С.Жавхлан Дуучин хүн тайзан дээр л…

Өдөрт хичнээн урилга авч байна вэ?
-Шинэ жилээр тоглолтонд тэр бүр оролцохгүй байгаа. Хамтран ажипладаг цөөхөн байгууллагуудынхаа баярт л оролцоно.
-Яагаад тэр вэ? Баярын энэ өдрүүдэд өөрийн тань дуу хоолойг сонсох хүсэл-тэй олон хамт олон, хүмуүс бий. Тэдний хувьд сэтгэл дундуур улдэх нь ээ?
-Нэгдүгээрт би шинэ СD-гээ гаргах гээд ид ажилтай байгаа л даа. Өөр бас буе хийх ажил ч бий. Хоёрдугаарт найр хурим ч юм уу ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүйгээр урьсан газар бүхэн очих нь надад утгагүй санагддаг. Манайхан чинь их сонин, юм л бол архи дарс болдог. Энэ бүхнээс дуучин хүн татгалзаж, хоолойгоо гамнах хэрэгтэй.Нөгөө талаас дуучин хүн зөвхөн тайзан дээр л дуулах ёстой.Би ийм зарчим баримталдаг.
-СD гаргах гэж байгаа гэлээ. Бид хэзээ сонсох бол?
-СD маань нэг сарын эхээр бэлэн болно. Уг СD-ний нэг онцлог нь 17 дуутай юм л даа.
-Нэр өгч амжсан уу?
-Хүүгийн бодол гэсэн нэртэй.
-Яагаад ингэж нэрлэх болсон юм бэ?
-Энэ их учиртай. Миний ээж дуулдаг хүн байсан. Ялангуяа Хүүгийн бодол гэдэг дууг их сайхан дуулна. Би бага ч байж, ээжийнхээ дуулахыг дахин дахин сонсоод л баймаар. Харамсалтай нь хоолойны махаа авахуулах болоод эмчийн буруугаас хүүхэн хэлийг нь гэмтээчихсэн гэдэг. Ээж маань үүндээ их харамсдагсан. Гэсэн хэдий ч тухайн үедээ нийслэлд хүртэл урилгаар очиж дуулж явсан.
-Таныг өмнөө том зорилго тавиад түүндээ хүрэх гэж тэмүүлж яваа гэж ярихыг сонсож байсан. Мэдээж дуучин болох нь эхний зорилго байсан болов уу?
-Дуучин болно гэдэг том хувь заяа л даа. Гэхдээ би өөрийнхөө санасандаа хүртэл хийж бүтээж чадахгүй л явна. Дөнгөж дуучин болох гэж ядаж явна. Би өмнөө том зорилго тавьсан нь үнэн. Би боддог юмаа. Дэлхийд, байг гэхэд Ази тивд монголын нүүр царай болох хэмжээний дуучин болох юмсан гэж.
-Та зохиолын дуу ихэвчлэн дуулж байна. Сонгодог урлагт хүчээ сорих бодол бий юу?
-Гучин наснаасаа сонгодог чиглэлрүүгээ дуулна аа.
-Өөрийг тань нэлээд олон тодруулбал дөчөөс дээш хүнтэй байгууллага хамт олонд дуулдаг гэсэн яриа байх юм. Урлаг гэдэг утгаараа ганц хүнд ч үйлчлэх ёстой биш үү?
-Гол нь хүмүүсийг хүндлэхгүй голоод байгаадаа биш. Гэхдээ үүнийг би бодож байгаагүй юм байна. Таван зуун хүн ч бай дөчин хүн ч бай очьё гэсэн бол очно. Өчигдөр л гэхэд гучаад ажилтантай Марал салоныхонтой шинэ жилийнх нь баярт хамт оролцсон. Тэд намайг урьсан учир дуугаа ч дуулсан. Энэ хамт олонтой хамтарч ажилладаг, бас үйлчлүүлдэг болоод тэр.
-Сүүлийн үеийн залуу дуучид ихэвчлэн дууны урлагыг зөвхөн зохиолын дуугаар халхавчлан амар хялбар нэрд гарах гэж тэмцэлддэг болсон шиг. Таны бодлыг сонсоё?
