Монголыг донсолгосон 10 үйл явдал

Итгэлцэл бүхнийг авч явж байсан нь хүн төрөлхтний түүхээр нэгэнт нотлогджээ.
МАХН-ын хувьд өмнөх сонгуульд Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя гэсэн бол энэ удаа Таны төлөө тантай хамт хэмээх уриатайгаар оролцсон. Өнгөрсөн дөрвөн жилд засгийн эрхийг барьж байсан МАХН төрөө хямралаас гаргаж түмнээ ядуурлаас аварч чадаагүй. Харин энэ удаа ард түмэнтэйгээ хамт, ард түмнийхээ төлөө зүтгэж чадах уу гэдэг нь бас л эргэлзээтэй байна. Энэ сонгуулийн үр дүнгийн талаар манай толгой улстөр-чид ухаанаа уралдуулж өөр өөрсдийнхөөрөө тодорхойлж байв. Судлаачид, улстөрчид энэ сонгуулийн үр дүн, шинж байдалд одоо ч үнэлэлт, дүгнэлт өгсөөр байна. Зарим нэг нь энэ сонгууль мөнгөний, амлалтын сонгууль болсон гэж байхад нөгөө нэг хэсэг нь эвсэлд хүргэсэн хүчин зүйл бол сонгогчдын улс төрийн мэдрэмжийн өсөлт, ардчилалд суралцсан байдал гэж үзэж байгаа. Нөгөө талаар Ардчил-сан нам түүнийг тойрсон эвслийн зүй зохист байдал өөрийн үр дунгээ үзүүллээ гэсэн дүгнэлт гарч ирдэг.
Өөр нэг хэсэг нь Их эвсэл-д хүрсэн нь том ололт гэж үзэж байна. Аливааг ерөнхийд нь, бүхэлд нь авч үзэхийг хүсэгчид Их эвсэл-д одоо чин сэтгэлийн халуун дулаан байдал, хамтын эрч хүч хэрэгтэй байна гэх. Гэхдээ томилгооны удаашрал, хэвлэлүүдээр бие биеийнхээ эсрэг хийж байгаа хар, сэр үнэртүүлсэн элдэв шүүмжлэлүүд эвсэл даисагналцал дээр тогтож байгаа ч юм шиг. Уг нь эвсэлд нэгдэгчид 15 жилийн турш хоорондоо тэрсэлдэж ирсэн санаа сэтгэл, зан байдлаа ухамсартай өөр-чилж, жинхэнэ илэн далангуй найз нөхөд болох хэрэгтэй гэж үзэж байна. Намуудад тус бүрийн эрх ашиг гэдэг хувьчхан зүйл байх нь мэдээж боловч, улс эх орны эрх ашиг хэмээх мөнхийн бодит хүчин зүйл нэгдүгээрт тавигдах ёстой.
Энэ сонгуулийн үр дүнд зөвшилцөл гэдэг шинэ нэр томъёо гарч ирсэн. Гэхдээ хоёр өөр үзэл чиглэлтэй намууд хоорондоо зөвшилцөнө гэдэг нь тиим ч тодорхой ойлголт биш юм. Тиймээс ч зарим нь үүнийг хуйвалдаан гэдэгтэй утга нэг хэмээн үзэж байна.
Гэвч энэ онд улстержилт зөвхөн УИХ-ын сонгуулиар дууссангүй. Уг нь УИХ 76 гишүүнээс бүрддэг байсан бол энэ удаа 74 гишүүнтэйгээр ажлаа явуулж байна. Энэ нь Монголын парламентын түүхэнд тохиолдож байгаагүй бас нэг онцлог юм. УИХ-ын 24, 59 дүгээр тойргийн асуудал одоо ч тодорхойгүй байгаа. Үүнтэй холбогдуулж сонгуулийн үед ажилтай болдог СЕХ-ны ажил ундарсан. Гэхдээ асуудлаа шийдэж чадаагүй л байна. Араас нь залгаж орон нутгийн сонгууль болсон. Бас л Засаг дарга нар нь тодрохгүй бөөн будлиан. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль ч болно. Ар араасаа цуварсан энэ сонгуулиуд энэ зун, намрын улстөржилт ард түмнийг залхааж эхэлж байна. Тэд зүгээр л амар тайван амьдралыг хүсч байгаа. Гэхдээ энэ жил зөвхөн манай улсад ч сонгууль болоод зогссонгүй дэлхий нийтээр олон сонгууль боллоо. Дэлхийн сонгуулийн үр дүн ч мэн л эргэлзээтэй, тодорхойгүй болж байсан.
Эцэст нь 2004 оны УИХ-ын сонгууль нийт сонгогчдын хүсэл сонирхлын илрэл, түүний биелэл болсон юм. Одоо үүнийхээ үр дүнг ард түмэн угтан ирэх он жилүүдэд хүлээх л үлдлээ.

