Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооноос уг хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн шийд өмнөх өдрүүдэд гарсан юм. Нэгдсэн хурал-даан эхлэхээс авахуулаад гишүүд хоёр тал болсон гэхэд болно. Гишүүдийн нэг хэсэг нь хоригийг хүлээн авах ёстой, тэгэхгүй бол ард түмний нуруун дээр дарамт болно гэж байсан бол нөгөө хэсэг нь хоригийг хүлээн авч болохгүй, ирэх оны төсөвт дарамт учрах бөгөөд ард түмний нэрээр хэсэг бүлэг хүний хэрэглээ, бизнесийн талаас асуудалд хандаж болохгүй гэж байсан. Хоёр байнгын хорооны дүгнэлттэй холбог-дуулж нэлээд асуулт гарсан. Гол нь Хууль зүйн байнгын хорооноос хоригийг хууль зүйн ундэстэй эсэхийг л магадлах ёстой байтал хүлээн авах нь зүйтэй гэсэн нь буруу, мэн гуравны нэг нь дэмжиж байвал хориг хүчин төгэлдер байна гэдэг нь зөв үү, буруу юу гэдэг дээр маргалдав. Сүүлдээ хууль зөрчсөн эсэх дээр маргаан өрнөлөө. Маргаан ид өрнөж, гишүүд нэрээ өгсөн дарааллаар нь асуулт асууж байгаад Л.Гүндалай гишүүний ээлж ирэхэд тэрээр нэлээд удаан ярив. Асуултынхаа дундуур эцэст нь гэж хэлснээс УИХ дарга түүний асуулт дууссан гээд микрофоныг нь хааснаас Асуулт гүйцэд асуулгасангүй хэмээн тэрээр УИХ-ын даргыг Чи Монголын хөрөнгийг идэж уусан, шоронд орох ёстой хүн, хурал даргалах ёстойгоос минии дууг хаах эрхгүи хүн гэх зэргээр дайрав. Үүнд гишүүд ихэд бухимдан түүнд Эмээ уухыг хүртэл санал болгож харагдлаа. Харин УИХ-ын дарга Л.Гүндалайд Би чамд ингэж доромжлуулж чадахгүй гээд Ж.Наранцацралт гишүүнийг асуултаа асуухыг анхааруулсан юм. Энэ үед Л.Гүндалай гишүүн босч ирээд чангаар Миний дууг хорих эрхгүй хүн гэх зэргээр үргэлжлүүлсэн бөгөөд энэ үеэр гишүүд танхимыг орхиж гарцгаалаа. УИХ-ын даргаас гишүүдийг танхимаас гарч явахгүй байхыг хүсэхэд тэд Санал хураах болохоор нь орж ирнэ гээд гарцгаав. Байдал удалгүй намжиж Ж.Наранцацралт гишүүн асуултаа асуусан. Харин санал хэлэх болоход олон гишүүн нэрээ өгч харагдлаа. А.Мурат гишүүн Ямар талх, хувцасны татварын талаар ярьж байгаа биш. Өрхийн орлогоосоо хумсалж байгаа хүмүүсийг өрөвдөх хэрэггүй. Хоригт ганцхан үндэсний үйлдвэр хэцүүднэ гэжээ. Тэгвэл архидалттай тэмцэх нь үндэсний асуудал. Тиймээс үндэсний хэмжээнд асуудлыг бодолцох хэрэгтэй гэсэн бол Э.Бат-Үүл гишүүн Энэ хоригийг хүлээн авахгүй бол үндэсний асуудал болно. Өндэр хатуулагтай архийг ихэвчлэн нөгөө ядуус, ажилгүйчүүд нь хэрэглэж, пиво, дарсыг амьжиргаа нь гайгүй хүмүүс хэрэглэдэг нь нууц биш шүү дээ. Татвар нэмэгдсэнээр хулхи архи, найруулсан спирт л цэцэглэх болно. Спиртийн үйлдвэрүүд өнөөдөр энэ хууль хэрэгжихийг л хүлээж байгаа шүү дээ гэж байв. Гишүүн Д.Ганхуяг өнөөдөр ихэнх хүмүүс архинаас л баяжихийг боддог болчихжээ. Архины үйлдвэрүүд архинаас өөр зүйл үйлдвэрлэхгүй бол-чих гээд байна хэмээгээд Спиртийн үйлдвэрүүдээс татварыг урьдчилан авч баймаар байна. Ийм турш-лага олон улсад байдаг, хэрэгжээд л явж байна шүү дээ гэв. Хэдийгээр олон гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй байх нь зүйтэй хэмээн санал бод-лоо хэлж байсан ч санал хураалт явагдахад нийт 38 гишүүний 23 нь хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж саналаа өгсөн юм. Эцэст нь Ерөнхийлөгчийн хоригийг гишүүдийн 60.5 хувь нь дэмжсэнээр хоригийг хүлээн авлаа. Ингэснээр ирэх 2005 оны төсөвт хүндрэл гарах бололтой.
(өдрийн сонин 2004-12-27 316)