Шинэ жилээр ханиад хүрэхгүй сэтгэл амар цэнгэе гэвэл

Томуугаар бүх насныхан өвчлөх боловч бага насны хүүхэд залуус,өндөр настнууд, архаг хууч эмгэгтэй хүмүүсийг хүндээр өвчлүүлдэг онцлогтой. Түм түжигнэсэн шинэ жилийн баяраар бие эрүүл, сэтгэл өөдрөг сайхан цэнгэе гэвэл доорхи зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.
* Халуун ууранд суух буюу хөлрөх, цэгэн иллэг хийх, илчлэг хоол, аарц буцалгаж уух, сонгино, саримс, жимсний чанамалтай цай, аньс, нэрс, нохойн хошууны шүүс уух нь ээлтэй. Соодтой эсвэл зөгийн балтай сүү, цайг халуун бүлээнээр уух хэрэгтэй. Хоногт 1.5-2 литр шингэнийг уу. Мөн А аминдэмийн тосон бэлдмэлийг нэгээс дээш настай хүүхдэд 200000 /олон улсын нэгжээр/оун/ дөрвөн сар болоод нэг удаа уулгана. Төрсөн эхчүүдэд 200000 оун-ийг төрснөөс хойш хоёр сарын дотор нэг удаа уулгана. Гавар, оксацилины тосон түрхлэгийг өдөрт хоёр удаа хамарт түрхэж хэрэглэх. Ялангуяа, өвчтөнтэй ойр байх, ханиалгаж найтааж буй хүмүүстэй уулзах, хамт ажиллах үедээ гавар, оксацилины түрхлэгээс хамрын хөндийн салстад түрхэнэ. Интерфероныг 2-3 дуслаар хоногт дөрвөн удаа хамартаа дусааж хэрэглэнэ. Ханиад, томуугаар өвчилбөл эхний 2-5 хоногт дулаан хэвтэх нь өвчин хүндэрч хүндрүүлэхгүй, бусдад халдвар тараахгүй байх ач холбогдолтой. Амидопирин, парацетамол хэрэглэж болох боловч хүүхэд халуурахад халуун бууруулах эм өгч сэтгэл тайвшрахгүйгээр эмчид үзүүлж зөвлөгөө авах нь чухал.
* Ханиад, томуутай хүүхдийн цээж, хоолой, шилбэний эрээн булчинд гич наах, 30 хэмийн халуун усанд мөрийг нь далд ортол 15-20 минут суулгах, гичтэй, гичгүй халуун усанд хөлийг нь ягаартал нь дүрэх /нэг литр 30 хэмийн усанд 10 грамм хуурай гич хийнэ/, давстай ус, соодтой ус, царван, фурациллинээр хоолойгоо 5-10 минутын зайтай зайлах, соодтой гавартай усны уураар утах, цэр ховхлох зорилгоор чигатуссин, читамон, тарваган шийр, алтайн хандмал, бром гексидин, калийн иодын уусмалыг хэрэглэвэл сайн.
* Хэт хүйтэн ус, ундаа, архи дарс, хөлдүү ногоо, жимс идэхгүй байвал