Худлаа хэлэх арга

Өглөө амрагтайгаа загас наадуулснаас болоод ажлаас хоцорсон гэж даргадаа хэлж чи чадах уу?
Маргааш нь биллъярд тогломоор санагдаад ажлаа тасалчихсан тухайгаа, нөгөөдөр нь эмээ өвдсөн гэж үнэнээ хэлбэл итгэнэ гэж бодож байна уу?
Наймааны түншээсээ хэдийг салгахаа мэдэхгүй учраас, эсвэл найзуудтайгаа шар айраг шимж байгаа болохоор уулзаж чадахгүй гэж түншдээ шууд хэлэх үү?
Бааранд танилцсан хүүхнийдээ очиж аяга кофе уугаад шөнө дундаас хойш ирлээ гэж эхнэртээ хэлж зүрхлэх үү?
Тэнд энэ бүх тайлбар таалагдахгүй нь мэдээж. Сайн хүмүүсийг гомдоогод яахав. Харин худлаа хэлэхдээ гараа нуугаарай. Таны нүүр царай хэвийн байсан ч гартаа үзэг, асаагуур, тамхи эргэлдүүлэх зэргээр оролдвол таны сэтгэлийн дотоод хөдлөлийг илчлээд өгнө. Мөн ярьж байгаа хүний нүд рүү эгцэлж хар. Элдэв сул үг хэлж болохгүй. Учир нь худлаа хэлж байгаа хүн элдэв сул үг их хэрэглэдэг. Хэт будлиантай олон холбогдогчтой, ээдрээтэй түүх зохиовол өөрөө ч будилж болзошгүй. Нөгөө хүн танаас лавлаж асуух, эсвэл дахиж ярихыг гуйвал өөрөө бүдэрнэ шүү. Санаанд үлдэцтэй жижиг зүйл, нарийн ажиглалт ямар ч түүхийг амьдралтай болгодог. Худлаа ярьж байхдаа бодит хүний нэр овгийг бүү дурьд. Хорвоо бөөрөнхий, чиний хэлсэн тэр хүн чухам тэр цаг мөчид наад хүнтэй чинь утсаар ярьсан юм бил үү, эсвэл дотнын найзтай нь.
Хэт үнэмшмээргүй түүх ярьж болно, гэхдээ 3 жилд нэг удаа. Энэ аргаар ярилцаж байгаа хүнээ үнэн ярьж байгааг эсэхийг дүгнэ. Тэгээд түүнд худлаа хэлэх муухай, муухан худлаа хэлэх бүр ч муухай гэж сануулаарай.
/Хань/35/