Тохиолдлын секс баяр баясгалан авчирдаггүй

Найз бүсгүйчүүд нь хүнтэй суугаад байдаг, харин та ганцаараа насыг барах нь ээ гэсэн эмзэглэл, айдаст бүү автаарай. Учир нь энэхүү айдас таныг түр зуурын, хөнгөн зарим тохиолдолд бүр аюултай харилцаанд оруулж болзошгүй. Хэрэв эмэгтэй хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж доогуур байвал эр хүн байх хүслээ гүйцэлдүүлж болно гэж ойлгон эргүүлэх нь бий.
• Тохиолдлын секс өөртөө итгэх итгэлийг бууруулдаг. Ийм тохиолдолд партнёр чинь таныг хүндэлнэ гэдэг эргэлзээтэй.
• Эр хүний өчүүхэн төдий анхаарал, халамжийн төлөө та түүнтэй заавал сексдэх албагүй.
• Эр хүн танд хичнээн сайн байгаа мэт харагдавч тийм эсвэл үгүй гэж хэлэх эрх танд хэзээд бий шүү.
• Хөөрхий минь энэ ч миний хойноос их гүйсэн шүү гэх мэтийн өрөвдлийн секс танд баяр баясгалан авчрахгүй.
• Ямар нэгэн нөхцөлтэй, албадлагын гэмээр эргэлзсэн сексээс аль болох зайлсхийгээрэй.