Олон улсын шүүхийн үүдэнд чулуу нясалж суусан Монгол улс
Япон, Монгол хоёр орны аж ахуйн нэгжүүд наймаа хийж суухад Монгол Улсын Засгийн газар дундуур нь давхиж ороод Манай Буян компани зээлж авсан 16 сая ам.долларын өрөө төлж чадахгүй бол Монгол Улсын Засгийн газар үл маргах журмаар төлнө гэчихжээ ингэж өмнүүр нь давхиж орсноор Монгол улс түүхэндээ олон улсын шүүхийн хаалгыг татаж хэрэг хаашаа шийдэх бол хэмээн чулуу нясалж суусаар 2004 оныг үдлээ. Марубени пүүсээс зээл авахыг нь Буян авсан. Үрэхийг нь мэн тэр компани үрсэн. Харин төлөхийг нь Монгол Улсын Засгийн газар төлөх болгосон эрхэм гишүүн Д.Жаргалсайхан үнэхээр сэргэлэн безнесмен.
Хүүхэн дээрээ хургатай хонио өгөв гэдгийн үлгэрээр ядаж өмгөөллийн хөлсийг нь Жагаа төлсөнгүй ард түмний татварын мөнгөнөөс Ерөнхий сайдын нөөц хөрөнгө буюу өмгөөллийн хэле гэж 1 600 000 000 / нэг тэрбум зургаан зуун сая төгрөг төлсөн нь саяхан илэрлээ. Энэ тухайгаа шадар сайд Ч.Улаан Ерөнхий сайд ганцаараа шийдэж төлөөгүй, тиим эрх байдаггүй юм. Засгийн газар хуралдаж бүгдээрээ зөвшиж байж өмгөөллийн энэ их мөнгийг төлсөн гээд хам хэрэг-т унав. Одоо Монголын ард түмэн Буянгийн Жагаагийн өмнөөс нэмж 1,5 сая ам.доллараар торгуулчихав. Бас болоогүй. МАХН-ын дарга БНН-д гэнэт хайр зарлаж өнөө өмгөөллийн хэле дээрээ нэмээд хөдөө орон нутгийг минь хөгжмөөр ханга гээд бас нэг сая доллар өгчээ.Ийнхүү халаагаа өгсөн Засгийн газар өмгөөллийн хэле хахууль хоёрыг хамтатган өгч нэг удаа ял-наас мултарчээ. Буян компани Марубенийг хулхидна уу, өрөө өгнө үү хамаа алга. Харин Монгол улс, татвар төлөгчид хоёр сая доллараа Буянгаас олоод авчихвал ирэх жилийн онцлох үйл явдлаар дахин нэрлэгдэнэ.

Монголбанкны Ерөнхийлөгч О.Чулуунбатын хэрэг ба Тан Лу-гийн дуулиан
Сонгуулийн жил байсан болохоор дээдсийнхний нэр холбогдсон олон ноцтой хэргүүд илчлэгдэн цацагдаж түмний сонорт хүрснэарээ үнэхээр онцлог он болж өнгөрөв. Хэрэг явдал шийдэгдээгүй, мэн шийдэгдэх явцад нь займруулан арчиж ор мөргүй болгосон явдал бас өдий төдийгөөрөө гарсныг зориуд тэмдэглэмээр санаг-дана. Дээдсийн хүрээнийхний орооцолдсон аливаа хэрэг явдал тэгэсхийгээд л дарагдан өнгөрч, улмаар юу ч биш болон займарч оддог нь нийтлэг үзэгдэл. 2004 онд Монголын чихийг дэлдийлгэсэн онцлог хэргүүдээр бид Монголбанкны Ерөнхийлөгч О.Чулуунбатын гараар орж салхинд хийссэн олон сая долларын хэргийг нэрлэж байна. Эхлээд гадны бохир группээс 130 сая доллар авахаар еэм хэлэлцэн тохирч байсан тухай ноцтой баримт гарч ирж шуугиан тарьсан. Энэ явдлаас хойш түүний.нэр холбогдсон дараагийн хэргүүдийн учиг хөвөрч эхэлеэн гэхэд болно. Ноён О.Чулуунбат өөрийнх нь нэр хүнд хөн-дөгдсөн дээрх ноцтой хэргүүдийн талаар асуусан сэтгүүлчийн асуултад Надтай хол-боотой гурван хэрэг Улсын мөрдөн байцаах газар байгаа. Гэхдээ цагдаад намайг дарамтандаа байлгах гэсэн далд сонирхол байна гэсэн хариулт өгсөн юм. Түүнийг шалгаж байгаагаа УМБГ нуухгүй байгаа төдийгүй хэрэг явдал нэлээд ээдрээтэй болж ирснийг мэдэгдсэн нь олон нийтийн анхаарлыг маш их татаж байна. Оросын нэг жижигхэн дампуу банкинд Монголын хөрөнгөнөөс арван сая долларыг хадгалуулах нэрээр аваачаад өгчихсөн, тэгээд тэр банк нь дампуурчихсан ноцтой баримт гарч ирж шуугиан тарьсан нь асуудлын нэг л хэсэг. Түүний нэр холбогдсон олон ноцтой хэргүүдийн ердөө л нэг нь гэсэн үг. Монгол улс хүүхдэдээ арван мянган төгрөг өгч чадахгүй хэрүүл уруул дэгдэн гэдеэндээ хөлөө хийлцэж суухад энэ хүн Монголын хөрөнгөнөөс арван сая доллар үгүй хийчихээд өөрийгөө өмөөрөөд явж байна. Олдох биз, юун сүртэй юм гэх маягийн үг шидчихээд ийн хөлөө ачаад сууж байгаа Монголбанкны ерөнхийлөгчийн алдсан мөнгөө авч ирэх ёстой хугацаа нь дуусаад нэг хоно-чихлоо. Алдсан мөнгийг нь ч авчруулдаггүй, албан тушаалаас нь ч огцруулдаггүй бахь байдгаараа байж л байна. Монгол орны өмнө ямар гавъяатай болоод энэ эрхэм ингэж эрхэлж тоглож байдгийн учрыг олон түмэн олж ядан харж байна.
