Эрчүүдэд өгөх зөвлөгөө

Дур тавилт ба хугацаа
• Та амьдралын хэв маягаа эргэж сайн хар даа. Та зурагт үзэж амрах дуртай юу? Хэтрүүлж иддэг, архи их уудаг, тамхи татдаг уу? Энэ тохиолдолд яах ёстойг та өөрөө мэдэж байгаа байх
• Та удаан хугацаагаар бэлгийн харьцаанд оролгүй явдаг уу? Хэрэв тийм бол тогтмол хурьцал хийж бай.
• Хурьцлын үед хөдөлгөөнөө түр зогсоож бэлэг эрхтнээ үтрээнээс гаргалгүй хэсэг амар, тэгээд үргэлжлүүл, үүнийг хэд хэдэн удаа давтаж болно.
• Жирэмслэхээс сэргийлж, хурьцлаа тасалдуулж болохгүй, үүний оронд бэлгэвч, эм зэрэг өөр арга хэрэглэ.
• Танд ийм байрлал илүү тохиромжтой, та дээш харж хэвтээд, эмэгтэй таны дээр, эсвэл эмэгтэй хажуу тийш харж хэвтээд та араас гэх мэт.
• Хурьцал хийхийн өмнө сөргөөр нөлөөлж болох гадны хүчин зүйлсийг анхаар, гэнэт хүн өрөөнд орж ирэх гэх мэт, орчноо таатай болго.
Шинэ хүнд өгөх зөвлөгөө
• Хурьцал анх хийх гэж байгаа эр хүнд эхлээд хөөрхөн биш, том үтрээтэй эмэгтэйтэй турших ёстой. Тэгвэл ухаанаа алдахгүй, хэт өдөөгдөхгүй.
• Эхлээд тэр хурьцлын үед 3 удаа гүехэн, 1 удаа гүн оруулж сурах ёстой, нийлээд хурьцлын үед 81 удаа хөдөлвөл зохино. Хэрэв дур тавих гээд байвал бэлэг эрхтнээ түр гаргана, гэхдээ бүр сугалахгүй, үтрээний амнаас 2-3 см орчимд байлгана. Тэгээд дахин хийнэ.
• Дараа нь 5 удаа гүехэн, 1 удаа гүн хийж сурна.
• Хамгийн сүүлд 9 удаа гүехэн, 1 гүн хийж сурах ёстой.
• Тэвчээртэй байвал та бүхнийг чадна.
Эмэгтэйчүүдэд өгөх зөвлөгөө
• Хэрэв түүний хийж байгаа таалагдахгүй бол шууд биш, харин өглөө, өдөр эсвэл орой хэлээрэй, гэхдээ инээмсэглэн, эелдэг зөөлөн хэлээрэй.
• Бүү их шүүмжил, таныг ч бас шүүмжлэх юм байгаа гэдгийг бүү март.
• Та сексийн сэдвээр ярихыг санал болго, хоёр биенийхээ секс зөгнөл, хүслийг ил гарга.
Захирах тушаах маягаар харьцаж огт болохгүй, сэтгэл дундуур байгаагаа бүү ил гарга, байдлыг хэт хүндрүүлж болохгүй.
• Хоёр биендээ хайртай бол ямар ч бэрхшээлийг туулж чадна.