Гайморитын шинж

Ханиад, хавдар, үрэвсэлт өвчин /томуу, улаан бурхан, улаан эсэргэнэ бусад халдварт өвчнүүд/, мөн таславч хамар муруйх, ур гарахад хамрын хөндий өөрөө цэвэрлэгдэхээ байж, нус гадагшлахаа больдог. Эхлээд нус гарах нь ихэсдэг, дараа нь хамрын шуухинаа тусч идээ бээр гардаг. Хэрэв 7 болон түүнээс олон хоног хуримтлагдвал бактерийн халдвар орж, гайморит болно. Заримдаа хэд хэдэн хөндий зэрэг гэмтэх нь бий.
Аз болоход ихэнхдээ өөрөө арилж хэвийн байдалдаа ордог. Заримдаа шүд цоорох өвчин, шүд ба эрүүний элдэв эмгэг өвчнөөс болоод гайморит үүсдэг.
Гайморитын шинж бие сулрах, толгой ба шүд өвдөх, хамрын хөндий, шанаа, чамархайгаар хүндэрч өвдөж, нүүрний тал өвдөнө, идээ бээр ялгарна, заримдаа эвгүй үнэртэй, хамраар амьсгалж болдоггүй, нулимс гоожих, үнэртэх чадвар буурах, халуурах, даарах чичрэх гэх мэт. Заримдаа хацар, доод зовхи хавдана.
Заримдаа хурц гайморит архагшдаг. Улмаар уушгины хатгаа, архаг бронхит, багтраа болж даамжирдаг. Хамрын хөндий тархинд ойр байрладгаас заримдаа менингит, тархины бүрхүүлийн үрэвсэл, тархины буглаа, тархины судас бөглөрөх аюултай.
Гайморит өвчний үед антибиотик уух, антигистамин эм бүтээгдэхүүнд, хамрын дуслууд /санорина, нафтизин, галазолин/ эсвэл ксимелин спрей хэрэглэвэл идээлэхээс урьдчилан сэргийлнэ. Гэхдээ эдгээрийг архаг өвчин хурцдах үед 5-7 хоног хэрэглэх ёстой. Хэрэв удаан хэрэглэвэл /ялангуяа судас агшаах үйлчилгээтэй эм хэрэглэсний дараа/ эмийн ханиад болж даамжирна, энэ үед хамрын салслаг бүрхүүлийн судсууд эм хэрэглэсэн ч агшихаа байдаг, тэгээд мэс заслын арга хэрэглэхээс өөр аргагүй болно.
Гайморит хүндрэхээс сэргийлж эхний өдрүүдэд гэрийн нөхцөлд хэрэглэж болох энгийн олон арга байдаг. Гайморит дээрээ тахианы чанасан өндгийг бүлээнээр нь эсвэл халуун давстай уут тавьж болно. Ердөө 5-10 минут халаахад хангалттай. Мөн төмс чанасан усны уураар амьсгал. Бас балжингарам цэцгийн, гааны хандыг хэрэглэж болно. Нягт алчуураар юүлүүр маягийн юм хийж, өргөн үзүүрээр халуун устай савыг бүрхэж, нарийн үзүүрийг хамартаа хүргэнэ. Огцом хүчтэй амьсгалж болохгүй, хамрын салслагийг түлж болзошгүй. 10-12 минут утна.
Гэхдээ ууранд утах зэрэг дулаанаар үйлчлэх нь гайморитыг эмчлэхэд тэр бүр ашигтай байдаггүй. өвчилсний дараах эхний 2-3 өдөр л дулааны үйлчилгээ ашигтай. Хэрэв өвчний шинж тэмдэг хэвээр бол цаашид ингэж болохгүй улам дордуулна. Дулаанд микробууд хурдан үржиж, гайморит идээ бээрийн хэлбэрт шилжинэ.

//Хань/35/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button