Микроавтобусыг үйлчилгээнээс хасч чадах уу

Мөнгө төлдөггуй учраас хүүхэд хөгшдийг авдаггүй, зорчигчдоо мах ачих мэт л чихчихдэг, харилцааны ямар ч соёлгүй, хамгийн их осол аваар гаргадаг тээврийн хэрэгсэл, галзуу юм шиг давхидаг… гэх мэтээр муулаад байх юм бол нөгөө хэдэн микро-нуудаас чинь ганц ч сайн зүйл олж харахгүй. Ингэж хэлүүлэх байдлыг ч тэд өөрсдөө гаргадаг нь бас үнэн.
Нийслэл Улаанбаатарт өдгөө нэг сая орчим хүн амьдарч байна гэсэн судалгаа байдаг. Хэдий багагүй хүн амтай ч Улаанбаатарыг шөнийн амьдралтай хот болсон гэж нэрлэх нь хаашаа ч юм. Гэхдээ л нэг үеэ бодвол олон хүн амтай хотын нэгэн адил дүл болтол олны хөл тасрахаа хэдийнэ больжээ.
Ажлаасаа арай л жаахан оройтчихсон танд аль хэдийнэ амарчихдаг автобус, троллейбус бус шулаачин давраачингаараа дуудуулдаг нөгөө л хэдэн микро автобус л явж, үйлчилж байдаг шүү дээ. Тэгээд ч монголчууд бидний хэд нь байнга таксидаж байх бэлтэй билээ дээ.
Дулаахан, тохилог, хурдан шуурхай гэдэг утгаараа хүмүүсийн дуртай сууж байдаг микро нь автобус, троллейбуснаас илүүтэйгээр нийтийн тээврийн үйлчилгээг гал алдуудчихгүй залгуулж яваа мэт санагдана.
Бидний ам амандаа харааж байдаг микро-г арай өөр өнцгөөс нь харвал ийм байна. Эгэл жирийн бидний хувьд Микро-г хэрэглэхгүй, түүнд суухгүй байж чадах болов уу гэсэн асуулт давхар төрөх юм.
(өдрийн сонин 2004-12-27 316)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button