Дэлхийг дэнсэлгэсэн 10 үйл явдал

Европын холбоо хүрээгээ тэллээ
Үүнд Унгар, Кипр, Латви, Литва, Мальта, .Польш, Словак, Словен, Чех, Эстон улсууд багтсан юм. Ийнхүү туе холбоо нь 25 гишүүнтэй боллоо. Энэ жагсаалтыг үзэхэд дийлэнх нь хуучин социалист гэгдэж байсан орнууд юм. Зүүн Европын орнуудаас Европын Холбооны эгнээнд багтах хүсэлтэй улс цөөнгүй байсныг дурдах хэрэгтэй болов уу. Улс төр, эдийн заегийн шалтгаанаар хүрээгээ тэлснээр Европын Холбооны хүн ам нь 20 хувиар нэмэгдсэн буюу 453,5 сая болсон. Харин газар нутаг нь ойролцоогоор 23 хувиар буюу 3,93 сая ам метр тэллээ. Эдгээр орнууд нь эдийн засаг болон улс төрийн хувьд тус холбоонд элсэх болзлыг үнэхээр хангасан эсэх нь өөр асуудал. Энэ нь яавч олигтой үр дүнд хүргэхгүй хэмээн олон шинжээчид сөргөөр харж байгаагаа нуугаагүй. Ямар ч байсан тус холбооны түшиг тулгуур гэгддэг хамгийн гол санхүүжүүлэгч Герман, Францын эдийн засаг төдийлөн сайнгүй байгаа билээ. Өнөөдөр маргааш биш юм аа гэхэд яваандаа эдийн засаг нь бэхжинэ гэсэн үүднээс ийм шийдвэр гаргасан байж болно. Харин шинэ гишүүд нь юуны түрүүн санхүүгийн тусламж авна хэмээн найдаж байгаа, Үүнийгдагаад олон сөрөг үр дагавар гарахыг ч Европын Холбоо урьдчилан тооцеон биз. Хэдийгээр элсүүлэгч, элеэгч хоёрын сонирхол нийцеэн боловч бодит үр дүн нь ямар байхыг цаг хугацаа харуулна.
Афины олимпийн тоглолт
Энэ удаагийн Олимпийн тоглолтыг төрөлх нутаг Грект нь зохион байгуулах болсон нь нэлээд утга учрыг агуулсан шийдвэр байсан юм. Харин зарим нэгэн эрдэмтэд судалгаа хийсний эцэст спортын энэ арга хэмжээг нэлээд эртнээс зохион байгуулдаг байсан тухай бичих болсон. Хэдийнээс эхэлж ийм тэмцээн явуулдаг болсон ч гэсэн дөрвөн жилдээ ганц удаа болдог энэ спортын баярыг дэлхий даяараа хүлээж, шимтэн үздэг. Грекийн тал бэлтгэл ажлыг хугацаанд нь хийж амжихгүй, тасалбар нь зарагдахгүй байна гээд нэлээд шуугисан. Ямар ч гэсэн грекүүд бугдийг амжуулсан. Олимпийн түүхийг өгүүлеэн нээлтийн ажиллагаа ч сайхан болсон.
Монголчууд бид ч анх удаа шууд нэвтрүүлгээр үзсэн. Энэ удаагийн тоглолтод олон жил завсардсан Иракийн баг тамирчид оролцсон явдалд бас нэгэн онцлог нь байсан юм. Энэ нь дэлхий нийтээрээ дайн дажингүй амьдрахыг хүсч байгаагийн илэрхийлэл болсон. Харамсалтай нь сайны хажуугаар саар юм ч байлаа. Тамирчид хар тамхи ATHENS-2004 хэрэглэсэн тухай хэл ам энэ удаагийн тоглолтыг ч тойрсонгүй. Грек улс Олимпийн тоглолтыг зохион байгуулахад 7.2 тэрбум ам. долларын зардал гаргасан гэнэ. Тэгвэл үүнээс чамгүй орлого олдог тухай ч нэлээд бичсэн. Ямар ч байсан дэлхийн 100 гаруй орны шилдэг тамирчид хүч самбаагаа сорьсон хамгийн олон орны тамирчид хуран цугларсан их наадам боллоо. Дөрвөн жилийн дараа Бээжинд дахин уулзатлаа баяртай.
