Газрыг дуудлагаар олгохыг, дэмжлээ

Түүнийг хотын мэр М.Энхболд болон газрын харилцааны албаны холбогдох мэргэжилтэн, дарга нар дагалдсан юм. Үүнээс гадна газартай бараг холбоогүй, хаа хамаагүй салбар болох Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил болон БСШУ-ны сайд П.Цагаан нар ч Ерөнхий сайдыгаа дагаж явсан нь сонин байв.
Ерөнхий сайд бараа бологсдынхоо хамт эхлээд Шастины нэрэмжит клини-кийн III эмнэлгийн урд талд очлоо. Эмнэлгийн хашаанд болон эмнэлгийг тойруулан энд тэндгүй нүх ухаж барилгын суурь тавихаас гадна боссон ганц хоёр барилгууд ч байна. Эдгээрийг дурдвал, хувийн Амин-Эрдэнэ эмнэлгийн болон III эмнэлгийнхний өөрсдийн ажилчдын байр, мөн Бурхны халамжийн төвийн барилгууд. БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн барьж байгаа ба рилга ч энд байна. Эдгээр нь мэдээж бүгд зөвшөөрөлтэй гэнэ. Зөвшөөрлийг нь нийслэлийн ИТХ, хотын газрын албаар дамжуулан III эмнэлэг авч дээрх газруудад олгожээ. Ингэж болдог л юм байна. III эмнэлгийн хашаанд буюу тэдний мэдлийн газарт хувийн Амин-Эрдэнэ эмнэлгийн болон III эмнэлгийнхний өөрсдийн ажилчдын байрны барилга багтаж. Бусад барилга нь тус эмнэлэгт хамаагүй буюу газарт нь халдаагүй юм байна. Гэхдээ энд газрыг эмнэлэг ч тэр, хотын газрын алба ч тэр замбараагүй олгосноор эмнэлэгт ирэгеэд болон хэвтэж буй өвчтөнүүд салхилах, чөлөөтэй явах газаргүй болж. Наад зах нь машин зогсох газар гүйгээс Ерөнхий сайдын цуваа энд ирэхэд хэцуү байдалтай байлаа.
Энэ хавьд мөн иргэдэд газрыг дуудлагаар олгосон байдалтай Ерөнхий сайд танилцлаа. Газрыг гарааш, цай-ны газар, дэлгуүр зэрэг объектуудад олгосон болол-той. Тэдгээрийн нэгний эзэн Оюун гэгч Ерөнхий сайдад хандан Уг нь газрыг дуудлагаар олгосон нь болж байна. Би энэ газраа 2,5 сая төгрөгөөр аваад хоёр жил болох гэж байна. Гэтэл сүулийн үеэс нэг компани ч юмуу, хувь хүн ч юмуу гарч ирээд манай газар руу дайраад байгаа хэмээн учирлалаа. Үунийг сонссон Ерөнхий сайд хотын даргаас Энхболдоо! Энэ юу болоод байгаа юм болоо хэмээн өөриймсгөөр, цохох баидлаар асуухад мэр Олгосон газар руу дайрах, давхар зөвшөөрөл олгодог явдал бий, одоо цэгцэлнэ хэмээн товч хариу барьж байгаа харагдав.
(өдрийн сонин 2004-12-27 316)