Хартай нөхрөө аяндаа зүгээр болно гэж найдах хэрэггүй

Хайртай хүндээ хартай байх нь аргагүй мэт боловч бодит амьдрал дээр танд жинхэнэ там болж хувирах аюултай.
• Таны өнгөрсөн, улирсан дурлалын явдал залууг чинь бачимдуулдаг
• Таны анхны дурлал амьдралын чинь хамгийн том алдаа гэж итгүүлэхийг оролддог
• Жирийн танил, найз /эмэгтэй байсан ч/ учир зүггүй шалгаадаг
• Эрэгтэй танил танд байх ёсгүй
• Түүнээс илүү ухаантай, азтай, сексийн чадавхитай залуу байж болзошгүй гэж харддаг.
• Түүний таамаглал үндэслэлтэйг битүүгээр ойлгуулахад таны амьдрал там болж хувирбал найз залуу чинь дэндүү хартай гэсэн үг.
Хэрэв та аажимдаа, гэр бүл болсны дараа зүгээр болно байх гэж найдвал дэмий амьдралаа үрнэ. Удах тусам нөхрийн чинь хар улам хэцүү бүр өвчний шинжтэй ч болох нь бий.
/Хань/34/