Бесланы эмгэнэл
Жил бүрийн есдүгээр сарын нэгэнд хичээлийн шинэ жилийн нээлт болдог бөгөөд энэ өдрийг хүүхдүүд тэсч ядан хүлээдэг билээ. Харамсалтай нь энэ удаад Оросын Беслан хотын хүүхдүүдийн хувьд баяр биш гуниг болжхувирсан. Эрдмийн их өргөөд анх удаагаа хөл тавьж, а үсэгээ заалгахаар иреэн хүүхдүүд анги танхимдаа орж, ширээнийхээ ард сууж амжаагүй алан хядагчдад барьцаалагдсан. Эхэндээ хичнээн хүн барьцаанд байгаа нь ч мэдэгдэхгүй байсан юм. Янз бүрийн тоо хэлж байсан боловч эцэст 1156 гаруй хүн байсан нь тогтоогдсон. Ингэж оршин суугчидаас нь өөр хэн ч мэддэггүй байсан Хойд Осетийн нэгэн жижигхэн хот дэлхий нийтийн анхаарлын төвд орсон. Хэдхэн метрийн цаана байгаа үрээ яаж байгааг мэдэхгүй эцэг эхчүүд бүхэл бүтэн дөрвөн хоног сургуулийн гадаа зогсч өнгөрөөсөн. Эцэс сүүлдээ аргаа барахдаа хамгаалалтыг сэтлэн сургууль руу дайран орсон юм. Тэд ингээгүй бол бяцхан үрс нь хичнээн хоног барьцаанд байхыг хэн ч хэлж мэдэхгүй. Оросын төр засаг харамсалтай нь үүнийг таслан зогсоож чадаагүй. ДЯЯ-ны тусгай анги, алан хядагчидтай хэлэлцээ хийдгээрээ нэрд гарсан хүүхдийн эмч В.Рушайло зэрэг хүмүүсийг илгээсэн боловч нэмэр болоогүй. Нас барагсдыг оршуулах ажиллагаа бүр ч аймаар байсан гэдэг. Хотын оршуулгын газар багадсан. Энэ хэрэг явдлын улмаас 460 хүүхэд, насанд хүрэгчид нас барж, 600 хүн шархдаж 300 гаруй хүүхэд алга болсон. Тэдний амьд үхсэнийг өнөөдрийг хүртэл тогтоож чадаагүй л байна. Чеченийн террористуудыг буруутгаж байгаа энэ аймшигт хэргийн золиос болсон хүүхдүүдэд туслах хөдөлгөөн дэлхий даяар өрнөсөн юм. Урд өмнө нь ийм олон хүүхдийг барьцаалсан хэрэг гарч байсангүй. Хойд Осетийн удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ албан тушаалаасаа огцорсон боловч энэ нь хүүхдээ алдсан эцэг эхчүүдийн зовлонг нимгэлэх болов уу? Энэ хэргийг үйлдсэн 32 алан хядагчдийн дийлэнх нь нас барсан боловч жинхэнэ эзэдтэй хариуцлага тооцоогүй л байна.
Хамил Карзай Афганистаны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Олон жилийн дайнд нэрвэгдсэн Афганистаны байдал одоо л нэг юм дээрдэж магадгүй гэсэн найдвар төрөх боллор. Өнгөрсөн авардугаар сарын 9-нд болсон Афганистаны Ерөнхийлөгчийн сонгууль нь Пакистанд эхэлсэн юм. Дайнаас зугтаж эх орноосоо дүрэвсэн афганчуудад зориулан тус улсад 1657 санал өгөх цэг ажиллуулсан билээ. Албан ёсны тоогоор Пакистанд Афганистаны 740 мянган дүрвэгеэд амьдарч байгаа. Энэ өдөр 19 настай афганы цагаач бүсгүй хамгийн түрүүнд саналаа өглөө хэмээн reuters агентлаг уламжилсан юм. Сонгуулиас өмнө хүн амаа бүртгэх гээд чамгүй ажлыг амжуулсан бөгөөд нийт 10.5 сая хүн бүртгүүлеэн байна. Афганистаны Ерөнхийлөгчид нийт 16 хүн нэр дэвшиж, гадаадын 227, дотоодын 5000 ажиглагч оролцеон юм. Энэ үеэр нийгмийн дэг журмыг сахиулахаар 10 мянган цагдаа болон тусгай ангийн цэргийг татан оролцуулсан. Ирц хүрэхгуйгээс сонгууль хүчин төгэлдер буе гэгдэж магадгүй хэмээн олон хун сэтгэл зовж байсан билээ. Ингээд Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Хамид Карзай ялалт байгуулсан тухай Афганистаны сонгуулийн зөвлөлийн тэргүүн Султан Бахин албан ёсоор мэдэгдсэн. Засгийн эрхийг барьж байсан талибанчууд сонгуулийг таслан зогсоохын тулд янз бүрийн ажиллагаа явуулсан. Зарим намууд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа ч илэрхийлж байлаа. Ямар ч байсан дотоодын байдал тогтворгүй хэвээр байгаа тус улсын хувьд энэ нь чухал үйл явдал бөгөөд Афганистаныг хөл дээр нь босгох их үйлсийн эхлэл яах аргагүй мөн.
