Машин доторх секс

Эерэг тал
Ихэнх хүүхнүүд эр хүний хүч чадал, энерги, эрх мэдлийг юунаас ч илүү үнэлдэг, жолооны ард суугаа эр хүн энэ бүхний биелэл. Та 100 морины хүчийг захирч, амраг бүсгүйнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө хариуцлага хүлээж байгаа, иймээс тэр дотроо таныг хүндэтгэж, бишрэн шүтэж, талархаж байгаа. Ялангуяа тэр өөрөө машин барьж чаддаггүй бол!

Сөрөг тал
Гэгээтэй үед, тэр тусмаа машины цонхны шил бууруулагчгүй бол осолтой бусад хүмүүс та нарыг харчихна.
Мөн хэрэв таны машины урд суудал хойш дэлгэгддэггүй бол тэр таны өвөр дээр суух ганц л байрлалаар секс хийх боломжтой. Энэ үед бүсгүй чинь дагзаараа дээш мөргөчих вий болгоомжил.

Зөвлөгөө
• Хэрэв та машин дотроо загас наадуулахыг хүсвэл машинаа замаас гаргаж тавиарай. Сониуч жолооч нар осол гаргаж болзошгүй.
• Ослын тэмдэг тавих хэрэггүй. Машин үнэхээр эвдэрсэн үед хэн ч зогсдоггүй хэрнээ амрагтайгаа янаглаж байхад байсхийгээд саад болно шүү.
• Машинаа заавал гар тоормоз дээр тавиарай. Та хоёрыг ид эрхэлж байхад гэнэт өнхөрч магадгүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button