Бидэнд иреэн мэдээллээр бол Монголбанкны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт тавихаар зэхэж байсан цагдаагийн албаныханд дээрээс маш хүчтэй дарамт ирсэн байна. Та нар Монголбанкны ерөнхийлөгчийн нэр хүндэд халтай шалгалт хийж, тэр мэдээллээ үндэсний хэмжээний том сонинуудын анхааралд хүргэчихлээ, юу хийснээ мэдэж байна уу хэмээн дээрээс өндөр дуугаар зэм шидсэн сураг тодорхой хүрээнд яригдаж байна. Хэрэв цагдаа ямар нэгэн дарамтнаас болж энэ шалгалтаа зогсоох буюу эсвэл хэргийг хэрэгеэхгүй болговоп сүүлийн хэдэн жил ард түмнээс араи ядан олж авсан саин нэрээ алдах болно. Ийнхүү ацан шалаанд орсон тэдний хэрхэн яаж хөдлөхийг харах л бидэнд үлдэв. Өөр нэгэн ноцтой хэргээр цагдаагийн хурандаа нар болон улс төрийн зарим нэгэн томчуудын нэр холбогдсон Тан Лу-гийн хэргийг нэрлэж байна. Тагнуулынхны гарт баттай орж ирсэн энэ хэргийн баримт сэлтийг устаж алга болж эхэлеэн гэх мэдээлэл мөн нууц хүрээнд яригдаж байна. Тэдний нэр хүндэд ихээхэн халтай бичлэг бүхий тавин хуурцаг маань танагдсаар байгаад цөөрч хориодхон ширхэг үлдсэн мэдээ ч бас олдов. Саун, баар, биллиардын газар, ресторан, зочид буудал нэрээр халхавчлан орж ирж манайд нууцаар алт угааж, зэр зэвеэг хуримтлуулж байсан хятадын гэмт бүлэглэлүүд одоогоор шалгаг-даж байгаа ч энэ хэргийн баримтуудыг устгах үйл ажиллагаа хэдийнэ хийгдээд эхэлеэн гэх мэдээлэл сэтгэл түгшээнэ. Уг хэргийн талаар бидний олж бичсэн мэдээ мэдээллүүд, нийтлэлүүдийн мөрөөр манай хариуцлагатай уншигчид хэдэн арваараа утасдан баяр хүргэж, улам эрч хүчтэй, улам шударга ажиллахыг хүсч байсныг дуулгахад таатай байна. Цаашид бид шударга үнэний талд баттай зогсч, үнэний харанга дэлдсэн хүчирхэг үйл ажиллагаагаар та бүхэнд бэлэг барьж байх болно. Ил болдог доодсынхны биш, далд болдог дээдсийнхний хэргийг илчлэхийн төлөө илүү анхаарна. Гагцхүү хууль хүчнийхэн нэг нэгэндээ найр тавин үйлчилж, эрх мэдэлтнүүдийн өмнө сүүлээ шарвагануулан зусардахгүй байгаасай хэмээн ихэд хүснэм.

