Чингис зочид буудалд томчуудын хүүхдүүд нанчилдав

Мэдээллийн мөрөөр тус буудалд очиход ямарваа нэг зүйл болсон гэх ул мөр алга. Мэдээж тухайн цаг, минутад л амжиж ирээгүйгээс хойш эндээс бодит байдлыг олж харна гэдэг хэцүү. Зарим эх сурвалж болон Чингис зочид буудлын ажилчдын яриагаар буудалцаан болоогүй нь лав бололтой. Гэхдээ тус буудлын тавдугаар давхарт орших Медуза хэмээх баараар үйлчлүүлж байсан хэсэг залуус согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас барьцалдан авч, нэлээд ширүүн нанчилджээ. Уг баарын таксыг Шинэ Монгол хамгаалалтын албаны хамгаалагчид тасалдаг аж. Гэтэл согтуу залуусыг зодолдож эхлэхэд дундуур нь орж салгах гэсэн туе хамгаалалтын албаны хамгаалагчдын эерэг гэнэт өнөөх залуус нэг тал болж хүч хаверан нэгнийх нь тархийг хага цохисон байна.
Ийн хоромхон зуурт өөрсдийнх нь эерэг эргэсэн хэрүүл, зодооныг намжаан халамцуу залуусыг баарнаас гаргатал дахин хоорондоо зодолдож Г.Сайнжаргал гэгч нь хийн буу гарган буудахыг завдах үед хамгаалалтын ажилтнууд амжиж зогеоон цагдаа дууджээ. Энэ үеэр нэг нь өөрийгөө Би цагдаагийн ахмад хүн. Хууль дүрэм мэднэ. Та нар бидний эрхэнд халдах эрх байхгүй хэмээн хамгаалагчдад аархаж байсан байна. Нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжийн хэлснээр тэдний нэг нь үнэхээр цагдаагийн ахмад цолтой ч ажлаасаа гарсан нэгэн гэнэ. Олон нийтийн дунд буу гарган танхайрсан залуусыг Г.Дашням, Г.Сайнжаргал, Б.Бат-Эрдэнэ, Б.Ганзориг, Ж.Ууганбаяр гэх бөгөөд ихэнх нь цагдаагийн болон цэргийн хурандаа, дарга нарын хүухдүүд ажээ. Тэдний дунд Мөнгөөлэи нэрт нэгэн залуу мэн явсан бөгөөд тэр нь Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн дарга А.Энхжавын хүү гэнэ. Гэхдээ Цагдаагийн шуурхай алба (102)-ын камөраас Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэх үед ганцаараа суллагдсан бололтой.
Ийнхүү томчуудын эрх жаалуудын зодоон арайхан буун дуунд хүрээгүй ч нэг нь эрүүл мэндээрээ хохирч үлдэв. Өөрөөр хэлбэл, цагдаагийнхны сургаар Ж.Ууганбаяр нь зугтаж яваад хоёрдугаар давхрын шатнаас үсэрч хөлөө хугалан өдгөө Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна.
(өдрийн сонин 2004-12-27 316)