Сайд Т.Очирхүү цахилгаан, дулааны үнийг нэмэхийн төлөө байна.

Ирэх оны эхнээс л үнэ дан хийтэл нэмэгдэх нь баттай болж байгаа бөгөөд харин яг хэдэн хувиар вэ гэсэн эцсийн шийдвэр хараахан
гараагүй байна. Үнэ нэмэх тухай асуудлыг Эрчим хүчний зохицуулах газраас Түлш, эрчим хүчний яамандаа өргөн мэдүүлж, яам нь асуудлыг зөвшөөрөөд байгаа бололтой.
Гэсэн мөртөө үнэ нэмэх, нэмбэл хэдэн хувиар вэ гэсэн эцсийн шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах газар нь өөрөө гаргадаг юм байна. Энэ талаар ярьсан сайдын үгэнд анхаарлаа хандуулна уу.
Түлш эрчим хүчний сайд Т.Очирхүү
-Эрчим хүчний зохицуулах газар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цахилгаан, дулааны эрчим хүчнийхээ үнийг нэмнэ. Энэ бол сайдын асуудалд хамаагүй. Нүүрсний уурхайнууд эрчим хүчний үйлдвэрлэлийг бодож үнээ тогтвортой байлгасаар байгаа бүгдээрээ алдагдалд орсон. 1993-1994 онд цахилгаан нэг хэсэг тасарч, хэцүүхэн байх үед зээл авч байв. Тэгвэл өнөөдөр гэрэлтэй, дулаахан байна. Хүмүүс Би яагаад гэрэлтэй, дулаахан газар ороод ирэв гэдгээ бодож байх хэрэгтэй. Нүүрсний уурханууд, цахилгаан станцууд мөнгө төгрөг гаргаад өөрсдийнхөө засварыг хийж чадахгүй бол бүгдээрээ харанхуй, хүйтэн нөхцөлд амьдарна. Ингэхгүйн тулд эрчим хүчний үнийг нэмэхээс өөр арга байхгүй. Автомашин унаж тансагллаад, өдөр болгон өсч байгаа бензин мөнгө төлөн машин дотроо аьдрах уу, эсвэл автобусан суугаад цахилгаан, дулааныхаа үнийг төлж өвлийг гэрэлтэй, цахилгаантай, дулаантай давмаар байна уу?
Энд сонголт хэрэгтэй. Бензиний үнэ өсөөд байхад яагаад машинаа тавьчиаж чадахгүй, талах тарианы үнэ ч нэмэгдлээ, яагаад дуугүй байгаа юм бэ. Эрчим хүчний үнээ төл.
Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг, хувцасныхаа үнийг төл. Мах, гурил, талхандаа мөнгөө төл. Бусад юмыг болих хэрэгтэй шүү дээ. Цахилгаан, дулааны эрчим хүчний үнийг нэмэх нь зайлшгүй хэмээн сонины сурвалжлагчид ярив.
-Үнийг яг хэдэн хувиар нэмэх бол?
-Энэ бол сайдын ч, УИХ-ын гишүүүдийн ч мэдэх асуудал биш. 2001 онд Эрчим хүчний зохицуулах газар гэж байгуулагдаадд тэд үнийг тогтоодог болсон. Тэр газраас л асуу. Уг асуудалд сайдын хувьд хутгалдвал хууль бус, донор байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй гэж байгаа үйлдэл болно. Эрчим хүчний зохицуулах газар Засгийн газар нэг бол лтатаас /дотаци/ өг, нөгөө бол үнийг ингээд нэмье гэж санал болгож байгаа. Дизелийн түлш, сэлбэг материалын үнэ өссөн. Бүх салбарын үнэ ханш өсчихөөд байхад эрчим хүчнийх тогтвортой байгаад байдаг. Бусад нь галзуурсан юм шиг өсч байна шүү дээ. Үнэ нэмэхээс өөр аргагүй. Би үүгээрээ сонгогчдын эсрэг байна уу гэвэл тийм биш. Сонгогчид маргаашийн өдөр гэрэлтэй, дулаахан байхын төлөө л ингэж байгаа юм.
/2004.12.28 Бизнесийн мэдээ/