Я.Арафат таалал төгслөө
Хэдэн арван жилийн турш дэлхийн ний-ийн анхаарлын төвд байсан энэ хүнийг бүгд л мөнх юм мэт бодож байлаа. Палестиныг тусгаар уле болгохыг төлөө насаараа тэмцсэн тэрээр зорьсондоо хүрч чадалгүй энэ ертөнцөөс буцлаа. Тэрээр
амьдралынхаа сүүлийн жилүүдийг Рамаллах дахь өргөөнөөсөө гаралгүй гэрийн хорионд өнгөрөөсөн юм. Сүүлийн үед түүнийг хорт хавдараар өвдсөн, үхлийн эрмэгт байгаа хэмээн янз бүрээр бичдэг байлаа. Парисын ойролцоо орших цэргийн Перси эмнэлэгт очсон хойноо бие нь бүр ч муудаж комд орж нэлээд хэд хоног түүнийг үхсэн, үхээгүй хэмээн янз бүрээр мэдээлсэн. Харин үхлийнх нь шалтгааныг одоо болтол албан ёсоор зарлаагүй байна. Зарим нэг нь элэгнээс болсон гэх боловч Франц эмч нар энэ талаар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзаж байгаа юм. Арафатыг таалал төгсөхөд Ойрхи Дорнодын байдал улам тогтворгүй болж, палестинчууд эсэргүүцлийн цуглаан хийж Израилийн хүчний байгууллагатай халз тулж байдлыг улам ээдрээтэй болгоно гэсэн таамаглал дэвшүүлж байсан. Харин нөхцөл байдал бодсоноос хавыуй тайван байна. Арафатын үхлийг хамгийн их хүлээсэн нь Израилийн тал гэвэл буруутахгүй. Я.Арафатыг Ойрхи Дорнодод энхийг сахиулахад хамгийн их садаа болж байгаа хүн хэмээн тэд үздэг байсан. Үнэхээр тиим бол туе бүс нутагт одоо л нааштай өөрчлөлтүүд гарах ёстой. Харин Палестины удирдагчийн эд хөрөнгө, түүний халааг хэн авах зэрэг асуудлыг тойрсон маргаан намжаагүй байна. Түүнийг оршуулах ёслолыг ч төлөвлөсөн ёсоор хийж чадаагүй. Сүүлийн хэдэн жилийг өнгөрүүлеэн Рамаллах дахь өргөөний ойролцоо яаруу сандруу оршуулсан билээ.
Тэнгэрт хадсан нефтийн үнэ
Энэ жил дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ тэнгэрт хадсан билээ. Үүнд хэд хэдэн хүчин зуйл нөлөөлсөн к)м. Юуны түрүүнд Иракийн эсрэг дайн эхэлснээс хойш туе улсаас дэлхийн зах зээл дээр нийлүүлдэг газрын тосны хэмжээ эре багассан. Мэн Оросын нефтийн зах зээл дээр хамгийн томд тооцогддог ЮКОС компанийгтойрсон хэл ам, Венесуэлийн газрын тос олборлох салбарын ажйлчид олон хоног ажил хаялт зарласан зэрэг нь шууд нөлөөлсөн. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр нэг баррель нефтийн үнэ 55 ам.долларт хүрсэн нь улс орны зах зээлийг хямралд оруулж эдийн засагт шууд нөлөөлсөн. Нефтиэс ямар их хамаардагийг дэлхий даяараа мэдэреэн. Олон оронд шатахууны үнэ өсч ЮКОС компани гэрээнийхээ дагуу газрын тос нийлүүлэхээ больсон тул Хятадууд ч яаралтай арга хэмжээ авахад хүрсэн билээ. Сүүлийн саруудад Иракт газрын тос олборлолт харьцангуй сэргэснээс сүүлийн сард нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр хямдраад байна. Гэхдээ хямралын нөлөө одоо болтол арилаагүй байна. Үүний нэг тод жишээ гэвэл Монголд хүртэл шатахууны үнэ өесөнөөс барааны үнэ нэмэгдсэн явдал юм.
