Зарчим алдагдахын цагт…

Дарга нар нь эзгүй байхад гэнэт хурал зарлаад огцруулан шинэчилсэн юм байна. За даа, иймэрхүү хуйвалдаан энд тэндгүй л байдаг, тэрний нэг л биз. Хуучин дарга нь хууль дүрэм зөрчсөн хурал гэж үзээд гадаадаас эсэргүүцлийн факс явуулжээ. Даргаа өгөхгүй л гэсэн юм биз дээ. Шинэ дарга нь өөрийгөө жинхэнэ жогорхой мөн гэдэг талаар хэвлэлийн бага хурал хийжээ. Даргад дуртай л юм байгаа биз. Манай өнөөгийн араншинд байдаг л нэг үйл явдал. Иймэрхүү юманд нийгмээрээ дэндүү дасаж дээ.
Одоо сонин юмыг нь хэлье. Хуучин даргын эсэргүүцлийн факсыг Монголд хэвлэж нэвтрүүлэх газар олсонгүй. Эрх барьж буй хэсгийн эрх ашигт хортой гэж үзсэн хэрэг. Гэтэл Монголын радио нэвтрүүлчихсэн байна. Гэхдээ шинэ даргын мэдэг-дэлтэй хамт нэвтрүүлжээ. Өөрөөр хэлбэл, хүмүүс маргалдагч хоёр талын аль алины байр суурийг сонсож өөрийн дүгнэлтээ гаргах бололцоо олгосон гэсэн үг. Челөөт нийгмийн үндсэн баримтал-дагзарчим, ийм л байдаг, ийм л байх ёстой, ийм байлгахын тулд хүн төрөлхтөн олон зуунаар тэмцсзн, ийм зарчмыг л тэртээ 15 жилийн өмнө Монголын Ардчилсан холбоо тунхагласан.
Үзэл суртлын мангасууд цочирдлоо. Дараа нь цуглаж хуралдав. Буруутныг тодруулахаар шүү дээ. Ингээд Монголын радиогийн орлогч дарга Ханддолгор Ардчилсан намын хуучин даргын мэдэгдлийг бүр байчихаад бүхэл бүтэн улс даяар цацах зөв-шөөрөл өгсөн нь газар дээрээ нотлогдож, улайм цайм бариг-дав. Радио телевизийн дарга Б.Ганболд хэмээх Ху намын үнэнч зүтгэлтнийг дуудаж авчраад буруутан Ханддолгорыг одоохон ажлаас нь гаргаж, радиогийн байшингийн өмнө билэг тэмдгийн шинж-тэйгээр лааз өшиглүүлэхииг үүрэг болгох нь тэр. Нөгөө Ганболдын нүд нь ёстой маг-най дээрээ гараад ирж дээ. До яамны Нямдорж ийм үүрэг өгсөн бол гайхаад байх юм алга. Байнга л ингэж дарам-талж байдаг юм чинь. Гэтэл энэ үүргийг мөнөөх ардчилагчид түүнд даалгасанд цочирдсон хэрэг.
Асуудал дороо өндэр авч, ардчилсан зарчмыг хамгаалдаг сүүлчийн Могикан Бат-
Үүлийн сонорт хүрснээр бөөн хэрүүл уруул болон, эцэст нь Ерөнхий сайдаар шийдүүлэн нэг удаа тогтмор аядсан байна. Түрхэн дээ, одоохон доо! Дахиж үзэл суртлын алдаа гаргахгүй болзолтойгоор.
Монголын коммунистууд болоод ардчилагчид хоорондоо юугаараа ялгаатай юм бэ? Цаг хугацаа өнгөрөх тусам үндсэн ялгаа нь арилсаар байна. Аль аль нь Монгол Улс хөгжих ёстой гэдэг дээр ам нийлж байгаа. Зах зээлийн тогтоц, нээлттэй нийгэм Монголын хөгжпийн таатай орчин гэдгийг эцсийн бүлэгт хүлээн зөвшөөрч байгаа. Хувийн хэвшил давамгайлсан эдийн засгийн бүтцийг мөрөөдөх болсон. Хээл хахууль нь улс орны хөгжлийн чөдөр тушаа мөн гэдгийг бараг л ойлгож байгаа. Улс орон цаашаа явахаа больсон үндсэн шалтгаан механизмдаа байна, иймээс үүндээ томоохон реформ хийх нь зүйтэй гэж аль аль нь үнэн санаанаасаа ний нуугүй ярьж байгаа.
