Хэрэв сэтгэл чинь хөрөөд байвал яах вэ?

Шок эмчилгээ
Таны хайртай эр өө дутагдалтай байг л дээ, аймаар юм энд алга. Гэхдээ та болон таны хүүхдүүд түүний архи уудаг, худлаа хэлдэг, хэрүүл зодооноос болоод зовж шаналж яваа бол түүнтэй эвлэрч мэдээж болохгүй. Энэ тохиолдолд түүнийг зөвхөн шокийн аргаар л өөрчилж магадгүй.
Нэгэн гэр бүлийн түүхийг авч үзье. Гэр бүлийн хосууд хайр сэтгэлээр гэрлэжээ. Нөхөр нь Л ганцаар тэнэх дуртай, хүссэн үедээ хаашаа ч хамаагүй яваад өгдөг, хүүхдүүдтэй болсон хойно ч энэ заншлаа хаясангүй. Л даргадаа өөрөө санал болгон, эхнэртэйгээ зөвлөлгүй, удаан хугацааны томилолтоор яваад өгдөг, энэ үед эхнэр нь хоёр жаахан хүүхэдтэйгээ үлддэг байв. Бүсгүй нөхөртэйгээ ярилцах гэж оролдсон боловч Чи намайг мэднэ шүү ээ. Би ингэж мөнгө олж байна. Чи надтай суухдаа ямар хүн гэдгийг минь мэдэж байсан шүү дээ гэж амыг нь тагладаг байв. Ингээд тэдний харьцаа мухардалд оржээ. Эхнэр нь нөхрөө өөрт нь хайртай хэвээр гэдгийг мэдэж байсан учир тэсээд л амьдардаг байв.
-Есөн жил ингэж амьдарсны эцэст эхнэр нь гэнэтийн шийдвэр гаргав. Энэ үед хүүхдүүд сургуульд явж, эхнэр нь ажиллаж байлаа. Нэг бүтэн сайн өдөр эхнэр нь жижиг өрөөндөө нүүж оров. Тэгээд нөхрөө ирэхэд тайвнаар Чамд эхнэр хэрэгтэй гэдэгт би итгэлгүй байна. Ер нь эхнэртэй хүний амьдрал чамд хэрэггүй бололтой. Энэ үеэс эхлээд бид нэг байрандаа, гэхдээ тус тусдаа амьдрах болно. Тэгэхээр чи надад урьдчилан мэдэгдэлгүй юу дуртайгаа хийж болно гэлээ. Нөхөр нь их гайхсан ч эхнэр нь их шийдмэг байгааг хараад эвлэрчээ. Тэр өдрөөс эхлээд эхнэр нь гэр бүлийн зардлын хагасыг гаргаж, зөвхөн өөртөө болон хүүхдүүддээ хоол хийдэг боллоо, харин Л хоол идэхийн тулд гуйх хэрэгтэй болжээ. Бас түүнийг загас наадуулах гэхээр эхнэр нь зөвшөөрсөнгүй.
Ингээд Л эхнэрээ өөртөө татахын тулд эхлээд кинонд, дараа нь зоогийн газарт урив. Хэрэв түүнийг эхлээд урьдчилан ажил руу нь утасдаж хоол идье гэж урихгүй бол эхнэр нь хаашаа ч цуг явдаггүй байжээ. Эхний үед тэр гэртээ байхаа бараг болив. Удалгүй бохир хувцас нь уул овоо шиг болж, Л амралтын өдрүүдэд түүнээ угаадаг ажилтай боллоо. Түүний оймс саарал хүрэн өнгөтэй, цамц нь ноорхой юм болж хувирчээ. Нэг удаа эхнэрээ ажил тараад ирэхэд тэр Хоёулаа дахиад гэрлэе гэжээ. Одоо Л ямар нэг алхам хийхдээ эхнэрийнхээ сонирхлыг бодолцдог болсон ба өөрийн дуртай ажлаа ч орхиогүй.
Та гэр бүлийн харьцаанаас болж, гутарч гунин, Юу ч хийсэн байдал өөрчлөгдөх биш гэж бодож болохгүй. Ил гаргаагүй уур хилэн, бууж өгөмтгий, өөрийгөө дорд үзсэн байдал энэ бүхний шалтгаан нь болж байгаа. Та нөхөртөө эсэргүүцэл илэрхийлэхээс айж, бүх бурууг өөртөө авдаг. Yүний хамгийн муу нь юу вэ гэвэл эрт орой хэзээ нэгэн цагт тэр таныг буруутгаж эхэлдэг. Хэрэв тэр секс хүсэхгүй бол таныг онцгүй харагдаж байна гэнэ, ажлаасаа халагдвал та өөрийг нь өглөөд сэрээгүйгээс боллоо гэсээр сүүлдээ хэрэв тэр таныг зодож эхэлбэл та ийм л байх ёстой мэт хүлээн авах болно. Ингээд та өөрийгөө хүндлэхээ байж, түүний зөв гэдэгт итгэж эхэлнэ.
Энэ тохиолдолд аль болох хурдан хөдлөх хэрэгтэй, түүнийг өөгшүүлээд, ингэж байлгаад байхгүй гэдгээ ойлгуул. Хамгийн гол нь түүнд бүү бууж өг, тэр үүнийг таны хайрын илрэл гэж бодохгүй, харин зөвшөөрөл мэт хүлээн авна.
Өөрийгөө хамгаал
Заримдаа шок ч тус болдоггүй. Тэр хуучин хэвээр бусдыг, таныг зовоосоор л байгаа тохиолдолд та түүнийг аврахаасаа нэгэнт өнгөрчээ, тэгэхээр амиа бод. Өөрийгөө сэтгэлийн хямралд орж, цөхрөхөөс авар. Мэргэжлийн хүмүүст эмч, сэтгэл судлаач нарт хандаарай. Чухам ийм тусламж танд хэрэгтэй байж мэдэх юм.