Бага Бушийн 2 дахь ялалт
Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль дэлхий нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан үйл явдлын нэг байлаа. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний Ерөнхийлөгчөөр аль намын гишүүн сонгогдохоос гадаад бодлого зэрэг туе улсын баримтлах чиг шугам хамаардаг тул аргагүй биз. Санал хураалт болохоос бараг нэг жилийн өмнөөс энэ тухай дэлхий хэвлэл мэдээллүүд бичсэн. Эцсийн мөч хүртэл нэр дэвшигчдийн хэн нь ялалт байгуулахыг урьдчилан хэлэхийн аргагүй байсан. Ингээд авсан саналынхаа тоогоор ч, төлөөлөгчдийн танхимын суудлын тоогоор ч Ардчилсан намаас нэр дэвшсэн Жон Керригээс илүү олон санал авсан Ж. Буш ялалт байгуулсан юм. Ийнхүү бага Буш хоёр дахь удаагаа дахин дөрвөн жил АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашихаар болсон. Түүнийг терроризмтой тэмцэх нэрийдлээр Иракийн эсрэг цэрэг дайны ажиллагаа явуулж, олон Америк цэрэг харийн нутагт амь үрэгдсэн хэмээн нэлээд шүүмжилж байсан билээ. Нэрт кино найруулагч Майкл Мурын найруулсан Ж.Бушийн тухай баримтат киног сонгуулийн өмнө олны хүртээл болгож дэлхий даяар шуугиан тарьсан боловч тэрээр ялагдсангүй. Зорьсондоо хүрэхийн төлөө тэмцэж чаддаг жинхэнэ Техасын хүн болохоо харууллаа.
Ерөнхийлөгчийн удам Ерөнхийлөгч тэрээр аавынхаа амжилтыг эвдэж чадсан. Одоо бага Бушт эхлүүлеэн ажлаа дуусгаж, үр дүнгээ харах л үлдпээ.
Хар салхинуудын заналхийлэл
Өөрсдийгөө бүгдийг чадна, хийнэ гэдэг байсан хүн төвт үзэл алгуур алгуураар хүн төрөлхтөнөөс холдож байна. Тэд эргээд байгалиа шүтэж, хүн байгаль дэлхийгээс хараат гэдгээ хүлээн зөвшөөрөх болсон. Байгаль ч үе үе гамшиг илгээж уүнийг сануулсаар байна. Өнөө жилийн хувьд хүчтэй газар хөдөлж олон мянган хүний амь эреэдеэн ноцтой явдал болоогүй ч Америк тивийг хар салхи эргүүлдэж, арлын Япон байнгын чичирхийлэлд жилийг үдлээ. Түүнчлэн янз бүрийн нэртэй хар салхинуудын учруулсан хохирол багагүй хэмжээнд хүрэв. Чарли, Франсис,
Иван, Жинни нэртэй салхинууд л гэхэд өнгөрсен наймдугаар сарын 12-ноос есдүгээр сарын 15-ны хооронд АНУ-ыг нэрвэж, түүнээс гадна Карибын орнууд, Япон, Тайвань гэхчлэн Номхон далайн арлууд ч өртсөн юм. Зарим оронд далайн хар салхи юу болох талаар тесөөлдөг ч үгүй байхад өнөө жилийн цуварсан хар салхинаар 2000 орчим хүн хорвоог орхижээ. Мэн олон сая хүн орон гэргүй хоцорсон. Гэхдээ хар салхийг урьдчилан мэдэж, сэргийлсэн учраас дээрх тоо байгалийн гамшгийн хэцүүтэй нь харьцуулахад бага гарсан гэдгийг хЭлэх хэрэгтэй. Зөвхөн Иван салхины дараа л гэхэд Олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс 4.8 сая ам.долларыг зөвхөн орон гэргүй хүмүүст өгөх майханд зарлагадсан байх юм. АНУ-д хар салхины улмаас нурсан байшинд аврах ажиллагаа хийж байсан хүмүүс насанд хүрээгуй хүүхдүүдийг оролцуулан порно кино хийдэг айлын нурангинаас кино хуурцагуудыг олж гэрийн эзнийг цагдаад өгсөн хэрэг гарсан. Хар салхинд гэрээ сүйдпүулээд дээрээс нь нууц ажиллагаа нь мэдэгдсэн тэр хүний тухай мэдээлэл дэлхий даяар хачирхалтай мэдээ болж тархсан нь түүх болон үлдэнэ. Хэд хэдэн хар салхинд нэрвэгдсэн Японд хэдэн өдөр дараалан газар хөдлөлт мэдрэгдсээр байсан нь бас л түүхэнд бичигдэнэ.