-Миний хувьд өөрийнхөө уран бүтээлийг дөнгөж тарьж эхэлж байна. Түүнийгээ тө-лөвшүүлж, хөгжүүлэх гээд л мэрийж явна. Таны асуултанд дүгнэлт хийх түвшинд хүрээ-гүй. Үүнийг урлагын профессорууд, урлаг судлаачид л хэлэх ёстой байх. Харам-салтай нь ингэж хэлэх зоригтой хүн алга. Тэртэй тэргүй, ямар дуучин монголд удаан амьдрах вэ гэдгийг нийгмийн хөгжил өөрөө ха-руулаад өгнө. Ямар аавын хүү чадалтай тамирчин байсан нь ялгарах цаг удахгүй. Өнөөдөр монголд хэн дуртай нь тоглолт зохион байгуулдаг болсон. Түүнд хэдэн дуучид нь ээлжлээд гараад дуулчихдаг. Тайз засалт байхгүй, сонин содон зүйлгүй опон тоглолтоос үнэндээ залхаж байна. Хажуугаар нь ирээгүй нэгнийгээ муулдаг. Хаа хол Завхан аймагт тоглолтоо хийгээд явж байхад минь хүртэл Бөхийн өргөөнд Жавхлан дуулна гээд зарлаж л байдаг, миний зөвшөөрөлгүйгээр шүү дээ.
-Үлгэр жишээ болчихмоор дуучин алга уу?
-Байлгүй яахаа, залуу дуучдын хувьд л ийм дутагдал ажиглагддаг болохоос Б.Сарантуяа, Т.Ариунаа, Камертон, Номин талст гээд менежмент сайтай дуучид хамтлагууд олон.
-Одоогоос хэдэн жилийн өмнө нийслэлд ирж байсан монгол дээлтэй Жавхлан, одоогийн дуучин Жавхлан хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?
-Ялгаа байлгүй яахав. Хүнтэй харьцахаас өгсүүлээд олон зүйлийг нэрлэж болно. Гэхдээ энэ бүхэн надад хангалтгүй. Илүү ихийг хийж бүтээмээр байна. Үүнийг залуучууддаа уриалмаар байна. Хүссэн хүсээгүй монгол орны ирээдүй ямар байх нь бидний толгой дээр ирлээ.
-Өөрийг тань нэг дуугаа сая төгрөгөөр дуулдаг гэх юм?
-Үнэндээ Монголын зах зээлд байхгүй үнэ л дээ. Замбараагүй олон тоглолтонд л хяналт тавъя гэсэн юм. Хэтэрхий үнэтэй бараа дэлгүүрт амархан зарагддаггүйтэй адилтган ойлгох юм уу даа.
-Нөгөө талаасаа таныг хэтэрхий биеэ тоосон гэх ч юм уу, сөрөг имидж бүрдэж болох юм?
-Би өөрлүүгээ чиглэсэн сөрөг уур амьсгалаас айхгүй байна. Надад урьдаас бодож төлөвлөж, тооцоолсон асуу-дал байдаг учраас тэр. Тэртээ тэргүй би хүний ёсноос га-жууд юм хийхгүй нь л ойлгомжтой.
-Аавыг тань зохиолч хүн байсан гэж сонссон. Таны урын санд шүлгээр нь бүтсэн дуу бий юу?
-Одоохондоо байхгүй. Гэхдээ тиим уран бүтээл хийх бодол байгаа. Тохироо нь бүрдээгүй л байна.
-Сургуульд байхын л дуулдаг байсан гэх. Хүүхэд насны сэтгэлд үлдсэн дурсамжаа хуучлаач?
-Би тавдугаар ангид байл уу даа.Очирбат багш маань бидэнд дуу хөгжмийн хичээл ордог байлаа. Нэг удаа би дуу хөгжмийн хичээл дээрээ муу гарч байсан юмдаг. Одоо бодоход хэтэрхий өөртөө бардаад хичээлдээ суудаггүй байсан болохоор багш маань тийнхүү хашраах гэсэн хэрэг. Магадгүй, миний муу дүнтэй журнал сургуульд маань одоо ч бий байх.
