Хүний биеийн 1 кг жинд 8 г архи ногдвол амь насанд аюултай

Найр, хүлээн авалтанд очихын өмнө луувангийн шинэхэн шүүс нэг аягыг уух хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг. Түүнд агуулагддаг антиоксидант ходоодны салслагийг архинаас найдвартай хамгаалдаг тул өглөө аймаар шартахгүй.
Эм хүн эр хүнээс бага уугаад согтдог.
Гэхдээ маш бага хэмжээний архи ч эм хүний дааврын тэнцвэрт байдалд нөлөөлж, тестостерон буюу бэлгийн дур хүслийн дааврыг нэмэгдүүлдэг гэдгийг тогтоож аваарай. Харин эрчүүдийн дааврын түвшин өөрчлөгддөггүй. Их хэмжээний архи эр эмийн аль алины ч бэлгийн хүслийг бууруулдаг. Энэ үед эм хүн сэтгэл санаа өндөртэй, харин эр хүнийх буурдаг учраас аль аль нь догшин түрэмгий болдог. Жолоо барьдаг хүмүүст сануулахад архи уумагц шууд биед задарч гадагшилж эхэлдэг, гэхдээ хүний бие нэг цагт 7 г спирт саармагжуулдаг. Ийм учраас 2 л шар айраг, эсвэл 1 л вино уусан хүн 10 цагийн дараа л эрүүл болно.
Согтолтыг багасгахын тулд
хөвөнд 1-2 дусал нашатырын спирт шингээж, согтуу хүний хамраас 5-10 см зайд минутаас хэтрүүлэлгүй хугацаанд барина. Дараа нь өрөөнд агаар оруулж, хүйтэн жин толгойд тавина.
Эмийн бүтцэнд ордог ихэнх бодис согтууралтыг улам ихэсгэдэг төдийгүй энгийн согтолтыг эмгэг болгож хувиргадаг яагаад гэвэл этилийн спиртийг задралтыг саатуулдаг. Иймээс архи ба эмийг цуг хэрэглэж болохгүй. Архи хэтрүүлж хэрэглэвэл хордох аюултай. Хүний биеийн 1 кг жинд 8 г архи ногдохоор бол амь насанд аюултай гэж эмч нар үздэг. Жишээ нь 70-75 кг жинтэй эр 0.5 л цэвэр спирт /2.5 шил архи/ уувал үхнэ. Чанаргүй, элдэв хольцгүй архи улам хортой.
/Хань/35/