Хүмүүсийн сэтгэлийг зовоосон шувууны ханиад
Жилд нэг төрлийн ханиад гардаг болсон нь өнөө цагийн Ази тивийн онцлог бололтой. Өнгөрсөн жил 5АК5 гээд учир нь үл мэдэгдэх аймшигт өвчинд ноёлуулахаа дөхсөн ч дэлхийнхэн энэ онд өнөөх өвчнөө илэрсэн даруйд нь дарж чадсан. Харин шувууны ханиад өнгөрч буй онд дэлхийн хүмүүсийн санааг багагүй зовоож дөнгөлөө. Уг нь энэ өвчин SARS-тай харьцуулахад шинэ өвчин биш ээ. Шувуу ялангуяа хүмүүсийн хэрэглэдэг тахиа, нугасанд халдварлаж, үй олноор устгалд оруулдаг өвчин байсан. Харин энэ жил уг өвчин шувуунаас гахайнд халддаг болох нь мэдэгдэж, улмаар хүнд ч хүртэл халдварлаж, үхэлд хүргэсэн тохиолдол гарсан юм. 2003 оны сүүлчээс эхлэн Таиланд, Вьетнам улсад 32 хүн энэ өвчний вирусаар халдварлагдан нас баржээ. Эхэндээ шувууны ханиад хүнд халдаад үхэлд хүргэсэн талаар хэн ч тааварласангүй. Харин одоо нэгэнт хүнд халддаг гэдэг нь тогтоогдсон. Түүгээр ч үл барам Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ вирус нь гахай, хүнд байх вирустай холилдон, илүү хүчтэй аймшигтай өвчин болж ч магадгүй талаар мэдэгдсэн.
Шувууны ханиаднаас сэргийлэх хамгийн найдвартай арга нь вакцин гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг бөгөөд маш түргэн хугацаанд өөрчлөгддөг бутэц нь эрдэмтдэд боломж олгохгүй байгаа юм. Түүнчлэн энэ өвчнийг Азийн бэрхшээл гэж үзэхээ хэдийнэ больжээ. Дэлхийн бүхий л томоохон судалгааны газруудад уг өвчний талаар судалгаа хийж байна.
Марс дахь дэлхийхний довтолгоон
Хүн төрөлхтний нэгэн мөрөөдөл бол нарны аймгийн бусад гаригуудыг нээж, судалж бас тэнд хэл тавих явдал билээ. Өнгөрч буй энэ он бол сансар судлалын түүхэнд тэмдэглэгдэж үлдэх нь лавтай. Хэдийгээр америкчууд НАСА буюу Америкийн үндэсний сансар судлапын төвийн он боллоо гэж онцолж байгаа
ч энэ явдал дэлхийн бүх хүмүүсийн хувьд чухал он. Хоёр өер системийн өрсөлдөөний үр дүнд урагшилж байсан сансар судлалын явц хүйтэн дайн дууссанаар суларсан нь үнэн. Харин энэ оны эхний сараас дэлхийн хүмүүсийн Марс руу хийх довтолгоо эхэлсэн. Opportunity, Spirit нэртэй роботууд энэ гариг дээрх хайгуулаа эхэлж, янз бүрийн мэдээлэлүүдийг Хеrох фирмийн технологийн тусламжтай 24 цагийн турш илгээж эхэлсэн гэдэг. Ямар ч байсан энэ гариг дээр уе байсан гэдгийг тогтоогоод байгаа юм. Мөн газар бүртээ атмосфер нь харилцан адилгүй гэхчлэн мэдээллээ цуглуулсаар.
Түүнчлэн англичууд ч өөрийн данстай роботоо Марс руу илгээж, эрэл хайгуулыг үргэлжлүүлж байна. Өөрөөр хэлбэл Марс гариг руу дэлхийнхэн довтолж байна. Тэдний энэ эрэл хайгуул, нээлт нь сониучдаа биш юм. Харин дэлхийд цаашид нүүрлэх элдэв бэрхшээлээс сэрэмжлэх явдал гэж хүмүүс ойлгож байгаа.
(өдрийн сонин 2004-12-27 316)