Гэхдээ коммунист гэдэг бол хэн нэгнийг шоолж ичээ-хийн тулд хочлоод байгаа юм биш, цаад араншин, биеийнх нь эд эс болтлоо суусан ойлголтыг нь хэлээд буй хэрэг. Коммунист хүн ч гэсэн сайн бизнесмэн, сайн эцэг, сайн дарга байдаг төдийгүй сайхан сэтгэлтэй, ирээдүйгээ улам сайхан болгох хүсэл эрмэлзэлтэй байдаг. Харин нийгмийн ирээдүйгсайн сайхан болгох өөрийн бодож олсон аргаа 100 хувь яс мэдэж байдаг учир, тэр бэлэн жорыг нь шүүмжилсэн хүнийг тэвчдэггүй. Коммунист хүн империалист Америкийн холбоотон ч болж болно, хувийн өмчийг шүтэн бишрэгч болж өөр дээрээ ч жишээ үзүүлж чадна. Ленин, Сталины хөшөөг ч нурааж дөнгөнө, Төр ба хувьсгал зохиолыг хэрэглээний зориулалтаар жорлондоо тавьж ч чадна, ижилхэн гурван эхнэртэйгээ нуух байтугай бахархан сонин болгоноор ярилцлага ч өгчихнө… Харин бусдын шүүмжийг бол ёстой тэсэхгүй. Өнгөрсөн дөрвөн жилд гурав дөрвөн сэтгүүлч шоронгийн хаалга татажхэдэн арваараа цагдаагийн үүд сахин олон зуугаараа хахуулийн золиос болсонд гайхах юм үнэхээр үгүй. Тэд энэ хавчилгаа өөрийн зөнгөөрөө хийдэг, хэн ч ингэхийг шаардаагүй байхад төрөлх инстинкт нь бүр дотроос нь, бүр голоос нь хатгадаг. Энэ бол тэдний араншин, төрөлх чанар! Хэрэв чөлөөт хэвлэлийн эсрэг, үг хэлэх эрхийн эсрэг дорвитойхон хөдлөхгүй юм бол ямар юмных нь коммунист байх юм билээ.
Монголын Ардчилагчид гэгчид араас нь орлоо. Чоно дагасан гэрийн нохой илүү аюултай гэдэг. Тэд мөн л чөлөөт үгийг аргумент мэтгэлцээнээр биш хууль, шорон, ажлаас халах, хашраах, сүрдүүлэх, лааз өшиглүүлэх, хахуульдах, засдаг зан гаргах, худалдаж авах аргаар боомилох сурталд нэвтэрч эхэллээ. Цаад боохойноосоо ялгарах юм алга. Ариун зарчимд шан харамжаар үйлчилсэн бол илүү төлсөн тохиолдолд чөтгөр ороолонд ч үйлчилнэ. Дөрвөн жил лааз өшиглөсөндөө гутарч, лааз, зарчим хоёрыг хоёуланг нь үзэн ядаж буй хэрэг юм даа. Нарийн яривал би ч чөлөөт хэвлэлд дургүй, усанд чанасан шар будаанд дургүй шигээ дургүй. Гэхдээ бусдыг өөр шигээ будаанд дургүй болгохыг хориглох эрх надад байхгүй. Үүнийг л би зарчим гэж ойлгодог.
Хэдхэн сарын өмнө энэ буланд тэртээ тэргүй хүн байж үзээгүй До яамны Нямдоржийг Тагнуул Нямдорж хүнээ байжээ хө гэж бичиж байхдаа хэзээ нэг цагт хүн шигхарагдаж, зарчим ярьдаг байсан нөхдийнхөө тухай тун удалгүй Ардчилсан хүчнийхэн ч алийгаа алдаж ээ хө гэж бичих юм чинээ санасангүй. Зарчим дээрээ нийлээгүй юм бол юун дээр нэгдсэн хэрэг вэ? Албан тушаал, авч луй-вардах, ахиухан хулгайлах, авилга идэх, аргалжторгоох… ердөө л энэ үү? Тэгвэл үүнийг чинь шайка, мафи, бүлэглэл, ганг энээ тэрээ гэж өөрөөр нэрлэдэг юм шүү дээ. Намайг багад 50 мянгатын ногоон Чойлонгийн бүлэг, 40 мянгатын мангар Чукагийн бүлэг гэж байсан. Лав л тэднийг Чойлонгийн улс төрийн Ардчилсан нам гэж нэрлэж байгаагүйл юмдаг.
2004.12.25
(өдрийн сонин 2004-12-27 316)