Р.Эмүжин шилдэг сэтгүүлч боллоо

Одоо ч үнэ цэнээ алдаагүй. Он оны шилдгүүдийг шалгаруулдаг New World ёслолын ажиллагаа жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-д уламжлал болон зохиогдсоор тансаг имижээ гээлгүй найман жилийг үджээ. Энэ жилийн New World улам л тансаг болов. Тэр тусмаа бид бур ч баяртай байгаа шүү. Өнөөдөр-ийн Р.Эмүжин New World-ын хамгийн шилдэг нь болов. Жил жилийн шилдгийн шилдгүүдийг Оны сэтгүүлч, Төрийн залуу түшээ, оюутан, сурагч гэсэн төрлөөр шалгаруулдаг.
Залуу лидер клубийн ерөнхийлөгч О.Эрдэнэ-Өлзий, New World сангийн захирал Д.Оюунжаргал, Сангийн сайд Н.Алтанхуяг, Монголын үндэсний телевизийн дарга Ч.Куланда, Өдрийн сонин-ы ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй нөлөө бүхий баг Өнөөдөр-ийн Р.Эмүжинд 2004оны шилдэгсэтгүүлчийн өргөмжлөл, алтан цом, шилжин явах алтан гэрэгэ, нэг сая төгрөгийг гардуулсан. Шагналаа гардах үеэрээ манай Р.Эмүжин талархлын хамгийн товчхон, хамгийн үнэтэй, жинтэй үгийг хэлсэн. Монголын сэтгүүл зүй ардчилалтай байгаасай гэж.
-Эмү баяр хүргэе, энэ үеийнхээ сэтгэлийн догд-лол, хедлелөөс уншиг-чидтайгаа хуваалцах уу?
-Баярлалаа. Сэтгүүлч хүн үнэний дуу хоолой байх ёстой. Ард түмний үгийг, үзэл бодлыг, сэтгэл итгэлийг төрд хүргэдэг гүүр нь байх ёстой. Сэтгүүлч бүхэн энэ үүргээ биелүүлдэг байгаасай гэж хүсч байна. Хэзээ ямагт сөрөг хүчний талд зогсож, хэзээ ямагт үнэний дуу хоолой болж чаддаг Өнөөдөр сониныхоо хамт олонтойгоо баяр, талархлаа хамт хуваалцмаар байна.
-Яг одоо хаашаа яарч байна?
-Ижий, аав хоёртоо дуулгах юмсан гэж яарч байна, хүүдээ яарч байна. 2005 онд яарч байна. Төрийн залуу түшээгээр УИХ-ын гишүүн Б.Батбаатар шалгарч Ерөнхий сайдаас өргөмжлөлөө гардав. Оны шилдэг сурагчаар ЕБС-ийн төгсөх ангийн таван хүүхдийг тодруулдаг. Энэ жилийнхээр Ж.Ичинхорлоо, Б.Батчимэг, Б.Алтангэрэл, Б.Чандмань, Э.Тэлмүүн нар New World-ын шилдгийн өргөмжлөл хүртэв. Тэдний дундаас шилдгийн шилд-гийг зарлахад Нийслэлийн 50 дугаар сургуулийн Б.Алтангэрэл тодорсон. Шилдэг оюутнаар шалгарсан МУИС-ийн ХЗДС-ийн С.Эрдэнэболд, МУИС-ийн ЭЗДС-ийн Ж.Болормаа, СЭЗДС-ийн Н.Баттулга нараас Жамьянсүрэнгийн Болормаа шилдгийн шилдгээр өргөмжлөгдлөө. Ж.Болормаа 2000 онд шилдэг сурагчаар шалгарч байж.
(өнөөдөр 2004-12-27 302)