Хүүхдийг зодож хүмүүжүүлэхээс айлсхий

Хүүхдийг хэт хатуу чанга дэглэмд барих нь харгис явдал юм. Эцэг эхийн хөндий хүйтэн харьцаа хүүхдийг мөн харгис болгож, уур хилэн, хорслыг төрүүлдэг. Хэрэв эцэг эх нь ухаалаг шаардлага тавьдаггүй бол энэ нь хүчээр түрэмгийлэн давах гэсэн оролдлого, доромжлол болон хувирдаг бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт энэ харгис харьцаа өөрсдийн нь эсрэг чиглэнэ.
Хүүхдүүд томчуулын аливаа харьцаанд маш гайхалтай, амархан дасан зохицох чадвартай, томчуудын хүсэл болон хэрэгцээ шаардлагыг даган хувирч өөрийгөө гаргуунд гаргаж, золиослодог. Энэхүү шинж чанар нь тэдэнд өөрийн жинхэнэ би-г хадгалан үлдэхэд тус болдог байна. Бид хүүхдийнхээ эерэг талын хажуугаар тэдэнд бас ёс суртахууны сөрөг туршлага хуримтлагдаж байгааг ажигладаг. Тэд үнэмшилтэйгээр худлаа хэлэх, ил тод долигонох, сайхан хуурмаг аашлан гуйж хүссэндээ хүрдэг.
Эцэг эхийн чанга, догшин харьцаа хүүхдийг хоёрдмол ааштай болгож, тэр хүүхдийн биеэ авч явдаг ердийн арга болон хувирч, эцэг эх болон найз нөхдийн өмнө долигонуур зантай болгодог. Мөн түүний нүүрэнд байнгын өрөвдмөөр хуурамч инээмсэглэл тогтож, харин цаана нь уур хорсол, үзэн ядалт нуугдаж байдаг. Хүүхэд догшин ширүүн эцэг эхээсээ айдаг тул тэдэнд таалагдахыг мэрийж эхэлнэ. Хүүхдийг айдас удирдаж байгаа цагт түүнд сөрөг гашуун туршл