Дайнд нэгтсэн Монгол цэргүүд ба Г.Аззаяа
Өнгөрч буй онд олон улсын мэдээллийн хэрэгслээр явсан ихэнх мэдээлэлд Ирак гэсэн үг багтаж байсныг хэн ч үгүйсгэхгүй биз ээ. Иракт ардчиллыг тогтоож, энх тайван амгалан байдлыг тогтоох гэсэн зорилготой АНУ-ын эвсэлд дэлхийн олон орон нэгдэж орсны нэг нь Монгол. Хэдийгээр энэ эвсэлд нэгдсэн шийдвэрийг буруутгасан дэмжсэн янз бүрийн л хандлага манайханд байсан ч эвсэлд нэгдсэн орны хувьд монгол цэргүүд Ирак руу томилолт евөрлөсөн билээ. Магадгүй ахпагч Г.Аззаяатай холбоотой тэр нэгэн хэрэг болоогүй байсан бол их эзэн Чингис хааны цэргүүд Багдадыг үнсэн товрог болгосон тухай Ж.Бушийн илтгэлд багтсан тэр өгүүлбэрээс өөрөөр Монгол улс дурдагдахгүй байсан биз ээ. Харин өнгөрсөн хоёрдугаар сарын 18-ны үүрээр Ирак дахь эвслийн цэргийн Чарли нэртэй баазад монгол цэрэг өглөөний 7 цагт ээлжээ хүлээн авчээ. Хүлээж авсан даруйдаа эргэн тойрноо шалгаж, хориотой газар зогсч байсан жижиг тэргийг холдохыг шаардаж хөдөлгөхөд нөгөөх нь удалгүй дэлбэрсэн гэдэг. Харин нэгтом тэрэг польшуудын командлал дор байсан Чарли бааз руу чиглэсэн юм билээ. Энэ бол өөрсдийгөө золиослон бусдад илүү хор хөнөөл учруулдаг алан хядагчдын нийтлэг тактик. Ахлагч Г.Аззаяа цаг алгуурлалгүй чиглэсэн гурван буудалтаар тэргийг зогсоосноор дэлбэрэх бодис бүхий ачааны тэрэг баазад нэвтэрч чадалгүй дэлбэрсэн. Иракт болж байсан олон тооны алан хядлагын нэг хэлбэр болох энэ аргаар цөөнгүй тооны бааз руу ч иракчууд нэвтэрч байсан. Харин Иракт очоод хэдхэн хонож байсан ахлагч Г.Аззаяа үүргээ хариуцлагатай биелүүлснээр монгол нөхөд төдийгүй Польш, Унгар, Словак, Латви, Литви, Филипинийн цэргүүдийн амийг аварч чадсан юм. Буун дуу тачигнасан Иракт 21 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн Г.Аззаяа Булганы хүүхэд аж. Дороо таван дүүтэй айлын том хүү. Түүнийг үүргээ хэрхэн гүйцэтгэсэн талаар монголчууд тэр дор нь мэдэж чадаагүй. Учир нь алан хядагчдаас болгоомжлох бодлогын үүднээс тийн алгуурласан юм билээ. Харин одоо тэр Монголын төдийгүй Польш, АНУ-ын зэвсэгт хүчнээс талархал хүлээж, гавьяа шагнал хүртжээ. Харин түуний нутаг нэгтнүүддээ өгсөн шагнал нь монгол цэргийн чадварыг дэлхийд баталсан явдал юм.

Ил тод Ардчиллынхан
Үүнийг саяхан, хоёр оны зааг дээр болж өндөрлөсөн Ардчилсан намын (АН) ҮЗХ харууллаа. Энэ хурлаар АН даргаа сольсон юм. 2000 онд ардчиллын төлөө намууд нэгдэн АН байгуулагдсанаас хойш дөрвөн жилийн дараа ийнхүү гурав дахь даргаа сонголоо. Энэ нь АН манай орны улс төрийн голлох хүчний нэг, өдгөө төр, засгийн эр-хийг харилцан барьж буй Эх орон-Ардчилал эвслийн гол намын хувьд манай орны улс төрийн амьдралын оны онц-лох 10 үйл явдалд зүй ёсоор орж байна.
Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 18-ны өдөр АН-ын удирдах дээд байгуул-лага ҮЗХ хуралдаж өнгөрсөн сонгуулийн дүн зэргийг авч хэлэлцсэнээс намын дарга-даа итгэл үзүүлэх эсэхийг хөндсөн юм. Ингэснээр санал хураалт явагдаж УИХ-ын гишүүн М.Энхсайханыг гишүүдийн олонхийн саналаар намын даргаас чөлөөлж Монголын парламентын экс дарга, УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг түүний оронд сонголоо. Гэвч энэ үйл явдал араасаа янз бүрийн байр суурь, өөр өөр үзэл бодол, маргааныг дагуулав. Үүнийг тодруулбал, намын шинэ дарга Р.Гончигдорж, түүнийг сонгосон намын ҮЗХ-ны ихэнх гишүүд энэ сонгуулийг ҮЗХ-ны гишүүдийн 126 нь буюу 73 ху-вийн саналаар шийдсэн, дү-рэм журмынхаа дагуу болсон үйл явдал гэж узэж байна. Тэгвэл намын өмнөх дарга М.Энхсайхан өөрөө болон ҮЗХ-ны зарим цөөнх гишүүд Л.Гүндалай, Э.Бат-Үүл нар дээрх үйл явдлыг М.Энхсайханыг гадаадад явсан хойгуур эзгүй байхад нь шийдсэн, дүрэм журмынхаа дагуу болоогүй хуйвалдаан явдал хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнээс үүдэн олон нийт болон сэтгүүлчдийн дунд АН дотор хагарал гарлаа гэсэн ойлголт төрөөд байгаа нь нууц биш.
