Монголын мал 2.5 саяр өсчээ

Энэ нь өмнөх оныхоос 2.5 саяар буюу 10 хувиар өссөн гэсэн үг юм. Мал тооллогоор тэмээ 256.3 мянга, адуу нэг сая 999.6 мянга, үхэр нэг сая 835.5 мянга, хонь 11 сая 659.9 мянга, ямаа 12 сая 215.4 мянга тоологджээ. Үүнийг өмнөх онтой харьцуулбал адуу 20.7 мянга, үхэр 42.6 мянга, хонь 903.2 мянга, ямаа нэг сая 562.7 мянган толгойгоор тус тус өссөн үзүүлэлт юм. Харин тэмээ 0.4 мянган толгойгоор хорогджээ. Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 19 аймаг малаа өмнөх оноос 2.4-278.3 мянган толгойгоор буюу таван төрлөөр өсгөсөн байна. Харин Улаанбаатар, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг малаа 10.2-42.6 мянган толгойгоор бууруулжээ. Энэ нь байгаль, цаг агаарын тайван орчинд төл эсэн мэнд бойжиж, хорогдол бага байсантай холбоотой аж. Тухайлбал төл бойжилт эхний есдүгээр сард 8.7 саяд хүрсэн бөгөөд мал 211 мянган толгойгоор буюу өмнөх оноос нэг саяар бага хорогджээ.

/Зууны мэдээ 2004-12-27/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button