Төрийн удирдлагууд шинэ оныг талбай дээр угтана

Харин өнөө жил энэ уламжлал эвдэгдэж 31-ний орой төв талбай дээр Улаанбаатарын цагаан шөнө нийтийн цэнгээнт бүжиг болох аж. Энэ үеэр талбайд гурван тайз засаж гурван дижи зэрэг ажиллах бөгөөд тайзан дээр рок попын одод болон шинэ залуу дуучдын тоглолт болж тэнд хуран цуглагсад цэнгээнт бүжгийн аянд ямар нэгэн зай талбайд баригдахгүй дураараа бүжиглэх боломжтой юм. Хамгийн сонирхолтой нь төрийн удирдлагууд шинэ оноо талбай дээр иргэдийнхээ дунд угтах бөгөөд энэ үеэр хүмүүс зүрхэндээ гараа барьж төрийн дууллаа дуулах гэнэ. Шинэ жил бол дэлхий нийтийн баяр учраас хүмүүс заавал гэртээ он угтах шаардлагагүй юм байна. Харин гэр бүлээрээ талбай дээр ирж шинэлэг маягаар баярлахыг уг цэнгүүний ерөнхий найруулагч Д.Ухнаа уриалж байна.
/Өдрийн сонин 2004-12-27/