-Нэгэнт уран бүтээлч хүнтэй ярилцаж буй болохоор цаашид хийх гэж буй болон шинэ сонин ажил юу сэдэж буйг нь сонирхохгүй өнгөрч болохгүй нь?
-СD маань бараг бэлэн боллоо. Бас шинээр дуулах хэд хэдэн гоё дуу ч байгаа. Төрсөн нутагтаа FМ байгууллаа. Одоо телевизтэй болгох гээд энэ ажил маань төгсгөлийн шатандаа орж байна. Иймэрхүү л ажилд цаг заваа багагүй л зарж байна. Нутаг орондоо өөрийнхөө чадах бүх-нийг л хийхийг хичээж байна. Надтай хамтарч ажиллаач гэж залуучууддаа уриалж байна. Би боддог юм, хүнийг муулахыг урьтал болголгүй хийж бүтээж буй сайн сайхан үйлсийг нь дэмжээсэй гэж.
-Ойрын үед гэр бүлтэй болох уу?
-Тиим бодол байна. Энэ талаар олон юм яримааргүй байна. Заяаны хань зам дээр гэдэг. Хэзээ нэгэн цагт Жавхлан гэдэг хүн хань ижилтэй болж үр удмаа үлдээх л болно. Гэхдээ хамгийн чухал нь би нэг том юм эхэлчихлээ.Илүү хийж зорьсондоо хүрэх л чухал. Ингэхийн тулд би биеэ тоосон гэж хэлүүлэх, нэр хүндээ уначих вий гэж эмээх аль элинаас нь айхгүй.
-Хөгжмийн зохиолч болон яруу найрагчид шинэ дуу бүтээлээ гэж бодоход гайгүй дуучнаар дуулуулах бодол хэн хэнд нь л байдаг байх. Саяхан нэгэн эмэгтэй өөрт чинь шинэ дуугаа өгөхөд их хэмжээний мөнгө нэхсэн тухай хэвлэлд бич-сэн байсан. Энэ үнэн үү?
-Ор үндэсгүй мэдээлэл байна. Би өөрийнхөө хоолойд тохирсон дуугаа дуулдаг. Мэдээж үг, аялгууг нь харна. Сүүлийн үед хөгжмийн най-руулга, клип, хувцаслалтан-даа их анхаарахыг хичээж байгаа.
-Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын Мөнхрөх ч биш дээ хоёулаа дуугаар дуучин Т.Баясгалан та хоёр уран бүтээлээ эхэлж байсан. Түүнээс хойш хэвлэлүүд янз янзаар л бичлээ. Дуучин Т.Баясгалан таны хайртай бүсгүй мөн үү?
-Хайр сэтгэлийн ямар ч асуудал надад байхгүй. Жирийн л найзууд гэж боддог. Гэхдээ Баясгалантай дахиж шинэ дуу дуулах бодол алга. Сайхан уран бүтээл хийж яваад нь сайшааж явдаг. Ер нь дажгүй байгаа шүү.
-Ая зохиож, шүлэг бичих бодол бий юү?
-Тиим бодол бий. Миний санаад багтаад байдаг юм.
Холын газар усны уртад
Хайртай нутгаа санах юмаа
Хорвоо дэлхий түмний дотроос
Хонгор ижийгээ бодох юмаа… энэ түүний сэтгэлийн дуу. Дуулах бүр тэртээд үлдсэн бага нас, хөдөө ахуй, арай л эрт өөрөөс нь явчихсан аав, ээж нь санаанд нь тодхон. Амьдрал хатуудаа, даанч хатуу. Гэвч хүн гэдэг амыпан жаргалд л ташуурахаас зовлонг даадаг жамтай. Илүү хурц, цуцашгүй болдог ч байж мэдэх Хорь гаруйхан настай залуу дуучинтай ярилцахад ийн бодол төрж суулаа.
(өдрийн сонин 2004-12-27 316)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button