Гоо сайхан харагдахын тулд үе үе хоолоо сойх хэрэгтэй

Энэ өдөр шингэн их уу. Ногоон эсвэл жимсний цай, сахаргүй жимс, ногоон шүүс уугаарай. Бөөрний ажиллагааг сайжруулж, бодисын солилцоог хэвийн байлгахад шингэн хэрэгтэй. Амттан, амьтны гаралтай өөх тос, давс, архи хэрэглэхгүй байхыг хичээ.
• Будааны өдөр Бие организмаас ус, шаарыг гадагшлуулдаг. 200 г будааг давсгүй чанаж, 5 хэсэг хуваана. Будаатай хамт чихэрлэг бус алим, ногоо идэж болно. Түүнээс гадна будааны өдөр 2-2.5 л шингэн, цай, шүүс, минерал ус/ ууна.
• Жимсний шүүсний өдөр Зөвхөн жимс ногооны шүүс, минерал ус, ургамлын цай 3-4 л уугаарай. Тамхи, архинаас хол байж, кофе, цай бүү уугаарай /ногоон цай болно/
Биеэ арчлах
• Ваннд орох. Усанд орохын өмнө аяга ус ууна. Иллэгийн бээлий эсвэл сойзоор биедээ иллэг хий. Орох усандаа 2-3 хоолны халбага хуурай сүү /1л шингэн сүү байж болно/ хийж хагас цаг хэвт. Усны хэм 37 хэм байна.
• Уурын ванн. Нүүрний арьсны нүх сүвийг нээж цэвэрлэдэг, цусан хангамжийг сайжруулдаг. Багваахай цэцгийн ууранд толгойгоо алчуураар бүтээж байгаад 10 минут ут. Сүүлд нь тэжээлийн тос түрхээрэй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button