөө өтлөхвд хургээд байв. Тэгээд ч эрх баригч байснаас сөрөг хүчин байх нь тухайн улс төрийн хүчнийг улам хатуужуулан төлөвшүүлдэг. Харин хэмжээ хязгааргүй эрх мэдэл бол том ялзралын хөре суурь. Монголын улс төрд үгүйлэгдэж байгаа орон зайг Эх орон-Ардчилал эвелийн задрал нөхөж ч болох талтай гэдгийг мартаж болохгүй.
Аль ч үеийн сөрөг хүчинд ард түмэн хайртай байдаг, тиймээс ч үгүйлэн санаж, бас сөрөг хүчнийг хэрэгтэй үед төрүүлж чаддаг билээ.
(өнөөдөр 2004-12-27 302)