Хүүхнүүдээ эр хүний дур ханалтын нууцыг мэдэж ав

1-р нууц. Эр хүний дур ханалт өөртөө итгэх итгэлээс нь маш их хамаардаг. Жишээ нь олонхи эрчүүд бэлэг эрхтэнийхээ хэмжээг их анхаардаг. Хэрэв өөрийгөө жижигхэн эрхтэнтэй гэж боддог бол хайрын оргил мөчдөө яаж сэтгэл хангалуун байж чадах билээ. Үнэн хэрэгтээ цагаан, хар арьст эрчүүдийн бэлэг эрхтэн боссон үедээ дунджаар 13-18 см урттай байдаг байна. Гэхдээ арван эр тутмын нэгний бахархал нь хөвчирсөн үедээ 10-12 см байдаг нь сексэд огтхон ч муугаар нөлөөлдөггүй. Харин хөвчирсөн үедээ 10 см хүрдэггүй бол эрхтэнээ томруулах мэс заслын тухай бодож болох юм. Тиймээс хайртын чинь бахархал 10 см-ээс доошгүй л бол урам зоригийг нь нэмж үг хайрлахгүй магтаж байгаарай.
2-р нууц . Сулралаас айх айдас. Ямар нэгэн шалтгаанаар хүссэн үедээ эрхтэнээ хөвчрөхгүй бол эрчүүд сулралтай болчихлоо гэж айдаг байна. Эр хүн ихэвчлэн сэтгэл зүйн шалтгаанаар зарим тохиолдолд ийм байдалд ордог. Ажлын ачаалал, сэтгэхүйн хямрал зэрэг олон шалтгаанаар эр хүний сэрэл өдөөгдөхгүй болж эрхтэн нь хөвчирдөггүй. Тийм тохиолдолд эмч нар ихэвчлэн түр хугацааны тухтай амралт, идэвхтэй хөдөлгөөн, зөв хооллолтын дэглэм мөрдөхийг зөвлөдөг. Мөн нэгэн баярт мэдээ дуулгахад орчин үеийн шинжлэх ухаан сэрэл өдөөгч төхөөрөмжийг бүтээгээд байна. Өмднийхөө дотор талд бэлэг эрхтэндээ энэ бяцхан төхөөрөмжийг зүүснээр эр хүний бэлэг тэмдэг чинь хэрэгтэй үед зөрүүд загнаж чадахгүй болно.
3-р нууц. Буруу хооллосноос эрчүүд сексийн хүндрэлд ордог. Ялангуяа өөх тос ихтэй хүнд хоол нь эр хүний дур ханалтад муугаар нөлөөлдөг нь нотлогджээ. Тиймээс эзэгтэй нарт зөвлөхөд нөхөртөө унтахынх нь өмнө луувангийн шөл, ногооны салат, самар, далайн гаралтай хүнс, хясаа, сам хорхой, төрөл бүрийн загас зэрэг бэлгийн дур ханамжид нь муугаар нөлөөлөхгүйгээр хөнгөн зууш өгч байгаарай. Оройн хөнгөн зуушин дээрээс нэмэх нь хундага улаан дарс. Дарс сэрлийг өдөөж, сексийн мэдрэмжийг нэмэгдүүлдэг.
4-р нууц. Сексийн үед ярьсан хэрэгтэй хэрэггүй яриа эр хүний дур ханамжийг шууд үймүүлж чаддаг хортой. Ихэнх эрчүүд яг амтат мөчүүдэд ямар ч сэдвээр ярилцах дургүй байдаг. Нөхөр, эсвэл амраг тань яг алтан агшинг амталж байх үед нь Чи надад хайртай юу? , Чи хэзээ надад дурласан бэ? гэх мэтийн тэнэг сэдвүүд дур ханалтыг нь үймүүлж орхидог байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button