Ардчилсан нам коммунист аргатай байж болохгүй

Түүнийг онгоцноос буугаад байхад нь манай сурвалжлагч уулзаж ярилцсан юм.
-Энэ сарын 18-19-нд хуралдсан АН-ын ҮЗХ-ны хуралд та эхний өдөр суугаад дараа өдөр нь гадаад явсан. Гэтэл таныг явсан өдөр ҮЗХ-ны гишүүдийн олонхийн саналаар намын даргаас тань чөлөөлсөн байна. Үүнийг та хүлээн зөвшөөрч байгаа юу?
-Юуны өмнө Өдрийн сонин-оор уншигчидтайгаа уулзаж байгаагийн хувьд монголчууддаа шинэ жилийн мэнд хүргэж шинэ оноо сайхан угтаарай хэмээн хүсье.
Саяхан хуралдсан гэх ҮЗХ-ны шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Үнэхээр харамсалтай үйл явдал болсон. Яагаад гэвэл энэ нь намын буе, намын олон мянган гишүүдийн биш, зөвхөн хувийн эрх ашгаа бодож түүнийгээ хамгаалсан хуйвалдаан байдлаар шийдсэн зүйл. Ардчилсан нам дотор ингэж ардчилсан хэм хэмжээ, ардчиллын зарчмыг үгүйсгэж коммунист маягийн аргаар асуудлыг шийдэж болохгүй байх. Миний хувьд энэ үйл явдлыг жижигхэн төрийн эргэлт гэж нэрлэмээр байна. Засаг, төр барьж байгаа хүмүүс асуудалд ийм маягаар хандвал ардчилсан төрд ч халтай хэрэг болно.
-Тэгэхээр та намын тамга тэмдэг, албан тушаалаа өгөхгүй нь ээ…
-Ном ёсоор хуралдсан бол өөр хэрэг. Энэ бол ҮЗХ-ны хурал биш зөвлөгөөн болж өнгөрсөн.
-Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн Л.Гүндалай, мэн УИХ-ын гишүүн, МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат нар хэвлэлийн хурал хийлгэж Эх орон-Ардчилал эвелийн удирдах дээд байгууллагыг яаралтаи хуралдуулах талаар мэдээлеэн. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энэ хурлыг хуралдуулах талаар АН-ын даргын хувьд би дөнгөж саяхан гарын үсгээ зурлаа. Эвелийн хоёр намын даргын шийдвэр, гарын үсгээр хуралддаг юм. Хурлын бэлтгэл ажил хангагдсан гэсэн. Хурлаар Эх орон-Ардчилал эсвэлд болж буй үйл явдлын талаар ярилцаж санал солилцох юм.
ДУГААР ШИЛЖИХ МӨЧИД
Дээр өгүүлсэн Эх орон-Ардчилал эвелийн удирдах дээд байгууллагын хурал өнгөрсөн ням гаригт Улсын драмын эрдмийн театрт болжээ. Хуралд Эх орон-Ардчилал эвслийн бүрэлдэхүүн АН-ын ҮЗХ-ны 20 шахам, МАШСН-ын Бага чуулганы 200 гаруй, нийт 219 төлеөлөгч оролцож өнгөрсөн хоёр сонгуулийн үр дүнгийн талаар М.Энхсайханы илтгэлийг сонссон байна. Уг хурал дээр Эх орон-Ардчилал эвслийг татан буулгах тухай хэлэлцэж санал явуулах тухай асуудал хөндөгджээ. Гэвч үүнийг хуралд оролцсон АН-ын ҮЗХ-ны гишүүд дэмжээгүй байна.
(өдрийн сонин 2004-12-27 316)