Та ичимхий хүн мөн үү?

• Олон хүнтэй, дуу шуугиантай газраас зайлсхийж ганцаар байх дуртай
• Яриа хөөрөөг дэмжиж чаддаггүй, үгүй гэж хэлж чадахгүй
• Хүний нүд рүү харж чадахгүй ичиж, нүүр нь улайдаг
• Yргэлж хий мөрөөдөж байдаг, эсвэл өөрийгөө үргэлж шинждэг
Ичимхий хүн олны өмнө биеэ барьдаг, зөв хариултыг мэдэж байсан ч сэтгэл догдлон буруу ярьдаг эсвэл дуугүй өнгөрдөг, эв хавгүй хөдөлгөөнтэй, нүүр нь нэг цайж, нэг улайж байдаг.
Тэр өөртөө үргэлж Миний тухай хүмүүс юу гэж бодож байгаа бол? гэсэн асуулт тавьдаг. Өөрийн гадаад төрх байдал, амьдрал, зан авир, байдалд үргэлж доогуур дүн тавьж, өөрийгөө Би тэнэг, муухай, юу ч хийх чадваргүй гэж үздэг.
Ичимхий хүний энэ байдал, зан авир, байдалд үргэлж доогуур дүн тавьж, өөрийгөө Би тэнэг, муухай, юу ч хийх чадваргүй гэж үздэг.
Ичимхий хүний энэ байдал түүний амьдралд маш их саад тотгор учруулдаг, өөрийгөө бүрэн хэмжээгээр дайчилж чадахгүй, найз нөхөдгүй, өөрийн боломжоос доогуур амьдралыг сонгодог.
Энэ нь бүх юманд хамаатай, жишээлбэл ханиа сонгох, мэргэжил эзэмших, зугаацах цэнгэх гээд.
Ичимхий хүн өөрийн боломжоо дандаа алддаг, өөрийгөө бусдаас царай муутай, авьяас чадвараар дорой гэж үздэг учраас. Ичимхий хүн хамгийн эрхэм хүнийхээ дэргэд нүүр нь улайж, юм ярьж чадахаа байн, биеэ барьдаг. Орой нь өөрийгөө харааж, бүгдийг буруу хийсэн гэж шаналдаг.
/хань/35/