Маргаантай байгаа энэ асуудлыг цаашид хэрхэн яаж зохицуулж нэг бүр шийдэх нь туе намын дотоод асуудал. Гэхдээ нөгөө талаар дээр хэлснээр АН нь манай орны улс төрийн голлох хүчний хувьд энэ нь олон түмэнд бас хамаарна. Энэ үүднээс буюу ардчиллын олон ургальч, ил тод байдлаар асуудлыг авч үзвэл дээрх уйл явдал нь аливаа ардчилсан, эрүүл саруул улс төрийн хүчинд байдаг, гардагзүйл. АН ардчилсан намын хувьд доторх үйл явдлаа нуудаггүй, асуудлаа идээ бээр болгон ялзруулдаггүй, ил тод нам билээ. Үүнийг саяхны тус нам дотор болсон дээрх үйл явдал ч нэг талаар харууллаа. Харин одоо энэ бүх нийг эв зүйгээр олон түмний эрх ашгийн үүднээс шийдэх үлдэж. Үүнд манай орны ардчиллын гол цөм болох АН-д олон түмэн найдаж харж хүлээж суугаа.
Учир нь Монголд ардчиллыг тэргүүлж энэ үзэл бодлыг хүн төрөлхтөнөөс тээвэрлэн давалгаалж яваа нь Ардчилсан нам билээ. Монголд өнөөдөр ардчиллаас өөр үнэт зүйл үгүй, нийгмийг урагшлуулагч дэвшил, хөгжил бүхий үзэл бодол үүнээс өөр байхгүй билээ. Үүнийг монголчууд өнөөдөр ойлгож мэддэг болж, ардчилалд суралцсаар байна. Их Британийн Ерөнхий сайд агсан Уинстон Черчилль Ардчилал гэж адгийн зүйл. Гэхдээ хүн төрөлхтөн үүнээс өөр зүйлийг бодож олоогүй л байна гэсэн байдаг. Тиймээ, өнөөдөр манай дэлхий дээр хүн төрөлхтний нийгмийн хөгжлийгих бичгийн хүн, нэрт улс төрч Черчиллийн адалсан тэр ардчиллаас өөр өнөө хүртэл урагшлуусаар байгаа зүйл нэгээхэн үгүй билээ.
Энэ утгаар Ардчилсан Намаас өнөөдөр олон түмэн ганц намын даргын асуудлаас гадна Итгэлийн мөнгөнөөс аваад улс орны нийгэм эдийн засаг, хөгжилтэй холбоотой олон асуудалд хариу нэхэн суугаа.

Сэтгүүлийг шоронд хоих жишгийг тогтоох шахав
Энэ жилийн онцлох 10 үйл явдлын нэгэнд нь УИХ-ын гишүүн асан Д.Мөрөнгийн гомдлоор сэтгүүлчийг шоронд илгээсэн явдал яалт ч үгүй орно. Монголын түүхэнд бичсэн зүйлийнх нь төлөө сэтгүүлчийг шоронд илгээсэн явдлын хоёр дахь нь энэ. Гэхдээ түрүүчийнхээсээ илүү дэндүү ил зорилготой, дэндүү хуумгай шийдвэр болсон.
Яахав, тухайн oеийн УИХ-ын гишүүн Д.Мөрөн өөрөө хуульч болохоор шийдвэрт нөлөөлөх өндfр магадлалтай нь oнэн. Нэгэн цагт Цагдаа-гийн газрыг толгойлж байсан хурандаа Д.Мөрөн цагтаа гялалзсан мөрдөн байцаагч явсныхаа төлөө, хийсэн аж-лынхаа төлөө гавьяат хуульч цол хүртсэн. Хүнийхээ хувьд ч, муугүй эр хүн гэгддэг.
Гэтэл түүний Монголын нэг өдөр сонины сурвалжлагч сэтгүүлч А.Эрдэнэтуяаг шоронд илгээсэн үлгэр ингэж эхэлдэг. Тэр цэл залуухан явахдаа эр хүний л жам ёсоор нэг эндэж. Одоогоос 20 гаруй жилийн өмнө Мөрөнтэй учирч явсан нэг эмэгтэй түүний охин үрийг гаргасан тухай мэдээлэл цацагдсан. Хорвоогийн жамаар аавтайгаа хамт амьдрах хувь дутсан бүсгүйг Ууганцэцэг гэдэг. Тэр нь эрүүгийн элемент болчихож.
Надтай хамт саатуулагдаж байсан бүсгүй өөрийгөө УИХ-ын гишүүн Д.Мөрөнгийн охин гэсэн. Түүний ярьснаар Мөрөн охиноо хэрэгт холбогдох тоолонд нэр хүндээ бодоод ч тэр үү, аргалж өнгөрөөхийг хичээдэг гэсэн утгатай ярилцлага нийтлүүлсэн байна.
Уг мэдээллийн мөрөөр тодруулах, баримт цуглуулах үүргийг өөрийн сониноосоо хүлээсэн Монголын нэг өдөр сонины сурвалжлагч А.Эрдэнэтуяа сонинуудад нийтлэгдсэн Д.Мөрөнгийн охин хэрэгт холбогдсон талаархи мэдээллийг цуглуулж эмхлээд гаргачихаж. Харин үүнийхээ төлөө тэр Нийслэлийн Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс зургаан сарын хорих ялаар шийтгүүлж нэг сар баривчлагдаад суллагдсан.
