Хэрэв таны нөхөр тулган шаардвал

Гэхдээ ямар нэг зүйлд өөрийгөө зориулах, золиослох нь дандаа муугаар төгсдөг. Эхний үед тэр оройдоо эхнэрээ байхгүйг их хайртай учраас тэвчих болно, харин яваандаа эрт орой хэзээ нэгэн цагт өмнө чинь шаардлага тавина, нэг бол жирийн эмэгтэй шиг гэртээ сууж, нөхөр хүүхдээ арчил, эсвэл салаад ганцаар мөнгөө ол. Тэд ингэхдээ өөрийн тав тух, ханийнхаа эрүүл мэнд, хүүхдүүд, уламжлал дагаж мөрдөж байгаа чухам алийг баримталж байгааг хэлэхэд хэцүү.
Энэ тохиолдолд сайн бодох хэрэгтэй. Зөвхөн хайртай бөгөөд хамт байхыг хүсэж байгаа учраас түүний бүх нөхцлийг зөвшөөрөх нь яарсан хэрэг болно. Нэгдүгээрт тэр таны хувь заяаг, таны хувийн хүслийг тэгж хамаагүй ичгүүртэй захирч байгаа бол танаас ялгаатай нь өөрт чинь хайртай нь юу л бол. Харин ч эсрэгээр байж магадгүй. Тэр ажил хэрэгч ашигч хүн,тэгэхээр таныг татгалзахад удаан бодох нь юу л бол. Хоёрдугаарт энэ бол чухам та өөрөө ганц биеэр бие даан шийдвэр гаргаж, урган гарах үр дагавруудын хамт гэрийн зарцын ажилд очиж байгаа асуудал. Таны хань өөрийн ятгалгаа их үнэмшилтэй явуулж байгаа ч түүнд ашигтайгаар шийдэхийн өмнө сайн бодох хэрэгтэй.
Гэрийн эзэгтэй гэдэг бол юуны өмнө хувь ерөөл юм. Танаас хүссэн учраас гэрийн эзэгтэй болох биш харин өөрөө ингэх нь дээр гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргах ёстой. Үүнд тооцож үзэх зүйл
1.Эмгэнэлт явдал болж байгаа мэт царайлах хэрэггүй. Ингээд насан туршдаа гэр сахих боллоо гэж. Энэ амьдралд мөнх юм гэж ер байдаггүй. Энэ мэргэжлээр ганц хоёр жил ажиллаад үзэхэд гэмгүй. Гэхдээ таны одоогийн ажил тийм ч сонирхолтой биш цалин бага бол юугаа бодсон юм?
2.Нөхрөөсөө санхүүгийн хувьд хамааралтай болно гэсэн ганц шалтгаанаар гэрийн эзэгтэй болохоос татгалзаж байгаа бол сайн бод, гэртээ суугаа хэрнээ яаж мөнгө олж болох тухай бод, сэтгэ. Байнгын цалин мөнгийн тухай биш харин хааяа өөрийн мөнгөтэй байх тухай ярьж байгаа шүү дээ. Сайхан оёж хатгаж нэхэж сурах, хоол хийх, мараме нэхэх зэрэгт суралцвал үе үе найз, танил нөхөддөө өөрийн юмаа борлуулж болно. Гэхдээ болгоожтой бай, хэт их эрчимтэй ажиллаад нөхрийнхөө дургүйг хүргэв. Тэр таныг гэрийн ажилдаа дуртайг л хараг. Түүнээс илүүгүй. Тэрнээс гадна энэ бүхэн бурхан өршөөг! Нөхөргүй болсон үед хэрэг болно.
3.Гэрийн ажил гээд өөрийгөө хаяж огт болохгүй. Нөхөр чинь таныг гэртээ, гал тогоондоо байлгахын төлөө их тэмцэж байсан ч таны бодол санаа зөвхөн ахуйн асуудал хавиар эргэлддэг болж, өнөө сайхан гоолиг бие тань таргалж өөхөлсөн үед таныг тоохоо болино гэдгийг үргэлж санаж яв. Шейпинг, усан сан, үсчин, номын сан зэрэг сайхан зүйлс байдгийг бүү мартаарай.
4.Ажиллаж хөдөлмөрлөж байсан үеийн найз нөхөд, холбоо сүлбээгээ бүү алд. Үе үе сайхан харьцаатай байсан тэдэн рүүгээ утасдаж бай. Үүний эерэг тал гэвэл та үргэлж шинэ мэдээлэлтэй байх ба бас шаардлагатай үед эргээд ажиллах боломж үлдэнэ шүү дээ.
5.Зарим мэргэжлээр хоёр жил ажиллахгүй байхад ур чадвараа алдаж хоцрогдох аюултай байдаг. Жишээлбэл мэдээллийн технологи. Гэхдээ та 1,5-2 жилийн дотор ном сэтгүүлийн тусламжтай, мэргэжилтнүүдийн зөвлөгөө давталганд сууснаар өөрийгөө цэнэглэж чадна, харин дараа нь практик ажил хэрэгтэй. Хэрэв та удаан хугацаагаар ажиллахгүй бол шинэ мэргэжил эзэмших талаар бодоход зүгээр.
6.Ямар нэг шалтгаар жишээлбэл хүүхдийн хичээл давтуулахад хэрэгтэй гэж нөхрөө ятган компьютер, гадаад хэл, гар урлалын зэрэг дамжаанд суу. Түүний хувьд энэ юу ч биш, тоглоом, харин таны хувьд шинэ сонирхолтой хүмүүстэй танилцаж, нийгмийн байдалд ямар нэг байдлаар зохицож байна гэсэн үг.