Төв Европын их сургуулийн 2005 оны зуны сургалтанд урьж байна

2005 онд ТЕИС 14 төрлийн зуны сургалт зохион байгуулах бөгөөд сургалт бүрийн дэлгэрэнгүй танилцуулгыг интернет дэх тус хөтөлбөрийн цахим хуудаснаас үзэж болно. Монгол улсаас өргөдөл нь шалгарсан оролцогчид тус хөтөлбөрийн тэтгэлгээр эдгээр сургалтуудад оролцох боломжтой.

Тавигдах шаардлага
– Дээд боловсрол эзэмшсэн их дээд сургуулийн нийгмийн ухааны багш, мэргэжлийн судлаачид, тухайн салбарт ажилладаг магистрант, докторантууд байх;
– англи хэлийг сайн эзэмшсэн байх;

Жич ТЕИС-ийн нийгмийн ухааны хөтөлбөрүүдэд нэг хүн жилд нэг л удаа хамрагдаж болно. Жилийн дотор ТЕИС-ийн нийгмийн ухааны хоёр өөр хөтөлбөрт хамрагдсан хүн дөрвөн жилийн дараа оролцох ёстой. ТЕИС-ийг төгссөн хүмүүс эх орондоо их сургууль, коллежид багшийн ажил эрхэлж буй тохиолдолд сургалтад оролцохыг зөвшөөрдөг.

Сургалтын чиглэл, хугацаа
Сэтгэхүйн танин мэдэхүй
Сэдэв Соёлд суралцахуй, даган дуурайх, гар урлалыг ойлгохуй Харьцуулсан хэтийн төлөв 2005.07.04-15
Сургалтын удирдагч Георги Гергэли, Унгарын Шинжлэх Ухааны академи

Харьцуулсан шашин, Шашны түүх
Сэдэв Номзүйн уламжлал Эрх мэдэл ба номзүй 2005.07.04-15
Сургалтын удирдагч Азиз Аль Азме, Унгарын Төв Европын Их Сургууль

Түүх, Дундад зуун судлал
Сэдэв Дундад зууны Европын хууль ба зөрчилдөөн 2005.07.18-29
Сургалтын удирдагч Уоррен Браун, АНУ-ын Калифорнийн Технологийн Институт

Олон улсын харилцаа
Сэдэв Еврази болон ойрхи дорнодын угсаатны улстөр 2005.07.04-15
Сургалтын удирдагч Эрин Женн, Унгарын Төв Европын Их Сургууль
Сэдэв Даяаршил, Засаглал ба Олон улсын харилцааны онол / зайн сургалттай/ 2005.07.11-22
Сургалтын удирдагч Рожер Коэт, АНУ-ын Өмнөд Каролинагийн их сургууль/ НҮБ-ын их сургууль

Үндэстэн судлал
Сэдэв Төв Азийн Түүх ба Үндэстэн судлал 2005.07.04-15
Сургалтын удирдагч Аблет Камалов, Казахстаны Аль Фараби Үндэсний Их Сургууль
Сэдэв Угсаатан судлал ба Үндэстэн судлал 2005.07.18-29
Сургалтын удирдагч Ашутош Варшни, АНУ-ын Мичиганы их сургууль

Улс төр судлал, Төрийн бодлого ба Захиргаа
Сэдэв Орон нутгийн засаглал судлалын талаарх Европын зуны сургууль
Удирдах ухаан ба Орон нутгийн ардчилал Удирдах ухаан өөрчлөлт хийж чадах уу? 2005.07.04-15
Сургалтын удирдагч Павел Сваневич, Польшийн Варшавын их сургууль
Энэхүү сургалтад өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа нь 2005 оны 4-р сарын 8 бөгөөд сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг вэб хуудаснаас үзнэ үү.

Социологи, ба антропологи
Сэдэв Үндэстэн хоорондын урсгал, бүтэц, хөгжлийн тухай санаа 2005.07.04-15
Сургалтын удирдагч Жудит Боднар, Айс Каглар, Унгарын Төв Европын Их Сургууль
Шалини Рандериа, Швейцарийн Цюрихийн их сургууль
____________________________________________________________________________________
Бодлогын асуудлаар зохиогдох сургалтууд

Хууль эрхзүй судлал
Сэдэв Ардчиллын харилцааг дэмжих аргууд- анхан шатны сургалт, Өөрчлөлт хийх
боломж-Ахисан шатны сургалт 2005.07.04-15
Сургалтын удирдагч Лела Лав, АНУ-ын Ешивагийн Их Сургуулийн хуулийн сургууль
Жэймс Кобен , АНУ-ын Миннесотагийн их сургууль

Төрийн бодлого ба хөгжил
Сэдэв Иргэний нийгмийн байгууллагууд 2005.07.11-15
Сургалтын удирдагч Дайан Стоун, Төв Европын Их Сургуулийн Бодлого Судлалын төв
Жон Яанг, Их Британийн Хөгжлийн Институт

Төрийн бодлого
Сэдэв Засгийн газар хоорондын эдийн засаг, санхүүгийн харилцаа, орон нутгийн
санхүүгийн удирдлага /зайн сургалттай/ 2005.07.04-15
Сургалтын удирдагч Жозеф Хегедус, Унгарын Метрополитаны судалгааны хүрээлэн
Адриан Ионешку, Будапешт дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэн
Сердар Илмаз, Дэлхийн банкны хүрээлэн, Вашингтон, АНУ
Хот судлал
Сэдэв Хотын асуудлуудын стратеги хандлага 2005.07.04-15
Сургалтын удирдагч Ливи Ианаси, Румын улсын Архитектор, төлөвлөлтийн их сургууль
Каталин Паллай, Хот төлөвлөлтийн мэргэжилтэн, Унгар

Төрийн удирдлага
Сэдэв Авилгалын эсрэг стратегичласан хяналт ба байгууллагын оролцоо 2005.07.04-15
Сургалтын удирдагч Фредерик Галтунг, Тири сүлжээ, Лондон, Их Британи

Бүрдүүлэх материалууд
Өргөдлийн маягт
Хэвлэсэн ном, судалгааны ажлын жагсаалт
Тухайн сургалттай холбогдсон судалгааны сонирхлоо илэрхийлсэн санал
Англи хэл дээр бичсэн болон бичиж буй өгүүлэл, судалгааны ажил
Сүүлийн үед хэвлүүлсэн англи хэл дээрх өгүүллийн хуулбар /хэрэв байгаа бол/
Англи хэлний мэдлэгийг баталгаажуулсан сертификатууд /хэрэв байгаа бол/

Өргөдлийн маягт болон бусад материалыг англи хэл дээр бүрдүүлж манай байгууллагад 2005 оны 2 дугаар сарын 10-ны дотор ирүүлнэ үү. Өргөдөл өгсөн хүмүүс 2005 оны 2 дугаар сарын 11-нд 1500 цагаас англи хэлний ярилцлагад орно.

Манай хаяг
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв, Соёлын Төв өргөө, Хүүхдийн номын ордны 1-р давхарт Утас 316293, 319016 Факс 326941, Харилцах хүн Ж.Оюунтүлхүүр, Дээд боловсролыг дэмжих хөтөлбөрийн зохицуулагч
Email [email protected] website www.earcmn.org http//www.ceu.hu/sun/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button