Эрхэм гишүүний нэр төрөө сэргээлгэх нэхэмжлэлтэй дээрх хэргийн шийдвэр ингэж гарна гэж зүүдлээ ч үгүй байсан хэвлэл мэдээллийн ажилтан сэтгүүлчдэд энэ нь төрөөс өгсөн хоёр дахь том цохилт болсон төдийгүй, байнга сонор сэрэмжтэй байхыг сануулсан харанга дэлдсэн. Ямар нэг хэлбэрээр сэтгүүлчдийг айлгаж, буулгаж авах гэсэн зорилгодоо хүрсэн Д.Мөрөн тухайн үед хэвлэлийн бага хурал дээр Энэ миний РК гэж хөөрцөглөж байлаа. Түүгээр ч зогсохгүй, Энэ нь анхны хурлын шийдвэр. Өөр олон сониныг би шүүхэд өгсөн байгаа гэж сэтгүүлчдэд шууд заналхийлж, өөрийн сүр хүчийг харуулах гэж оролдсон. Түүний хэлсэн үгний цаана араас нь та нар ч явах байх шүү гэсэн дапд сүрдүүлэг нуугдаж байсан гэхэд болно.
Чухамдаа төр нь сэтгүүлчдэдээ заналхийлсэн ийм үзэгдлийг ардчилал хөгж-сөн аль ч оронд хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд харин манайд эсрэг жишиг тогтох шах-санд нь онцоллоо. Дөрөв дэх засаглал байх үүргээ биелүүлж яваа сэтгүүлчдэд да-хин ийм зүйл бүү тохиолдоосой.

Хоёр бөхөөрөө Монгол бахархлаа
Чадал нь байгаад зориг нь хүрвэл эрэмбэ зиндаа насыг үл харгалзан зад татах боломж зөвхөн их спортын талбарт бий. Гэвч тиим хувь заяа алдар хүндийн оргил хүссэн болгонд олддоггүй нь харамсалтай. 512, 1024 бөх барилдахад нэг нь түрүүлнэ бусад нь түрүүлдэггүй. Бусад нь түүнийг түрүүлүүлэхийн тулд хамаг бүхнээ зориулдаг мэт. Өнгөрөгч намар дөнгөж хорь хүрч яваа жүдоч Х.Цагаанбаатар Афины дэвжээнд Монголынхоо алтан соёмбот далбааг ганцаараа намирууллаа. Тэрээр Монголд төдийгүй дэлхийд од болов. Бөхийн жүдо барилдаан бол аймаар спорт. Цемент шиг хатуу дэвжээн дээр хэл нүцгэн гарч ирээд өрсөлдөгчийн-хөө хоолойг боох зорилго, дүрэмтэй. Багтраад амиа алдсан тамирчин байхгүй ч ялсан хүн ховор уг спортоор дэлхий даяар хичээллэхийг нь яана. Энх цагийн энэ ирүүл тулаанд -жүдогийн гайхамшгийг узүүлж Чидун жимсний навчаар тэргүүнээ гоёхыг үзлээ. Авлаа. Наймдугаар сарын халуун өдрүүдэд Х.Цагаанбаатар төдийгүй бид хамтдаа бахархацгаасандаа. Х.Цагаанбаатарын хүрэл медаль нь Монголын спортын өнгөрсөн ба ирэх Бээжингийн олимп хүртэлх арав гаруй жилийн туршид гялтайх ганц амжилт л болж таарлаа. Спортын уралдаан тэмцээний эрхэм цорын оргил нь олимп бөгеөд дөрвөн жилд нэг удаа болдог. Тэр нь сонгууль бужигнасан, улс төржсөн өнгөрсөн зун тохиолоо.
Үүнээс сарын өмнө болсон Монгол төрийн их наадамд хотол түмнээрээ цэнгэсэн. Амьд явбал улсын наадам үзнээ гэж. Тэр жил түрүүлсэн бөх тэр жилийн манай хий-морь золбоо хоёр хоорондоо хүйн холбоотой гэж нүүдэлчин удмынхан . бэлгэшээдэг уламжлалтай. Тиймээс ч улсын их баяр наадамд гадаадын бөх барилдуулдаггүй. Дэлхийд ганцхан Монгол наадам энэ өдөр болдог. Долдугаар сарын 12-ны үдээс хойш сая хүн амтай түм түжигнэж бум бужигнасан Улаанбаатарын гудмаар та алхаж үзсэн уу…?
Юун сумо. Юун хөл бөмбөг. Хэдэн оны олимп. Хөдөөд бол энэ өдөр үнээ тугал нийлэх падлий ч үгүй. Бүхий л утга учир нь Монгол их гүрнийг нэвт санагдуулсан энэ жилийн наадамд Агваансамдангийн Сүхбат аварга гурав дахиа түрүүлж, далай хэмээгдлээ. Түүний хурц дайчин, эрмэг зоримог барилдаанууд зөвхөн ялалтаар өндөрлөж, ирж яваа шинэ цагийн Монголын бэлгэ дэмбэрэл боллоо. Их спортод гийгүүлсэн энэ хоёр бөхийн гавъяа лугаа амжилтыг Өдрийн сонин өнөө жил онцгойлон онцолсон нь жам ёсны.

