Элдэв зөвлөгөө

• Цайвар өнгийн савхин дээрх толбыг карбонат магнези, тальк буюу нунтаг каолин ба нарсны скипидар буюу бензинээр арчиж цэвэрлэдэг. Уг холимгийг түрхээд дээр нь шил тавьж дарна, хүнд юм тавьсан ч болно. Хатсаны дараа сойзоор арилгана.
• Өмдийг дотор талаас нь эхэлж индүүддэг. Бүх оёдол, халаасыг индүүдээд зөв харуулна., эхлээд дээд хэсэг, бүсэлхий орчмыг индүүднэ. Дараа нь давхарлаж нугалаад эхлээд дотор талыг дараа нь гадна талаас индүүднэ. Марлиа хуурай болтол индүүдэх ёстой.
• Өвдөг гарсан өмдний дотор талыг усаар норгож, дараа нь эргүүлж өмд ба чийгтэй марлийн завсар хуурай даавуу хавчуулан индүүднэ.
• Өмдний индүүдлэгийг удаан тогтооё гэвэл 1л савантай усанд 1 хоолны халбага цагаан цуу байхаар тооцоолж уусмал бэлдээд түүнд мариа норгож, индүүднэ. Эсвэл 0.5 л усанд 1 цайны халбага цагаан цуу хйисэн усанд марлиа норгож индүүдээрэй.
• Индүүдлэгээ удаан байлгая гэвэл дотор талд нь крахмалтай уусмалаар норгоно. Индүүн дээр үлдсэн крахмалыг арилгахдаа даванд үрнэ.
• Өмд ба марлиа хаттал индүүдэх хэрэгтэй, дараа нь өмдөө өлгөж байлгасны дараа өмсөнө.

/Хань/35/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button