Та ямар маск хэрэглэдэг вэ?

Олон төрлийн маск байдаг, төрөл бүрийн арьсанд зориулсан, цэвэрлэх, тайвшруулах, арьс сэргээгч гэх мэт.
Түүнээс гадна маскийг хоёр төрөл болгон ангилж болно.
1. Арьсан дээр хатаж, плёнк шиг хучдаг маск.
Ийм маск дулааныг удаан барина, энэ үед арьс цусаар илүү сайн хангагдаж, уян хатан болдог. Маскийг угааж арилгах үед арьсны үхсэн эсүүд арилна.
2. Хатдаггүй маск илүү чийг агуулдаг бөгөөд арьсны эвэрлэг давхаргад шингэж, арьс хөөж томрон, дараа нь ягаан, гоё гялалзсан өнгөтэй болдог.
Маск хэдэн цаг үйлчилдэг, иймээс ямар нэг арга хэмжээнд оролцохын өмнө хийвэл сайн. Гэхдээ маскийг байнга хэрэглэж болохгүй. Арьны эдийн бүтэц хөвсийдөг учраас арьс их ядарч цуцна.
• Арьс сэргээх маск. Нүүрэндээ йогурт түрхэнэ. Эсвэл аарцан дээр хэдэн дусал нимбэгийн шүүс дусаан хэрэглэж болно. 15-20 минутын дараа бүлээн усаар угаана.
• Цэвэрлэх маск. Бүлээн сүүнд талхны дрож уусгана. Эсвэл эмчилгээний шавар ашиглана. Тослог арьстай бол уг шаврыг усанд хийн нимбэгийн шүүс нэмнэ. Харин хуурай арьсанд ургамлын тостой хэрэглэнэ. Маск биежиж хатсаны дараа ховхлон авч, үлдэгдлийг алчуур бүлээн усанд норгон арилгана. Арьсны үхжсэн эсийг арилгах үйлчилгээтэй.
• Арьс татах маск. Өндөгний цагааныг хөөсөртөл хутгаж байгаа зэрэг нимбэгийн шүүс, эсвэл шингэн цөцгий хийнэ. 10 минутын дараа бүлээн усаар угааж зайлна.
• Тайвшруулах маск. Yрэвсэж улайсан арьсанд тохиромжтой. Балжингарам цэцгийн өтгөн цайг хоёр хоолны халбага глинозем буюу хөнгөн цагаант шороо /эмийн санд зардаг Bolus alba/-той хольж хутгана. Арьсандаа түрхэж зузаан алчуураар хучна. Маск хатах ёсгүй. 10-15 минутын дараа бүлээн усаар угаана.
/Хань/35/