Зоригийн гэх зохиомол хэрэг
С.Зоригийн гэх зохиомол хэргийг тагнуулынхан 2004 онд бий болгох гээд чадсангүй. Энэ нь оны онцлох үйл явдлын нэг боллоо. 2000-2004 онд засгийн эрхийг барьсан МАХН ийм зохиомол хэрэг бий болгохыг тагнуулынханд даалгасан юм. Тэд үүргээ биелүүлж чадсангүй. МАХН-ыханд ингэж захиалах тодорхой шалтгаан бий. УИХ-ын 2000 оны сонгуульд уг хэргийг илрүүлнэ гэж тэд амласан юм. Тухайн үедээ иргэд тэдний энэ амлалтад итгэхгүй байв. Сонгогчдын итгэлийг татах ганцхан зүйл нь хэрэг гарах үед ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Мөрөн туе намаас нэр дэвшсэн явдал байв. Тэрбээр Эвслийн Засгийн газар огцроогүй нөхцөлд хэрэг илрэхгүй гэж хэлеэн нь бусдын дэмжлэг авах нөхцөл болсон юм. Ингэж хэлснийхээ төлөө Д.Мөрөн УИХ-д сонгогдсон гэдгийголон хүн мартаагүй байгаа. Хэрэв УИХ-ын сонгуулийн боегон дээр С.Зоригийн гэх зохиомол
хэргийг тагнуулынхан бий болгож чадсан бол Д.Мөрөн МАХН хоёр тэнгэрт гарах байв. Гэвч бүтээгүй. Бүтээгүйн гол шалтгаан нь уг зохиомол хэрэгт золиослохоор эрх баригчдын захиалгаар Францаас тагнуулынхны хулгайлж иреэн Д.Энхбатын өмгөөлөгч Л.Санжаасүрэн тэдэнд ийм боломж олгоогүй. Д.Энхбатыг Францаас барьсан үйлдэл нь хууль зөрчсөн, С.Зоригийн амь насыг егүүтгэхэд энэ хүн оролцоогүй гэдгийг өмгөөлөгч Л.Санжаасүрэн баримтаар баталсан явдал. Харамсалтай нь өнөөдөр өмгөөлөгч Л.Санжаасүрэн шоронд ял эдэлж байгаа. Тэр хүн тагнуул, цаг-даагийнхнаар С.Зоригийн гэ-дэг зохиомол хэргийг бий болгуулахгүй байхын төлөө өөрөө шоронд ортол Д.Энхбатыг өм-гөөлсөн юм. Тэгэхээр манайд иргэний эерэг төрөөс бий болгодог зохиомол хэрэг гэгчийг устгаж цэг хатгаж чадаа-гүй байна. Өмгөөлөгч Л.Санжаасүрэнд тагнуул, цагдаа, шүүхийхний тулгасан Улсын нууцыг задалсан гэдэг нь эдүгээ зохиомол хэрэг гаргах хуулийн заалт болчихоод байна. Улсын нууцад хамрагдах зүйлийн хүрээ өргэн байх тусам зохиомол хэрэг гарах магадлал өндэр болох юм. Иймд цаашдаа зохиомол хэрэг гаргахгүй байхын төлөө улсын нууц гэгчийн хүрээг маш явцуу хязгаарлагдмал хүрээнд авч үзэж байх ёстой болов уу. Улсын нууц задалсан хэргээр хурандаа, өмгөөлөгч Л.Санжаасүрэнгээс гадна генерал Ж.Баатар ял эдэлж байгаа. Тэд бол шинэ зууны Монгол Улсын анхны улс төрийн хоригдлууд, С.Зоригийн гэх зохиомол хэргийн золиос боллоо.

11 жилийн боловсролын эх тавигдлаа
2004-2005 оны хичээлийн жилд манай ерөнхий боловсролын сургууль сурагчдаа дахин нэг жил улираахаар болж 10 буе 11 жилийн сургалттай тогтолцоонд шилжлээ. Урьд жилүүдэд эцэг, эхчүүд өөрсдийн хүслээр хүүхдээ долоо эсвэл найман настайд нь сургуульд оруулдаг байсан үе ард үлдэв.
Энэ хичээлийн жилд долоо, найман настнууд бүгдээрээ сургуулийн боего ахлах үүрэг хүлээв. Ялгаа нь найман настнууд нэгдүгээр ангид, долоон настнууд шинээр нээгдсэн ноль бүлэгт. Ийн сургуулийн ачаалал нэ-мэгдсэнээс 0 бүлгийн зарим нь сургууль дээрээ , зарим нь цэцэрлэгтээ хичээллэж эхэлсэн. Долоон настнуудыг нэгийг ч үлдээлгүй 0 бүлэгт хамруулахын тулд улс даяар хүүхдийн тооллого хийж, тэдэнд хичээл заах багш нарыг хүртэл тусгай хөтөлбөрөөр бэлтгэлээ.
