Хүүхдээ ажилсаг хөдөлмөрч болгохыг хүсч байна уу?

Энэ үед нь зөв дэмжиж тусалж хэр чинээнд нь таарсан ажил хийлгэж сургах хэрэгтэй. Гэтэл эцэг эхчүүд маань чи чадахгүй хойшоо бай гэсээр байгаад хүүхдийг би чадахгүй гэсэн ойлголтыг бий болгодог. Эхлээд хоолоо өөрөө идэх гэхэд нь асгана гээд халбагадаж өгөөд, шал арчих гэхэд нь заваан гэж шалны алчуур өгөхгүй зэргээс хүүхэд ажил хэрэгч бус, хөдөлмөрт дургүй, идэв санаачлагагүй болж өсдөг байна. Эцэг эх нь хүүхдийнхээ өөрөө хийх гэсэн эрмэлзлийг нь дэмжиж тусалж байвал хөдөлмөрийн дадал сууж гэрийн ажил хийж сурдаг. Хүүхдийг биеийг нь даалгаж хэрэгтэй цагт нь эцэг эх нь зөвлөгөө өгч тусална гэсэн итгэл төрүүлэх хэрэгтэй. Үүнийг хүүхэдтэйгээ хамт ажилласны үр дүнд л бий болгоно. Хүүхэдтэйгээ хамтарч гэрийн ажлаа хийж байх хэрэгтэй. Энэ нь хүүхдийг баярлуулж бас ажилд сургадаг. Хүүхэд дээ жижигхэн шүүр, тоос арчих зөөлөн гоё алчуур аваад өгчихвөл тэр өөрөө тоглох зуураа гэрийн ажилд ороод өгнө шүү дээ. Эхлээд тэр эцэг эхдээ туслан тоглож, дараа нь жижиг үүргийг гүйцэтгэдэг болно. Тэгээд хүүхэд томрох тусам гүйцэтгэх үүрэг нь өсч ирнэ.