Шинэ хичээлийн жилд сурагчид одоо суралцаж байгаа ангиасаа нэг биш хоёр анги дэвшинэ. Нөгөө 0 бүлгийн сурагчид маань шууд л хоёрдугаар ангид орно гэсэн үг. Дээд ангиуд ч ялгаагүй. Өнөө жилээс хойш 0 булэг гэсэн анги дахин гарахгүй бөгөөд хуүхдүүд албан ёсоор долоон насандаа нэгдүгээр ангид орж суралцах эхлэл энэ жил тавигдлаа. Энэ нь Монгол Улс11 жилийн сургалттай боловс-ролын тогтолцоонд шилжих эхний алхам нь болж байгаа юм.
Үүнээс цааш сурагчид 10 жилбиш 11 жилийн боловсрол эзэмшинэ. Ийм тогтолцоонд шилжеэнээр монголчууд дэлхийн боловеролын чиг ханд-лагатай хэл нийлүүлэн алхах боломжтой болж байна, Манайхан аравдугаар ангиа төг-сөөд их, дээд сургуулийн хоёрдугаар куреээсээ гадаа-дын их, дээд сургуульд шал-галт өгөх эрхтэй болдог. Тэнцвэл гадаадад дахиад л нэгдүгээр куреээсээ эхлэн суралцдаг. Тэгвэл хамгийн наад жишээ нь 11 жилийн боловсрол энэ гажгийг алга болгох учиртай.
Мэдээж, шинээр хийж байгаа бүхэнд саад бэрхшээл тохиолдоно. 11 жилийн боловеролыг дэмжиж, шүүмжлэх хүмүүс байгаа ч цааш цаашдын хөгжилдөө муугаа гээж, сайныгаа нэмсээр явах нь шинэ бүхний жам билээ.
Ямартаач 2004 онд манай боловеролын тогтолцоо түү-хэн тэмдэглэлт жил болон үлдлээ.

Ажилгүйдэл, ядуурлыг дагасан алт, ноолуурын хэрэг
Өнгөрөн одож буй хэдэн улирлын турш олныг шуугиулж буй нэгэн үйл явдал нь алт дагасан хэрэг билээ. Их говийн Бага дархан газрын Б хэсэгт цул алтан уул олдлоо гэсэн шуугиан нь УИХ-ын ээлжит сонгуулийн дуулиаңд дарагдан төдийлөн газар аваагүй ч хөдөөгийн иргэдийн хувьд ёстой л энэ газар руу хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж байлаа. Дорноговь аймгийн Хатанбулаг, Өмнөговь аймгийн Ханбогд сумдын зааг дээр, Монгол, Хятадын хилээс хориодхон км-ийн зайд орших Сүүж-Уулын орчимд нэгэн жижигхэн толгойг алтны нинжа нар мэрэгч мэт сэндийлж байгааг бид тухай бүрт дуулгасан. Энд өдөртөө том, жижиг 100-600 орчим машин хөлхөж, олон зуун хүн алтны илэрцтэй гэх чулууг шөнө өдергүй зөөж амьдарцгааж байв. Нийгэм тэр чигээрээ ядуурсны үрээр монголчуудын бараг дөрөвний нэг нь очоод үзсэнийг буруутгах аргагүй ч тэд ёстой хяналтаас гадуур оршиж, Монголын хууль, дүрэм энд зерчигдөхийн дээдээр зөрчигдөн, гэмт хэрэг цагаандаа гарсан байлаа. Энэ шуугиан дундуур алт руу очиж явсан гэр бүлийнхний нэг гишүүн хилчдийн урьдчилж анхааруулсан тэнэмэл суманд өртөн амь насаа алдсан билээ. Өнөөдөр ч алт дагасан нинжа нар хад, чулуу, шороонд дарагдан амь насаа алдсаар…
Түүнчлэн зөвхөн алт ч буе жилийн жилд ноолуурын унэ өсөх цагаар шунал нь хөдөлсөн нэгний хүйтэн зэвегийн үзүүрт бидний дундаас хэн нэг маань өртөн аав, ээж, үр хүүхэд, хань ижлийнхээ элгийг эмтлэн ертөнцийн мөнх бусыг үзүүлсээр хэдэн он элээв. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 11.00 цагт, ноолуурын гурван ченжийг бусдын нүдэн дээр буудаж мөнгийг нь дээрэмдеэн ноцтой хэрэг гарсан. Бүр гэгээн цагаан өдрөөр хотын нэгэн гудамжинд ийнхүү буун дуу гарч олныг цочроосныг өнөөдөр хэн ч мартаагүй. Монголын алт, Монголын ноолуур, Монголын ажилгүйдэл болоод ядуурал нь амар хялбар аргаар амьдрахыг хүсэгчдиин гол зуулга хэвээр 2004 оныг үдлээ.
(өдрийн сонин 2004-12-27 316)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button